Скандал:Одод тэр чигээрээ бэлгийн гаж донтонууд

Ойрын хэдэн жилд манай гарагийн хүн төрөлхтөний амьдралд сексоголизм маш хүчтэй нөлөөлөх болно хэмээн Америк, Европын мэргэжилтэнүүд үзэж байна. Өмнө нь бэлгийн хэт дуршилд автах өвчинд 40-50 насны эрчүүд өртөмтгий байсан бол өдгөө охид бүсгүйчүүд, хөгшчүүл мөн өсвөр насныхан ч золиослогдох болжээ. Энэ бол хар тамхинд донтохтой л адил хортой зуршил юм. Дахин дахин өөр өөр шинэ харилцагчийг хүснэ…

Хайр дурлал тэдэнд огт хамааралгүй болж тархи нь зөвхөн сексийн хамтрагч хайх олох дохиог л өгдөг болно. Үүнээс үүдэн өвчин тусах, гэр бүлээ сүйтгэх, ажлаа алдах, найз нөхдөө зайлуулах, ач өвөөдөө порно кино санал болгож, өөрөө интернетээр аялан томчуудын бэлгийн амьдралыг “судлах” гээд олон муу уршиг бий болоод байгаа талаар Newsweek сэтгүүлд Лос-Анжелесийн Их сургуулийн эрдэмтэн Роберт Вейсс ярьжээ. Мөн тэрээр нет сайтуудыг буруутгахаас гадна олны танил алдартнуудын ч садар самуун амьдрал буруу үлгэр жишээ үзүүлж байгааг шүүмжилжээ. Яг тахал шиг…

Ингээд бэлгийн дур хүслээ дарж чадахаа байгаад эмнэлэгийн хяналтанд эмчлүүлж байсан алдартнуудын талаар өгүүлье

Дэвид Духовны

Дэвид бол холливудын хамгийн дур хүсэл ихтэй бараг донтон болохоо дөхсөн эрийн нэг. Жүжигчин эр 1997 онд Теа Леонитой гэрлэсэн ч садар самууныг улам ихээр хүсэх болжээ. Гэтэл 2008 онд эхнэр нь түүний олон удаагийн араар тавилтыг мэдсэнээр гэр бүлээ цуцлуулсан. Харин Духовны эмчилгээ хийлгэв. Леони түүнийг уучлаагүй ээ…

Чарли Шин

Тэр бэлгийн хэт дуршилаа дарах эмчилгээ хийлгэхийг хүсдэггүй нэгэн. Тэр секс л хийж байгаа бол жинхэнэ эр хүн хэвээрээ байна гэж хэлэх дуртай. Чарли гудамжны янханаас авахуулаад эхнэрээ хүртэл нийтдээ 5000 орчим бүсгүйг өвөртөө оруулсан гэх мэдээллийг огт үгүйсгээгүй л байгаа. Таван мянга шүү дээ… Секс хийхийн тулд хэдийг ч төлөхөд болон гэдэг.

Тайгер Вудс

Сексоголизм гольфист. Эхнэр Эллин Нордегренээсээ салах болсон шалтгаан нь 120 бүсгүйтэй явалдсан дуулиант секс скандал. Эхнэртэйгээ таван жил амьдрах хугацаандаа шүү дээ. Хөршийнхөө 21 настай охинтой нэг оронд үзэж байхдаа эхнэртээ гардуулжээ.

Доминик Стросс-Канн

Сексоголизмаас болж энэ эрхэмийн карьер булшлагдсан гэхэд болно. 2011.05 сард Олон улсын валютын сангийн тэргүүн асан тэрээр Нью-Йоркийн нэгэн буудалд хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан билээ. Гэхдээ прокурор түүний “амийг аварсан даа”.  Харин улс төрийн мөрөөдөл нь ул үндэсгүй устсан. Шүүхийн явцад Стросс-Канны эсрэг олон бүсгүй буруутай хэмээн мэдүүлэг өгч өөрсдийгөө хохирогч хэмээн зарлаж байлаа.

Сильвио Берлускони

Италийн экс ерөнхий сайд түүнийг “сексоголизмийн хаан” гэдэг. Тэр өөрийн эдлэндээ “бунга-бунга” хэмээх эрос үдэшлэг зохион байгуулж загвар өмсөгчид, лесбичүүд, тайчигчид зэрэг бүсгүйчүүдийг авчиран сексийн таашаал авах дуртай байсан. Аль болох олон охидтой сексдэх нь түүний хүсэл гэлтэй. 11-ээс наймтай нь л унтлаа хэмээн гомдоллож байсан садар эр. Эхнэр нь түүнээс салсаан.

Линдси Лохан

Холливудийн муу охидын нэг. Линдси Лохан алкоголизм,  наркоманаасаа гадна бэлгийн дуршилынхаа улмаас эмчилгээ хийлгэж байсан. Ойр дотныхоны хэлсэнээр тэр харанхуй шөнө болхоор л ороолон адил донтох нь хөдөлдөг байна. Тэр хэнээс ч ичдэггүй. Найз залуугийнхаа дэргэд ч хүүхэнтэй сексдэж чадна.

Кейт Мосс

Нөхөрт гараад жаргалтай байгаа тэрээр мөн л дур хүслээ барьж дийлдэгүй нэгэн байлаа. Групп секс үдэшлэг их зохиодог байж. Архи уусан эсвэл хар тамхи татсан үедээ…   The News Of The World сонинд бичиж байснаар бол тэр 34 насандаа хоёр хүүхэн нэг залуутай групп секс хийж байхад нь дэргэд нь хэд хэдэн хөндлөнгийн хүн гэрч болон харж байсан гэдэг.

Хэрвээ чиний хамтрагч сексоголик бол…

·         Түүний эцэг эх нь хатуу хүмүүс

·         Хэвийн бус газарт секс хийхийг хүсээд байдаг

·         Бэлгийн амьдралд хэт эрт орсон

·         Хэт нялуун

·         Тэр таныг тоохгүй байгаа мэт дүр эсгэх

·         Сексээс өөөрөөр ойр дотно харьцаатай байхаа амлахгүй байх

·         Муудалцсаныхаа дараа тэр даруй уучлалт гуйхгүй байх

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих