Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өг
Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хэрэгтэй байгаа юм.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдоно уу. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613 г. Киев, Украина 03680 болно гэдгийг Гадаад харицлааны яамнаас мэдээллээ.
URL: