Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээ товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөв
Австрийн нийслэл Венад болж буй Ираны цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээн дэх Ирантай хийх хэлцэл 20-нд товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөв. Ираны цөмийн асуудлыг бүх талаар зохицуулах хэлэлцээний хөтөлбөр боловсруулахын тулд талууд 19-ний өдөр хаалттай зөвшилцлөө үргэлжлүүлсэн юм.
Австрийн мэдээ агентлагийн мэдэлсэнээр, тус хэлэлцээг хариуцсан Европын холбооны гадаад харилцаа аюулгүй бодлогын дээд төлөөлөгч Аштон 20-нд Брюссельд болох Европын холбооны гадаад хэргийн сайд нарын тусгай бага хуралд оролцож, Украины байдлыг хэлэлцэх тул тус хэлэлцээг товлосон цагаас урьдчилан дуусгасан юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Аштон 20-нд хэлцэл дууссаны дараа Ираны гадаад хэригийн сайдтай хэвлэлийн бага хурал хийжээ.
Хэлэлцээнд оролцсон төлөөлөгч Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, хэлэлцээний хөтөлбөр батлагдмагц түүнийг Ираны цөмийн асуудлын хэлэлцээний суурь төлөвлөгөө эсвэл удирдлагын баримт бичиг болгоно гэжээ.
URL: