ТЕГ-ын төв байрны үнэ хаялцуулах худалдаа 13,5 тэрбумаас эхэлллээ
“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ дагуу дуудлага худалдааг өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон аж.
Тагнуулын ерөнхий газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1.5 га газарт байрлаж байгаа аж. Дуудлага худалдаанд оруулах барилга нь зургаан корпустай, инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгджээ.
URL: