УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацаа нэг жилээр сунгагдав

32_7aa6efdb94f534c4d95729722410db4b07b5414cМонгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо энэ сарын 13-14-нд болсон байна. Советийн хуралд оролцохоор манай талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Ерөнхий хорооны гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Н.Болдбаатар, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Эрдэнэ нар оролцсон.

 

Советын гишүүд энэ удаагийн хурлаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхлэх эсвэл солих асуудлыг хэлэлцжээ. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд болсон Советын хурлаар түүний бүрэн эрхийг энэ хоёрдугаар cap хүртэл сунгаад байсан юм. Тэгвэл Москва хотноо болсон Төмөр замын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж буй Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих