Шивээгийн уурхай, Шилэн дэнлүү болох уу

Монголчууд биднийг сар шинийн баяраа тэмдэглэж бууз, баншин даа бялуурч байх хооронд нийслэлчүүд бид хөлдөж үхэх аюултай аль хэдийн нүүр тулгарсан байна. Энэ нь нийслэлийг цахилгаан, дулаанаар хангадаг “ДЦС-4″ ТӨХК-ийн хэрэглэээний нүүрсний 49.0%-ийг хангадаг Шивээгийн нүүрсний уурхай нь үйл ажиллагаа 2сарын 3наас үйл ажиллагаа нь доголдож улмаар 5нд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ мэдээг сонссон 4-р цахилгаан станц ихэд зочирдон хүлээж авсан боловч одоог хүртэл ам нээгээгүй байгаа нь их сонирхол татаж байгаа юм

Уурхай нь үйл ажиллагаа хэзээнээс явагдах нь тодорхойгүй байхад нүүрсний нийлүүлэлтээ хаанаас болгоно гэж 4-р цахилгаан станцыхан нүдэн балай, чихэн дүлий суугаа нь бол. Цахилгаан станцууд 20-22 хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой байдаг. Тэгвэл 4-р цахилгаан станцын нүүрсний нөөц энэ хэмжээнд байгаа юу гэдэг нь бас л эргэлзээтэй байна. Аягүй бол нийслэлчүүд бид гэртээ эсгий гуталтай, хөдсөн дээлтэй суух цаг удахгүй ирэх байх. Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт хувьцааны 90% төр, 10%-ийг хувьцаа эзэмшигчид эзэмшидэг юм байна. Тус уурхай нь үйл ажиллагаа зогссон явдал дэндүү энгийн эгэл юм билээ. Уурхай нь тэсэлгээний материал хэрэгсэл нийлүүлэгч, тэсэлгээний үйл ажиллагааг нь явуулдаг “Бласт” ххк-д Шивээгийн уурхай өртэй учраас тэсэлгээ хариуцсан компани өрөө төлж барагдуулж дуустал үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан байгаа юм.

Хэдий их хэмжээний өр болоод нийслэлийг хөлдөх аюулд хүргэж байгаа нь бол. Шивээгийн уурхай нь жил бүр л өр төлбөрийн асуудал дээр хэл ам гаргасаар ирсэн. Нэг ёсондоо тус уурхай их хэмжээний алдагдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж үндсэн хөрөнгөнөөсөө давсан өр төлбөртэйгээр жил жилийг арай хийн давдаг. Гэтэл нэгэн сонирхолтой баримт энд байна. 2013онд тус уурхай нэг сая найман зуун мянган тонн нүүрс олборлон борлуулж, 32 орчим тэрбум төгрөгийн орлого олж мөнгөн урсгалын идэвхитэй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн тус уурхай нь 12 тэрбум төгрөгийн бондын зээлийг Дулааны 4-р цахилгаан станцаар дамжуулан авсан байх юм. Энэ их мөнгөний урсгал хаашаа орсон бэ? Сонгууль бүрээр намаа дагаж дарга нь солигддог энэ уурхай үйл ажиллагаагаандаа мөнгө зарах биш улс төрийн намуудад мөнгө хандивладаг саалийн үнээ юм.

Төрийн өмчит гэсэн нэрийн дор намын хурган дарга нарийн шахааны бизнессээ цэцэглүүлэхэд л тус уурхайн үйл ажиллагаагаа чиглэгддэг бололтой. Ямар сайндаа л Шивээгийн уурхайн жилийн эцсийн тайлан гарах болхоор хэдэн нягтлангууд нь энд тэнд бөмбөгнөлдөн гүйж жолооч нар дээрээ ирээд “Чам дээр нэг тонн түлш нэмж бичлээ гэдэг” гэсэн. “Аргаа барахдаа аавынхаа толгойг маажин” гэж орлого, зарлага хоёроо жаахан ч гэсэн ойртуулах гэсэн доодсийн оролдлого. 32 тэр бумийн орлого олсон уурхайн үйл ажиллагаа тэсэлгээний компанидаа өрөө төлж чадахгүйгээс болоод үйл ажиллагаагаа зогсоосон гэдэг үнэндээ инээдтэй юм.

Нам бүрээс шургаласан дарга нар нь өөрсдийн халаасаа, намынхаа данстайгаа дүүргэсэнээр уурхай нь ашиг орлого өндөрлөдөг бололтой. Хувьчлагдаагүй үлдсэн цөөн хэдэн уурхай дандаа ашиггүй ажилладаг гэдгийг хүн бүр л мэднэ. Ашиггүй ажилладаг нь уурхайн үйл ажиллагаагаа ахицгүй дээ биш. Уурхайгаар баяжья, улсын хөрөнгөөр халаасаа нэг сайн дүүргээд авья гэсэн аминчхан үзэлтэй бэртэгчингүүд очдог болхоор тэр биз ээ. Харин энэхүү бохир үйл явдлыг мэдэхгүй дүр эсгэсэн уурхайн мөнгөөр хөлжсөн улс төрийн намуудын ард иргэдэд барьж буй бэлэг бол хөлдүү паар, үстэй дээл бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих