Орхоны “ТОМ” тугал
Учрыг тодруулбал Аймгийн ИТХ-аас засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын ажлыг шалгаж дүгнэх журам боловсруулан баталсан нь дөнгөж эвлүүлж ядаж байсан шаазанг бутлахад хүргэжээ. ИТХ-ын уг шийдвэрт Засаг дарга хориг тависан, хоригийг ИТХ хүлээн авахаас татгалзсан тул ИТХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Р.Цэрэндорж“Засаг дарга хурлын шийдвэрийг хүлээж авахгүй хориг тавьсан.ИТХ хоригийг хүлээж аваагүй тул огцорох ёстой ” гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн байна.
Энд зарим нэг асуудлыг тодруулбал: ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн Орхон аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга Н.Цанаширын оронд өөрийн фракцын н.Манлайбаатар гэдэг бизнесмен залууг тавих гэж улайран зүтгэсэн байна.
Энэ хүн нь төрийн ажлын дадлага туршлага байхгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй тул төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулиудыг зөрчиж байгаа юм. Орхон аймагт хуулийн дагуу томилогдон ажиллах ганц ч мэргэжилтэн алга гэж үү. Үгүй л байлгүй дээ. Тэгэж л битгий онигоо болоорой доо дарга нар минь.
Хуулийг бүгдээр дагаж мөрдөхийн тулд УИХ-аар баталдаг. Гэтэл Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд хууль зөрчих нь асуудал биш хууль үйлчилдэггүй ТОМ тугал бололтой. Бяруу болоогүй байж бухын баалтаар баасан ТОМ тугал хувийн эрх ашиг бус иргэдийн эрх ашгийг илүүд тавьж сурвал бяруу цаашилаад бух болох ирээдүй байж мэдэх юм. Мэдээж засуулчихгүй бол шүү дээ. Үйл нь ирсэн хулгана муурын сахалаар оролдохын үлгэр болох вий…
URL: