МАХН-аас СЕХ-ныхныг нээлттэй ярилцлагад урилаа

dbf958526c7ff6fdoriginalШат шатны сонгуулиуд болоод багагүй хугацаа өнгөрсөн. Сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн намууд өөр өөрийн байр сууриа тухай бүрт нь илэрхийлж байсан. Зарим талаар сонгуулийг шударга бус боллоо гэж үзэх улс төрийн хүчин ч байсан. Хамгийн чухал асуудал бол сонгууль ахиад болдгоороо болно, тэр үед өнгөрсөн сонгуулиар гарч байсан маргаантай асуудлыг одооноос нэг мөр болгож, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал юм. Тиймээс энэ тал дээр МАХН санаачилга гарган СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, хорооны гишүүдийг нээлттэй ярилцлагад урижээ. Энэ ярилцлагад сэтгүүлчид нээлттэй оролцох боломжтой юм байна. Нээлттэй ярилцлага 02 дугаар сарын 24-ны өдөр 15 цагаас МАХН-ын Төв байранд болох аж.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

                                                                                 ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН ТАНАА

Санал хүргүүлэх тухай.

 

 

МАХН нь УИХ болон бүх аймаг нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ-д төлөөлөл бүхий улс төрийн намын хувьд Монгол Улсын хэмжээнд 2012 оноос хойш зохион байгуулагдсан бүхий л  улс төрийн сонгуульд оролцож, сонгогчдийн тодорхой саналыг авч ирсэн билээ.

Энэ хугацаанд Монгол Улсын хуульд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны бүрэлдэхүүн болон ажлын албаны хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн сонгуулиудийн үеэр гарсан алдаа дутагдал, ололт амжилт, хариуцлагын тогтолцооны талаар манай намын удирдлагууд та бүхэнтэй нээлттэй ярилцлага  хийж санал солилцохыг хүсэж байгааг хүлээн авна уу.

Нээлттэй ярилцлагыг 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 15 цагаас     МАХН-ын Төв байранд хийхээр санал хүргүүлж байгаа бөгөөд ярилцлаганд СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, хорооны гишүүдийг оролцохыг урьж байна.

 

Хүндэтгэсэн;

 

 

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                      Г.ШИЙЛЭГДАМБА


URL:

Сэтгэгдэл бичих