“Жаст”-ын Ш.Батхүү “Хадгаламж” банкны зарим дансны мэдээллийг устгуулжээ

57b12192aceaebe8big   “Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

 

Гэтэл Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгаж, банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байна.

Б.Отгоо /undesten.mn/

 


URL:

Сэтгэгдэл бичих