М.Сономпилээс бусад нь лимитээ хэтрүүлжээ
Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдах үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай сайд нар жилдээ хоёроос илүү гадаадад явахгүй” гэж хэлж байсан. Ерөнхий сайдын энэ амлалтын хэрэгжилтэд хяналт тавихаар сэтгүүлчид сайд нарын хэзээ, хаашаа явсныг нь тоолдог байлаа.
Өмнөх жил бараг бүх сайд нар лимитээ хэтрүүлж хамгийн багадаа 5-6 удаа гадаадад айлчилсан байдаг. Тиймээс Ерөнхий сайдын дээрх амлалт хий хоосон үг болох нь тодорхой болсон юм. Тэгвэл энэ жил ч мөн сайд нар лимитээ хэтрүүлжээ.
Намрын чуулганы хугацаанд Эрчим хүчний сайд М.Сономпилээс бусад нь нэгээс дээш удаа гадаад айлчилсан байна. Тодруулбал, ГХЯ-ны сайд Л.Болд л гэхэд 15 удаа буюу хамгийн их гадаадад томилолттой явсан сайдаар тодорчээ.
Харин түүний араас С.Эрдэнэ 13, Ч.Сайханбилэг 12 удаа гадаадад явснаараа удаалсан байна. БШУ-ны яамны сайд Л.Гантөмөр 7 удаа гадаадад томилолтоор явж удаалжээ. Мөн бусад сайд нар ч 1-5 удаа гадаадад явжээ. Ерөнхий сайд л гэхэд 3 удаа гадаадад томилолтоор явсан байна.
tv5.mn
URL: