ЭРСДЭЛТЭЙ ОРОС ОРОН
Нийтлэл бичих болсон зорилго шалтгаан нь
- Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих орнуудын виз нэхдэг асуудал,
- ОХУ-ын санаачилсан Гаалийн холбоо гэж ямар байгууллага болох,
- 3. Гаалийн холбооны гаалийн хуулийн буруу зүйлчлэлээс болж, ОХУ-ын гадаадын иргэдийн хуулийн буруу зүйлчлэлээс болж монгол иргэд яаж хохирч байгаа талаар сэрэмжлүүлэг өгөх зорилготой.
Удиртгал
Монголд амьдрахад модон санагдаад… аль бол би бүх нийгмийнхээ эсрэг дуугарч адлагдмаар санагдаад … Улаанбаатар хотын унаган бүсгүй би өөртэйгээ байнга тэрслэх боллоо. Миний олж авсан боловсрол надад дэндүү чамлалттай, ертөнцийг танин мэдэхэд хангалтгүй санагдаад байдаг байлаа. Нарлаг нэгэн өдөр би монгол улсын түмэн иргэдийнхээ адилаар өндөр хөгжилтэй гадаад улсад ажиллаж амьжиргаагаа сайжруулах, хэлний мэдлэг, үзэл бодлоо задлахаар шийдэж Европын нэгэн улсыг гэр бүлийн хамт зорилоо.
Ингээд зорисон улсдаа очлоо хэл ус сурч, хар бор ажил хийлээ. Улс орных нь амьдралыг дотоодоос нь харж иргэдтэй нь найз нөхөд боллоо. Иргэн хүний хувьд эх оронтойгоо харьцуулж ч бодож явлаа. Олон улсад тусладаг албан ёсны төрийн байгууллагад монгол улс ороогүйг ч мэдлээ. Биднээс авсан монгол орны мэдээллээс гадаад найз нөхөд маань монгол оронд туслах хүсэлтэй боллоо. Ингээд нэлээн хэдэн жил өнгөрч бид өөрсдийн нутаг орон луу харихаар боллоо. Найз нөхөд маань гаргаж өглөө. Бүгд л эргэж эх орондоо очоод эргэж холбогдоорой, монгол улсад маань туслаж, тусламжийн байгууллага оруулах боломжийг аль аль шатандаа хөөцөлдөхөөр тохироод халуун баяртайгаар анд нөхөдтэйгээ эргэж уулзахын ерөөл тавьж аян замдаа гарлаа.
Ингэж бидгий аялал адал явдал эхэллээ.
Бид европоос машин худалдаж авлаа. Цагдаагийн газарт очиж аялалын даатгалыг 381 еврогоор хийлгэж 1 сарын хугацаатай транзит номер авлаа. Бид энэ 1 сарын хугацаанд европын аль ч улсаар аялах бүрэн эрхтэй. Бид замаараа аялж харч мэдэж, харьцуулж газар орнуудтай танилцахыг хүсч байлаа.
Замаараа австри, герман улсаар аялаж, польш улсын нийслэл Варшав хотод 8 хоног түр саатлаа. ОХУ-ын элчин сайдын яамнаас ОХУ-ын транзит виз хүсэхээр хүлээлээ.
ПОЛЬШ УЛСАД
Эрсдэлтэй орос орон
Эндээс нь бүх хүнд суртал эхэллээ.
Польш улсын нийслэл Варшав хотод байрлах ОХУ-ын элчин сайдын яамнаас ОХУ-ын транзит виз хүссэн дараалал:
Бид элчин сайдын яаманд очтол лхагва гаригт ажилладаггүй юм байна, зуучлагч байгууллагаар дамжаагүй материалыг хүлээж авахгүй болохыг, мөн интернетээр визний цаг захиалж үйлчлүүлдэг болохыг, элчин сайдын яамны хамгаалагч бидэнд анхаарууллаа..
Бид шууд л визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллага руу явлаа. Захын барилга нь засвар хийгээд, гудамжны нэрээ авсанаас болж зуучлагч байгууллагыг олохгүй, баахан хайж цаг алдав. Хэрэв таньд хэрэг болох бол хаяг нь www.poland-ifs.com ул. Старосчиньска 1/с 02516 Варшава 8.00-17.00 ажилладаг юм байна. Бас нэг мэдээлэл бол миний ажигласанаар лхагва гаригт болон пүрэв гаригийн үдээс хойш оросын ихэнхи байгууллагууд дотоод ажилтай гээд иргэдэд үйлчилдэггүй юм байна
Визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллага нь бидний анкетыг бөглөж, интернетээр элчингийн визний очер захиалж өглөө. Уг нь анкет нь энгийн орос хэл гадарладаг байхад л бөглөчих энгийн зүйл.
Бид зуучлагч байгууллагаар зуучлуулсаны төлбөрийг нь төлсөн.
Бид даатгалын компани дээр очиж төлсөн оросын нутгаар аялахад шаардлагатай даатгалыг 231 золотоор хийлгэлээ. Мөн 10 хоногийн транзит визний үнэ хүн тус бүр 150 евро юм байна.
Гэтэл бидний машины гэрчилгээ англи, франц, итали, герман хэл дээр байсныг польш юм уу эсвэл орос хэл дээр байх шаардлагатай гээд материал хүлээж авсангүй, албан ёсны зуучлагч байгууллагаар материал бүрдүүлсэний хэрэг юу байна?
Орос хэлний албан ёсны орчуулга олдохгүй бид польш хэл рүү машины гэрчилгээгээ орчуулуулсан. Гэхдээ Варшав хот том франц- орос хэлний орчуулагч олдохгүй интернетеер хайсаар арайхийж холбоо тогтоож таксидаж очиж орчууллаа. Орчуулгын хөлс, татвар, такси гэх мэтийн зардлууд хөвөрнө.
Ахиад визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллагаар матераилаа 2 дахиа материалаа бүрдүүлүүлж 2 дахь удаагаа интернетээр элчингийн визний очер авсан.
Бид визээ заасан өдрийн 15.00 цагт авах байтал дотоод хүлээн авалттай гээд элчин сайдын яам онгойгоогүй. Дараа өдрийн 15.00-16.00 хооронд бид визээ авсан
Бидэнд 10 хоногийн транзит виз өгсөн. Визийг хугацаа нь хүчинтэй болсон эхний өдрийн 15.00 цагт транзит виз авсан. Визний 1 хоног Польш улсдаа өнгөрсөн.
БЕЛЕРУС УЛСАД
Бид монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтнаас Белорус-Украйн-Казакстан улсад монгол улсын иргэд визгүй зорчино гэж мэдээлэл авсан байсан.
Энэ нь тус сайтан дээр одоо ч байгаа, харин саяхнаас урилгатай бол гэж нэмж оруулсан байна лээ. Үүнд бидний ирэх замдаа гаргасан мэдээлэл хэрэг болсон байх. Урилга гэдэг нь урилгыг нь үндэслэж хил дээр виз дарж байгаа процесс. Харин манай улсын иргэд яагаад зорчиж болдог вэ? гэдэг гаргалгаа бол бид ихэнхидээ ОХУ-ын аялалын болон транзит визтэй байдаг.
ОХУ нь хуучин салсан исангагийн оронуудтайгаа өөрсдийн олгосон виз нь хүчинтэй байх гэрээтэй байдаг юм байна. Үүний ач буянаар бид Белерус, Украйн улсад визгүй зорчдог гэж ойлгогдож байна. Тиймээс Белерус, Украин улс орохоор явж байгаа манай иргэдэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна.
Харин Белерус улс бол: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах «Иргэдийн харилцан визээс чөлөөлөх тухай» гэрээнд хоёр тал гарын үсэг зурахад бэлэн болсон боловч уг гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл 1979 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр манай иргэдийн тус улсад зорчих асуудал зохицуулагдаж байгаа болно. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа гэрээний дагуу манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөлтэй байдаг боловч зарим тохиолдолд Беларусь Улсын виз авах шаардлага гардаг. Энэ талаар иргэдийн мэдлэг дутмаг байдаг нь тэднийг Беларусь Улсад нэвтэрч чадалгүйгээр хилийн боомт дээрээс буцаж, Польш Улс дахь тус улсын Консулын газраас виз авахад хүргэдэг. Ямар тохиолдолд манай улсын иргэд Беларусь Улсад визгүй зорчиж болохыг тус улсын эрх бүхий байгууллагаас гаргасан журмаар зохицуулcан байдаг. Үүнд:
1. Дипломат болон албан паспорттой иргэд визгүй зорчино.
2. Энгийн Е паспорттой иргэд хувь хүн (цагдаагийн газраас олгоно), компани, албан газар, амралт сувиллын газраас урилгатай тохиолдолд визгүй зорчино.
3. ОХУ-ын транзит визтэй тохиолдолд визгүй зорчино.
4. Харин Монгол Улсын иргэн өөр гуравдагч улсад байнга оршин суух эрхтэй (энэ талаар паспортон дээр тэмдэглэлтэй байдаг) тохиолдолд дээр дурьдсан 2, 3 дугаар нөхцлийг үл хамааран иргэд заавал визтэй зорчино.
5. Бүгд Найрамдах Беларусь Улсын их дээд сургуульд суралцахаар очсон оюутны асуудлыг одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр зохицуулдаггүй бөгөөд тус улсын дотоодын хууль тогтоомжоор гадаадын оюутнуудад түр оршин суух эрх олгодог тул дээр дурьдсан 2 болон 3 дугаар нөхцлийг үл хамааран тус улсад суралцахаар очиж байгаа манай улсын иргэд заавал визээр нэвтэрнэ.
Харин Украйн улс бол: БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан “Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог.
-Хувь хүний урилгаар зорчиж байгаа бол урьж байгаа хүн нь оршин суугаа газрын (ОВИР) урилга авсан байх ёстой.
-Украин улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр явж байгаа оюутнууд Украины Боловсролын яам буюу суралцах сургуулийн албан ёсны урилгатай байх ёстой.
-Украин улсад болох хурал, семинар, үзэсгэлэн яармагт болон бизнесийн шугамаар оролцох Монгол иргэд, Украины холбогдох байгууллагаас албан ёсны урилга авсан байх шаардлгатай.
Түүнчлэн урилган дээр иргэдийн овог нэр, төрсөн, он, сар, гадаад паспортын дугаар бичигдсэн байх ёстой ажээ. Дээр дурьдагдсан урилгуудын эх хувийг хүчинтэй гэж Украины тал үзэх бөгөөд хуулбар урилгатай болон ямар ч урилгагүй бол хил нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.
Газар дээрээ бол иргэд гадаад харилцааны яамны бэб сайтнаас хараад шууд л визгүй гэж ойлгоод байна. Энэ нь бид ажил хийж байгаа гэсэн ойлголт л түрүүлж байна. Далд нуусан санааг иргэд ойлгохгүй байна Нэгэнт л визгүй зорчино гэсэн мэдээлэл байхад иргэд урилга авалгүй шууд очдог юм байна.
Монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтандаа *Визгүй зорчих орнууд* гэж жагсааж бичээд орхихоор иргэд бид визгүй л зорчино гэж ойлгоод байна. Мөн гадаад явдлын яамны *Визгүй зорчих орнууд* -ын жагсаалтандаа хавсралт гаргаж энэ бол Белерус улсад иргэд 1979 оны БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр захицуулагдаж байгаа шүү гэдгийг онцолж, Украйн улсад бол БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан “Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог, гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Бид хэдий болтол 1976, 1979 оны гэрээгээр Украйн, Белерус улсад визгүй зорчдог гэж итгэсээр заавал урилгаа үзүүлж виз авч зорчих вэ гэдгийг асуумаар байна. Урилга үндэслэж хил дээр виз дарж байгаа нь үнэндээ элчин сайдын яаманд нь хандаж, виз авахтай адил гэж дундаж монгол хүнд ойлгогдоод байх юм.
Гадаад харилцаа яамны вэб сайтандаа хуулийн хэллэгээсээ илүүтэй жирийн монгол хүнд ойлгомжтой байдлаар тайлбар гаргана уу гэж хүсэж байна. Иргэд шууд визгүй гэхээр, гадаад харилцааны яамыг олон оронтой визгүй зорчуулдаг ачтай буянтай газар гэж шууд итгэж, маш их хохирдог юм байна шүү? Ингээд монголд ирээд танайд хандахаар хуулийн хэллэгэнд дарлуулаад, өөрсдийнхөө мэдлэггүйг цоллуулаад гарч байгаа тохиолдол цөөнгүй байдаг юм байна.
Ерөнхий сайд Алтанхуяг нэгэн хөрөг нэвтрүүлгээрээ иргэдийнхээ бидэнд итгэх итгэлийг сэргээхсэн гэж ярихыг сонссон, Гадаад харилцаа яамны сайд эрхэм та нэгэн цагт ингэж битгий хэлээсэй гэж би хүсч байна. Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэж яруу найрагч Ц.Хулангийн шүлэг байдагчлан төрдөө би итгэхийг хүсч байна. / Гадаад харилцаа яамны сайд Болд та үүнийг анхааралдаа авна уу? /
БЕЛЕРУС УЛСАД БРЕСТ
Ингээд бид зам ойр гэж польш белорусын хил дээр ирлээ. Белорус талын хилийг Брестийн хил гэнэ. Алдарт Брестийн цайз эндээс холгүй оршино. Польш улсаас хүндрэлгүй хил гарч Белорус улсын Брестийн хил дээр ирлээ. Гэтэл хил цэргээс хил орох хуудасаа аваад л даатгал, эрүүл мэнд заавал төл, гээд ийшээ тийшээ яаруулж гүйлгэлээ. Эрүүл мэнд, замын даатгал, автомашины даатгал гээд зөвхөн америк доллараар тооцоогоо хийдэг юм байна. Хариулт задгай доллар байхгүй тул 5 доош долларыг хариулах боломж байдаггүй гэнэ. Шөнө дунд доллараа тааруулж өг гэж загналаа. Загнуулах ямар хэрэг хийсэн билээ дээ, ямарч байсан хариулт мөнгөө авч болохгүйг л ойлголоо. Усыг нь уувал ёсыг нь хүндлэхээр сэтгэлдээ хатуу шийдээд хариулт хэрэггүй гэлээ. Энэ бүгдийг гүйцээсээр очтол виз байхгүй байна гэж хэлсээр хилийн цэргийн хүн угтлаа.
Эргээд эргэж гар гэж хөөлөө, өнөө төлүүлсөн даатгал буцааж өгөх нь байтгуай, хөөгдөөд гардаг юм байна. Өнөөдөр дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоох гэсэн эрхэм зорилго тавьсан гадаад харилцааны яам минь бодит байдал монгол орны иргэдэд ингэж л тусаж байна даа. Энэ нь дээр тайлбарласан 1979 оны гэрээтэй холбоотой асуудал юм.
Хил гараад ахиад дугаар өгсөн цэрэг лүү очлоо. Яасан гэж байна хэллээ өө зүгээрээ шон тойроод эргээд ор гэв, дарга нь утасдаж хэлсэн юм болов уу гэж таамаглалаа. Эргэж ороод 2 дахиа виз нэхүүлээд хөөгдлөө.
Белорус улсын хил биднээс виз шаардаж, 2 удаа оруулалгүй буцаасан. Энэ нь бидний пасспортонд байгаа.
Дараа нь бид Белорусаас эргэж дахин Польш улсад хил нэвтэрч орсон. Польшууд харин хүндрэлгүй хил нэвтрүүлээ. Шенгенд орсон болохоор үйлчилгээ ч арайл өөр юм аа. Ингэж бид эргэж Шенгенд хөл тавилаа. Ингээд бид бас л зам ойр гэж Украйн улсыг зорилоо. Ахиад л польш улсаар давхисаар польш украйны хил дээр ирлээ. Польш хүндрэлгүй мөн л гаргалаа. Ингээд польш улсыг ардаа орхилоо.
Украйн улс Ягодины хил орох тал
Украйны тал нь Ягодин боомт гэдэг юм байна. Энд бас л хил гарахаар оочерож гарлаа, хилүүд битүү дараалалтай байдаг юм байна. Очерлосоор очтол хов хоосон ширхэг ч тээшгүй хүмүүстэй ордог машинуудын очер юм байсан байна, эргээд өөр очерт зогсоолоо, ахиад л очерлов. За ингээд машины жин дээр машинтайгаа зогслоо. Хилийн шалган дээр очлоо. Ахиад асуудал гарлаа даа учир нь виз хэрэгтэй гэнээ ахиад л сэтгэлийн дарамт, юу вэ өнөө украйн визгүй гэсэн гадаад харилцааны яамдаа л гомдлоо. / дээр би визний учрыг чадан ядан тайлбарласан билээ / Учирлаж гуйж байж бид ОХУ-ын транзит визийг үндэслүүлэн арайхийж 3 хоногийн украйн улсын транзит визийг пасспортондаа тавиулав. Энэ нь бидний пасспортан дээр транзит 3 хоног гээд дурайтал байгаа. Хилээр орох боломж бүрдлээ гааль дээр очлоо, ахиад л татвар хураамж боллоо. Дүрэмт хувцастай болгон ирээд машиныг минь онгойлго гээд үзэж харч тойрох юм аа. Гаалийн дарга гэж эмэгтэй ирлээ, бас 3 гаалийн байцаагч ирлээ. Гаалийн дарга гэж эмэгтэй уурлаллаа та нар яах нэж ирээд байгаа юм бэ гээд л … учир бүтүүлэг байдал үргэлжилсээр … тэгээд анхны хувиарласан эрэгтэй байцаагч машинаа гаргаад складын үүдэнд тулгаад зогсоод бүх зүйлээ буулга гэж тушаалаа. Тушаасан ёсоор буулгалаа, нэг ч шинэ зүйл байж болохгүй гэнэ хэллээ ?? бид өөр оронд олон жил амьдарсан эдлэж хэрэглэж байсан хуучин эд зүйл хаялгүй авч явж л байна гэх мэтээр зөндөө л тайлбар өглөө, шинэ зүйл байхгүй гэж хамаг үнэнээ л тоочлоо. 3 удаа ирж дутуу байна нэмж буулга гээд ширхэгч эд зүйл үлдээлгүй буулгалаа. Бусад нь ирж зөндөө зургыг нь авч баталгаажууллаа. Ингээд иргэж ачихад маш их хугацаа зарцууллаа. Ямарч байсан явсаар, явсаар хил гарч чадлаа. Украйн улсын нийслэл Киев хотыг сонирхлоо. Энд ээж маань оюутан байсан юм. Украйны Доннецик хот орж үзэх төлөвлөгөөтэй байсан боловч 3 хоногийн визтэйгээ санан яаравчиллаа. Уг нь энэ хотод аав маань их сургууль дүүргэсэн юм. Украйнаар давхисаар, оройхон хэрд замын цагдаа зогсоогоод хаа хүрч явааг асуулаа. Хил орж явна
.Аль хил вэ л гэж байна, газрын зургаа үзүүллээ хэлж байна. Хойшоо эргээд ябвал 10-аад кмт өөр нэг хил байгаа гэж зөвлөлөө. Баярлалаа гээд саллаа хойшоо эргээд л гэж дохиод байна. Буугаад ахиж очиж уулзлаа, тэр хил нь л дээр гээд байна. Явахаар боллоо, зам дээр 2 эмэгтэй гар өргөж байна, зогслоо. Хилийн тийшээ тосгон орно гэнэ. Зам арай зөрөх юм байна, тэгээд тэр 2-оос саллаа. Цааш явсаар хилийн өмнөх суурин орж цай ууллаа. Хилийн зүг хөдөллөө дөө шөнийн 12 болж байна. Хил дээр очлоо шалганы цэрэг эмэгтэй хүн байна. Шал согтуу байх юм. Хил рүү ороход 5 доллар гэнээ, орлоо бас дүрэмт хувцастай болгон машин онгойлгож, шалгаж гарлаа. Хилийн цэргийнхэн кг тутмаас 5 доллар татвар гэж ам амандаа шаагих юм, эцэст нь бид уурлалаа гааль гэж байна уу, тэд инээлдээд гааль энд байхгүй өөр хил рүү яв гэж байна. Бүгд их бага хэмжээгээр согтуу, зарим нь бүр шал согтуу байлаа. Гаалийн дүрэмт хувцастай байцаагч байшингийн сүүдэрт зогсоод л байх юм. Хилийнхэнд хөөгдөөд гартал шалган цэрэг эмэгтэй яасан гэж байна хэллээ. Станцаараа орилж гарлаа ядаргаатай юм л гэнэ, үглэсээр, тэгээд биднийг хилээс гаргалаа. Эргэж замаараа суурингаар орж, гуанзанд орж цай уугаад гарлаа. Зам нь маш муутай хэцүү газар байлаа.
Украйны Бачивськийн гарах хил
Ингээд бид Украйны арай өөр 40 км-т байрлах хил дээр ирлээ. Нэг дүрэмт хувцастай хүн угтаад л ирлээ. Даатгал 85 доллар шууд хийлгэ тэгж байж, очерт оруулна гэнээ. Бидэнд даатгал зөндөө байгаа учирлалаа, үзүүллээ, гуйлаа, нэмэргүй, ахиад даатгал хийлгэ гэж байна. Даатгалыг өөрийн хүсэлтээр сонгож хийж болохгүй нь их хэцүү тулгагдсан даатгал дунд явлаа. Даатгалд мөнгөө төлөөд очерт орсонгүй, нүдний хор гаргаж машиндаа дуг хийхээр боллоо, үүрийн 05 цаг болж байна. 2 цаг болоод хилийн очерт орлоо. Өглөөний 07 цагт очер гэж зах замбараа алга. Арайхийж очерт ортол нэг цэрэг гүйгээд ирлээ. Очер зохицуулсаны 20 евро гэнээ, очерлох болгонд 20 евро нэхдэг хил Украйнд байдаг л юм байна. Арайхийж хилийн зоо орлоо. Энэ хилийн нэр Ягодин гэдэг. Зөндөө л зовлон болж арайхийж Украйнаас гарлаа. Бид замыг хилүүдэд швейцари хутга, швейцари цаг бэлдэж явах ёстойгоо мэдлээ. Ер нь швецарит тэр дэлхийд танигдсан бренд швейцари цаг, швейцари хутга ямар үнэтэй байдаг гэж бодоод байгаа албатууд вэ ??? хил гарч амарлаа ахиад ямар гэнэтийн цохилт хүлээж байгаа бол гэхээр түгшүүр үргэлжилсээр …
Оросын орох хил Троебортное
ОХУ-ын Брянск хотын Брянскийн хил нь Москвагаас 500 км байрлах Украйн Оросын хил юм.
Оросын хилийн зоонд ортол, хилийн цэрэг дараалал зааж, мигроцений карт бөглөж, бид машинтайгаа очерт бүтэн 1 өдөр 1 шөнө зарцуулж очтол, транзит номертой байсан байна хилийн цэрэг мэдэлгүй буруу очер өгсөн байна, ахиад ТИР –ийн машинуудтай том тэрэгний очерт оч гээд шууд буцаалаа. Ингээд дундыг зоо руу хөөгдөв өө хөөрхий.
Дундын зоонд хоол зардаг хүмүүс чөлөөтэй нэвтэрнэ. Хоолны үнэ хаана ч байхгүй үнэтэй, хүмүүс хуулийн дагуу дундын зоонд сайн дураараа ирсэн ч хилээс гарах зөвшөөрөл авахаас наана гаргахгүй. Энэ нь хоолны үнэнд их нөлөөлнө. Хүйтэн амт гэж хэцүү, хамгийн том асуудал бол хэзээч тэнд боловсон нойль гэж байгаагүй бололтой дог оо. Зам дагуу буухад алхам алхамын зайтай хүний ялгадас бие засах нь бүү хэл гишгэхэд ч хэцүү юм гэлээ ч хүн биологийн хуулийн дагуу орсон шингэн өтгөнөө гаргах нь тодорхой. Энэ асуудлаа тэнд хонож очерлож байгаа иргэд хүндрэлтэйгээр ил задгайгаар шийдэж байна. Цагдаагийн машин ирж зарим хүнийг баривчилж байх шиг, хилийн дундын зоонд анх удаа харж хачирхлаа. Вальютийн ченж тэнд бас ажиллаж машин дундуур хохилдоно. Нэг эмч хүүхэн машинтайгаа орж ирлээ. Энэ эмч бол ямарч байсан албан ёсны түргэний эмч биш сайн дурын байгуулагаас яваа болов уу даа гэж баттай таалаа. Хүнд нөхцөлд ажиллаж яваа нь түүний ядрангуй царайнаас илт. Гэлээ ч цоглог энгийн сайхан бүсгүй юм. Оросын талийн хяналтын талбайд нялх хүүхэд өвдөөд сандаргаад байгаа гэнэ. Бид уулзлаа бидэнд ч бас эм өглөө. Гэтэл эмнэлгийн машиныг бас хөөрхөн очерлуулчих юм аа, хүүхэд нь өвдөж байгаа хүмүүс яасан их хүлээж байгаа бол. Цэргүүд арай ч очерийн мөнгө нэхээгүй байгаасаа даа гэж залбирахаас. Эмч бүсгүйд баярлалаа гэж хэлье бас ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байгаасай гэж ерөөе.
Туршлагаасаа хуваалцахад оросын хуучин салсан орнууд бүгд орос орны хуулийг хуулаад тавьчжээ. Иймээс эдгээр орнуудыг эрсдэлтэй орнуудын тоонд оруулъя. ийм орны тоонд зарлагдсан байхад очих эсэх нь таны л хэрэг болно. Бид иргэдээ сануулж мэдээлэл өгч урьдчилан сэргийлүүлье гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.
Ахиад шинэ дугаарт ТИР ангилалын очерт зогссоор очиход бидэнд 1 шөнө 1 өдөр зарцуулагдлаа .
Ингээд хилийн очер хүрч хил, гаалийн шалгалт орлоо. Энд маш том асуудал үүслээ. Биднээс машин болон гэрийн хэрэгсэлээ бүгдийг жигнүүлж 50 килограммаас дээш жин тутамд 5 евро татвар төл, мөн машины цилендрийн багтаамжийг 5 еврогоор үржүүлж татвар төл гэлээ.
Шинэ хууль 10 сарын 01 нээс мөрдөгдөж байгаа гэсэн. Энэ нь бидэнд хамаарах эсэхийг бид ойлгоогүй. Асууж лавлах эрхгүй, асуувал илүү хүнд суртал гарч байлаа. Гэлээ ч асуусаар чангалуулсаар …
Илүү үг асуудаг биднээс гаалийн байцаагч машины гэрчилгээ дээр хилийн дардас байхгүй байна украйн луу буцаж очиж даруул гэнэ. Уурлалаа, учирлаллаа, загналаа гуйлаа. Гаалийн байцаагч уурлаж тир машины жолоочуудыг дуудаж энэ 2-т тамгаа харуулцгаа гэв, хөөрхий жолоочууд дуулгавартай нь аргагүй үзүүлж байна бидэнд.. гаалийн байцаагчаа уурлуулж болохгүйг сайн мэдэж байнаа. Гэтэл тэднийх дардас бол шал өөр юмаа 4-ийн цаасан дээр байна. биднийг бол машины оригнал гэрчилгээн дээр оаруулж ир гэж хилээс хөөлөө. Үнэндээ бол айж байна яаж ахиж очерт зогсоно оо ?? арга сэдлээ машинаа орхиж хилээс гарах б уман зовлон түмэн мэх хийж хилээс гарч үлгэрийн байдлуудтай тулгарсаар украйнуудын хэзээч хийж үзээгүй хилийн штрапийг машины гэрчилгээн дээр даруулаад эргээд явган гүйгээд ирлээ итгэмээргүй байгаа биз байдал ийм л байна.
Энэ даалгаврыг биелүүлсэн бидэнд гаалийн байцаагч машины гаалийн кодоо өг гэлээ. Бидэнд гар утас, интернет байхгүй, бид автомашины код мэдэхгүй, энэ арайл дэндэж байна аа. Аргагүй байдлын улмаас гаалийн даргаас гуйж гаалийн дарга нь гаалийн дотоод сүлжээгээр хайж, код олж өглөө. Даргаар нь хийлгүүлсэн кодоо аваад гаалийн байцаагчид аваачиж өглөө. Үүнд бид 1 өдөр зарцуулсан. Хэл ам хийх асуух нь ийм л байдалд хүргэж байна. Яагаад гэж асууж, заргалдсаар, бид транзит бараа машиныг олон улсын жишгээр шийддэг, бид 6 дээш сараар гадаад улсад амьдарсан, нотлох бүх баримт байна гэх мэтээр заргалдсаар л … Гаалийн байцаагч нь та нар бидний эрсдлийг тооцож их хэмжээний мөнгө биедээ авч явах ёстой байсан гэсэн сануулга анхааруулга өглөө. ЭРСДЭЛТЭЙ ОРОС ОРОН гэдэг нийтлэл маань эндээс төрсөн шүү.
Бид татвар биш барьцаа тавихаар болж зөвшилцөлд хүрсэн боловч зөвхөн машины циллиндер нь 2446 үржүүлэх нь 5 евро ингээд 12230 евро буюу 30 сая төгрөг боллоо. Энэ бол зөвхөн машины барьцаа шүү?
Гэтэл энд маш том асуудал гарлаа. Машин яахав ингээд шийдчлээ одоо ачиж яваа гэрийн эд хогшлоо яах билээ, бүгдийг нь хиллүүлж, бас 5 еврогийн барьцаа тавих болохоор ахиад л 30 сая төгрөг болох гээд л.. ингээд хиллэхэд нийлээд 60 сая байтугай болох нь гэлээ ч гаалийн зорчигчийн мэдүүлэгт бүгдийг нь бичлээ. Халбага 5, аяга 6, аяганы алчуур, ширээний бүтээлэг оймс, зурагт гээд л хичнээн хуудас бичиж гарлаа. Зорчигчийн гаалийн бүрдүүлэлт хийхдээ барааг нэг бүрчлэн тооцож, тоо ёсоор нь үнэн зөв бичиж, байх үүрэгтэй. Гаалийн холбооны улсуудын гаалийн газрууд дотоодын хууль тогтоомжиндоо үндэслэн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй чингэлэгт давхар үзлэг хийж, гаалийн бүрдүүлэлтэд бичигдээгүй барааг захиргааны шүүхээр оруулан, улсын өмч болгон хурааж байгаа юм байна. Ийм болохоор замдаа хэрэглэх ариун цэврийн хэрэгслээ хүртэл бичих хэрэгтэй болж байгаа юм. Гаалийн байцаагч тэгтэл за хэрэггүй зөвхөн машинаа л бич барьцаа татвар дийлэхгүй гээд болиулчлаа. Нэгэнт их мөнгөгүй болохоор зөвхөн машинаа бичээд л үлдээлээ. Гэхдээ нэг эрсдэл нь хэрэв бид ирж амжихгүй бол машин улсын орлого болсон тохиолдол гарвал, машин доторхи эд зүйлс нь шуналтай нэгэнд өгөөш болж болох талтай. Ийм их мөнгө биедээ авч яваагүй болохоор Монгол улсдаа очиж авчираад машинаа авахаар боллоо. Ингээд машин эд бараагаа гаалийн баталгаат агуулахад, задгай хашаанд үлдээгээд өөрсдөө явган хил гарах зөвшөөрлөө шөнийн 02 цагт авлаа. Бие болон сэтгэл санааны хувьд маш их ядарлаа.
Өө бурхан минь шөнө дунд шөнийн 02 цагт хилийн хяналтын талбайнх нь гадаа нэг бензин түгээгүүр, 2 даатгалын түцтэй зэлүүд газар явган гарлаа шүү. Хамгаалалтын албаны орос 1 автобусанд захиж өгч арайхийж хөл дүүжлэх унаанд суулаа. Одоо надад Москва хот орох хэрэгтэй. Үүрээр Москва хотод ирсэн.
ОХУ-ын гаалийн холбооны талаар хэлэх хэдэн үг
ОХУ, БНБеларусь Улс, Казахстан Улс нь Гаалийн холбоо байгуулсан. Гаалийн холбооны улсуудын Гаалийн тухай хуулиас анхаарч авч үзэх хэд хэдэн зүйл байгаа болно.
Баруун европын улсуудаас машин худалдаж авсан манай иргэд транзит номертойгоор тус улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд) Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 215, 217, 218, 226 дугаар зүйлүүдэд заасны дагуу Гаалийн холбооны улсуудын хил дээр гаалийн татварын жишиг үнийг барьцаалан үлдээж, барьцаанд үлдээсэн мөнгөө гаалийн татварын жишиг үнийг барьцаалан үлдээсэн яг тэр газраа буцан ирж, мөнгөө буцааж авах ёстой байдаг юм байна.
Гаалийн холбооны улсуудын Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 219 дүгээр зүйл дамжин өнгөрөх хугацааг тогтоож өгдөг.
Гаалийн холбооны улсуудын Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу гаалийн татварын жишиг үнийг тавилгүй явж болно.
Үүний дагуу цөөн тооны монгол иргэн явсан байх, ер нь бол энэ бол хар арга л юм даа хэрэв та европын аль 1 улсаас машин худалдаж аваад европд амьдардаг бичиг баримттай хэн нэгний нэр дээр бичиг баримтаа хийлгээд, хөлс төлж бариулаад транзит номергүйгээр монгол улсдаа ирвэл гаалийн татварын жишиг үнийг Гаалийн холбооны улсуудад барьцаалан үлдээх шаардлагагүй.
Гэхдээ энэ 80-р зүйлд Түр хугацаагаар европын аль нэг улсын номертой автомашинаар, барьцааны мөнгө үлдээлгүй дамжин өнгөрөх гаалийн бүрдүүлэлт хийсэн иргэд машинаа замдаа алдсан тохиолдолд шалтгааныг үл харгалзан тухайн өдрийн гаалийн татвартай тэнцэх мөнгөөр торгууль тогтоодог. Энэ тохиолдолд тус иргэний гаалийн торгууль мэдээллийн сүлжээнд хадгалагдмагц хүү нэмэгдэн тодорхой хугацааны дараа дахин машинаар Гаалийн холбооны улсуудын аль нэг хилийн боомтоор орж ирсэн тохиолдолд тухайн унаж яваа машиныг нь тус төлбөрт төлөх барьцаанд хурааж авдагийг анхаарах хэрэгтэй. Энэ бол анхааруулга шүү та харин монголд үлдээсэн бол нотлох баримтаа авч яваарай. Энэ бол эрсдэлтэй орос орон шүү. Өөр гаргалгаа байхыг үгүйсгэхгүй зөвхөн хувь хүн миний л нүдээр, бодлоор ийм байлаа.
Хэрэв ийм аргаар машин зөөсөн монгол иргэд байвал дараагийн удаа энэ 80-р зүйлд өөрт чинь хамаарах эсэхийг сайн судлаж байж яваарай гэж сэрэмжлүүлж байна.
Бас нэг анхаарал хандуулах асуудал бол Гаалийн холбооны улсуудын гаалийн газрууд дотоодын хууль тогтоомжиндоо үндэслэн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа бараанд ба чингэлэгт давхар үзлэг хийж, гаалийн бүрдүүлэлтэд бичигдээгүй барааг захиргааны шүүхээр оруулан, улсын өмч болгон хурааж байгаа юм байна. Та нэг ширхэг бохь ч үлдээлгүй мэдүүлэх ёстой шүү? Энэ шалтгаанаар олон ачаа бараа алга болсон тохиолдолд илгээгч буруутан болж байгаа шүү. Та дүүдээ илгээсэн өмдний карманд нь 2 чихэр хийсэн бол мэдүүл бич гэх гээд л байна л даа би,
Яагаад гэвэл энд хуулиар халхавч хийсэн боловсон дээрэм явагдаж байгаа учраас л тэр.
Карго явуулдаг иргэдэд энэ тун хамаатай, таны энэ алдаанаасаа болж,хууль биелүүлээгүй гэж дүүд чинь өрөөсөн гутал очдог болохоор, үүнээс болж хаа хаанаа маш их хүндрэл гарч хана мөргөөд дуусаж байгаа шүү.
Харин бидний хувьд бол байдал арай өөр, бид бол олон жил гадаад улсад ажиллаж, амьдарсан иргэд нотлох бичиг баримттайгаа, орон нутагтаа буцахад гэсэн гаалийн *олон улсын конвенцийг* удирдлага болгон ихэнхи улсууд гаалийн хуулиндаа заасан байдаг тэр заалтын дагуу явахад болох болов уу гэж замд гарсан билээ.
ОХУ- Москва хот
Үүрээр Москва хотод ирсэн. Яарахын эрхэнд таксидсаар Яровславскийн вокзал дээр яаран ирлээ.
Тасалбар олдохгүй байж хамгийн ойрын тасалбар 1 хоногийн дараа, иймээс Казакстан улс руу бушуухан гаръя цаашаа хятадаар дамжаад эх орондоо очъё гэж шийдлээ. Бодлоо бодох юм их байна аа надад өнөө гадаад явдалын яамны сайтны визгүй гэдэг орнуудаар дамжаад яалаа даа, айлаа очтол виз нэхээд эргээд газар хол, визний хугацаа дуусна. Казакстаны Алма-Ата хот ороход л 1 хүний 15,000 рубль нийтийн суудлаар, бодлоо нутаг руугаа дөхье гэж шийдлээ, хамгийн ойрын тасалбар 1 хоногийн дараа үнэ гэж аймаар, гэлээ ч худалдаж авлаа 2 тасалбар, тэр шөнөдөө вокзал дээр хонолоо. Вокзалаар дүүрэн л дүрэмт хувцастай ажилтанууд, цэрэг татлага болсон юм болов уу цэргүүд хөлхөлдөнө. Ингээд маргаашийн 13,05 минутанд Москва-Бланфениск чиглэлд суугаад Буръяад улсын нийслэл Улаан үд хотыг зорилоо. 4 өдөр 4 шөнө явж ядарсаар визний хугацаа 12,36 минутаар хоцорч Буръяад улсын Улаан үд хотод буулаа.
ОХУ-ын Буръяад улсын нийслэл Улаан –Үд хот
Шөнийн 02 цагт хилээс гарч, азаар унаа олж даагдаад үүрээр Москва хотод ирсэн.
Тасалбар олдохгүй байж хамгийн ойрын тасалбар 1 хоногийн дараа өдрийн 12.10 минутаас галт тэргэнд сууж 4 өдөр явж Буръяад улсын нийслэл Улаан Үд хотод бид транзит визний хугацаа 12 цаг 36 минутаар хэтэрч ирсэн. Шууд л такси авч монгол улсын консулын газрыг зорилоо.
Ингээд бид монгол улсын элчин сайдын яаманд байрлах монгол улсын элчин сайдын яамны зочид буудалд буусан. Энэ өдөр бүтэн сайн өдөр амралтын өдөр байсан. Маргааш нь бүх нийтийн амрах баярын өдөр байсан. Нөгөөдөр нь бид эртлэн босож 4 номерийн микронд сууж 15 рубль төлдөг юм байна Нищенко 20 хаяг хаягт байх Гадаадын харъяатын хэрэг эрхлэх газарт ирлээ.
- Гадаадын харъатын хэрэг эрхлэх газрын гадаадын иргэдийг хариуцсан дарга Мишин
- гадаадын иргэдийг хариуцсан ажилтан
- Төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэдийг хариуцсан ажилтан
- Төмөр замын шүүх гэсэн холбогдох бүх газраар орлоо.
Гадаадын харъатын хэрэг эрхлэх газар
Гадаадын харъатын хэрэг эрхлэх газар гадаадын иргэдийг хариуцсан Мишин гэдэг дарга дээр орлоо. Тэр хүн 2 –р давхарт байрлах ажилтан луу явууллаа. 2 давхарт 21 тоотод очлоо. 2 ажилтан орос нөхөр сууж байна. Нэг орос ажилтанд нь монгол авгай нөхөр 2 охинтойгоо ярилцаад сууж байна. Нөгөө орос нь бид 2-ыг ороод ир гэлээ. Хариуцсан ажилтан нь төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэд хариуцсан хэлтэс рүү очиж шийдүүл, 14.00 цагт оч гэв. Гараад бид бодлоо энэ ажилтан биднийг буруу ойлголоо, ер нь ахиад орж учирлаж гуйя, гэж ярилцаад ахиад орж харж үзээч гэж гуйлаа. Шууд дургүйцэж төмөр замын цагдаагийн газар руу оч материал компьютерээр явуулсан гээд үг сүггүй хөөгдөөд гарлаа. Тэгтэл араас монгол эмэгтэй гарч ирээд намайг хүлээж байгаарай би одоохон гээд өрөө рүү буцаад орчлоо. Өнөө монгол эмэгтэйг хүлээж коридорт хэсэг байтал гараад ирлээ. Танилцлаа, өөрийн мэдэхийн хирээр зааж өглөө. Төмөр замын цагдаагийн газрыг хаа байдгийг зааж өглөө. Ингээд 1 танил эгчтэй болов.
Төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэд хариуцсан хэлтэст хэлсэн ёсоор 14.00 цагт очиход хариуцсан ажилтан анкет бөглөнө. Эхлээд эхнэр нь анкет бөглөнө нөхөр коридорт хүлээж бай гэлээ. Овог нэр амьдардаг газар гэх мэтийн жижүүрийн асуултуудыг бөглөлөө. Яагаад визний хугацаа хэтэрсэн гэдэг асуулт асуув. Зовлонгоо хэллээ, жоохон зайн дээр 5 жижиг мөрөнд хоцорсон тухайгаа монголоор бичиж, ажилтан нь оросоор бичихэд би орчуулж оросоор хэлж өглөө. Анкетанд 4-н газар гарын үсэг зуруулав.
Дараа нь нөхөр ор эхнэр коридорт хүлээ гэлээ. Анкетний нэрийг сольж бичээд асуулт асуусангүй, миний бичсэнийг хууллуулж бичжээд л болоо. Мөн л 4 газар гарын үсэг зуруулав.
Бид 08 сарын 01 нээс шинэ хууль мөрдөгдөж байгаа гээд хурууны хээ авч, 17 цагт шүүх хуралтай коридорт хүлээж бай гэж тушаалаа.
Тэнд хүлээсээр суугаад 17 цаг болоод очтол хариуцсан ажилтан орчуулагч дуудаж авчирсан байлаа. Орост олон жил амьдарсан монгол залуу байлаа. Би хүмүүст тусладаг юм зарим нь бензиний мөнгө өгдөг л юм зарим нь 1000 дээш рубль өгдөг, би юм нэхдэггүй ээ гэсээр инээгээд угтлаа биднийг, бид ч цагдаагийн гэрээт орчуулагч юм болов уу гэж ойлголоо. Гэтэл тэр орчуулагчийн нэрийг бидний бөглөсөн анкетийн дундуур цагдаагийн ажилтан нь шахаад биччлээ. Бид энэ хүн эдний орчуулагчаар явна гэж бичиж байгаа юм байх гэж ойлголоо. Тэгээд орчуулагчын машинаар шүүх рүү явлаа. Замдаа орчуулагчдаа байдаг бүхнээ хэлж сэтгэлээ онгойлголоо. Туслаарай гэж гуйлаа. Тэгээд 5 минут яваад л шүүх орлоо. Хэсэг хүлээгээд дуудахаар нь очтол тэнд 1 эмэгтэй шүүгч ганцаараа сууж байлаа. Шүүгч эмэгтэйн нэрийг И.К.Кушнарева гэдэг юм байна. Өрөөнд шүүгч хариуцсан ажилтан орчуулагч мөн бид 2 байлаа. Өөрөөр проткол хөтлөгч, нарийн бичиг гэх зэргийн бусад хүн байдаггүй юм байна. Ингээд шүүгч хоцорсон шалтгаанаа хэл гэлээ бид хэллээ орчуулагч давтлаа. Цагдаагийн гэрээт орчуулагчийн хийсэн ажил хэлсэн үг нь ердөө л энэ. Бид холбогдох материалаа үзүүллээ. Анхаарал сайн хандуулалгүй тавьчлаа.
Үүнд хавсаргасан материал
- Е-серийн пасспорт 2ш хуулбар болон хилүүдээр орж гарч байсан дардасууд
- Гаалиас өгсөн бүх бичиг баримт
a) Гаалийн байцаагчийн 12230 евро барьцаанд тавьж транзит номертойгоор оросын нутгаар явах шийдвэр
b) Автомашины гэрчилгээ
c) Автомашин худалдаж авсан баримт
d) Е-серийн пасспортын хуулбар
e) Гаалийн деклараци
f) Гаалийн хамгаалалтын албаны даргийн шөнийн 02 цагт машиныг бимүүмжүүлж гаалийн багалгаат талбайд тавиулсан шийдвэр
g) Москвагаас Улаан үд хотод ирсэн галт тэрэгний тасалбар
гэх мэт материалууд байсан ч шүүгч эмэгтэй анхаарч үзсэнгүй гүйлгэж хараад шидчихлээ.
Ингээд шүүгч И.К.Кушнарева маш сайн ойлголоо одоо гарч байна уу ?? гэлээ энэ процесс ердөө 2 минут боллоо.
Ингээд 5 минутын дараа өрөөнд эргэж ир гэж дуудлаа. Эцэст нь 19 цагийн үед анхан шатны шүүх бидэнд транзит визний хугацаа хүндэтгэх шалтгаанаар 12 цаг 36 минут хэтэрсэнээа болоод, Орос улсын нутаг дэвсгэрт 5 жил орж болохгүй хар тамга болон 2000 рублийн торгуулийн шийдвэр гаргалаа. http://www.zakonrf.info/koap/18.8/
Хуулинд нь харгалзан үзэх өөр заалт байхгүй юм болов уу ? гаалийн асуудлаас болоод 12 цаг 36 минут хоцорч ирснээс болоод оросын нутагт бүгд найрамдахаа уншуулж байдаг, энэ систем нь их сонин санагдлаа. Монгол улсын жирийн иргэд ингээд явж байгаа нь хэний буруу юм бол, төрийн хуулийг хүндэтгэн үзэх нь бидний үүрэг ч дэндүү хохироож байна. Манай 2 улсын харилцаа тэгтлээ муудсан юм болов уу ?
Ингээд бид аргагүй байдлын улмаас дахин дараагийн шатны шүүх рүү давж заалдахаар боллоо. Энэ хугацаанд орос улсын өртөг өндөр, буудал үнэтэй амьжиргааны зардал болон бусад зардлууд урсаж өгөх нь тодорхой боллоо.
Монголд байгаа ах дүүдээ мөнгө захиж western union болон money gramm –аар мөнгө шилжүүллээ очоод авах гэтэл бүртгэл чинь хаана байна гэлээ бид транзит визтэй болохоор бүртгэл хийдэггүй юм байна гэдгийг нь хэллээ. Заавал бүртгэл хэрэгтэй юм байна. 3-4 банк орлоо адилхан бүртгүүлээгүй л бол мөнгө өгдөггүй юм байна. Эцсийн бүлэгт танилцсан монгол эмэгтэйгээ гуйж нэр дээр нь ахиж шилжүүлгэ хийлгэлээ. Гэтэл зөвхөн нэр сольсоны төлөө код нь хэвээрээ байхад дахиж шилжүүлгийн хураамж төллөө. Ингээд 2 дахин хураамж төлдөг юм байна.
Маргааш өглөө ирж ажил цуглахад элчингийн дэд консултай уулзлаа. консул бидэнд туслахаа илэрхийлж, Монгол улсаас ОХУ-ын Улаан үд хотод суугаа ерөнхий консултой уулзуулж өглөө. Бид ерөнхий консулд туслахыг хүссэн өргөдлөө өглөө. ерөнхий консул ч холбогдох шугамаар туслах боломжийг судлаж иргэддээ / бидэнд / туслахыг дэд консулд үүрэгдлээ.
Ингээд дэд консул бидэнд орчуулагч болон өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэхээр болж өмгөөлөгч хайлаа. Тэгээд элчингийн визийн туслах эмэгтэй орчуулга хийхээр болж, элчингийн микро автобусаар шүүх орж юу? болсоныг асуухаар явсан. Шүүх дээр очтол шүүгч эмэгтэй И.К.Кушнарева эдгээр хүмүүс надад асуудлаа хэлээгүй хэлсэн бол би ийм шийдвэр гаргахгүй байсан давж заалд гэж зөвлөлөө гэсээр гарч ирлээ.
Биднээс юу болсоноо ярь гэтэл бид хэлсэн маш сайн ойлголоо гарч бай гээд ийм шийдвэр гаргасан ердөө 2 минут болоод хөөгдсөнөө ч тайлбарлалаа. Эргэж ирж дэд консулд тайлбараа хэллээ. Маргааш өглөө элчингийн визийн туслах эмэгтэй дахин орчуулга хийж өгөхөөр тохироод саллаа. Тэр өдөр дэд консул холбогдох ёстой сайн өмгөөлөгчийн утас хаалттай байсаар байгаад холбогдож чадсангүй.
Маргааш нь 9.00 цагт өмгөөлөгч олж уулзтал, визийн туслах эгч өвчтэй гээд алга байлаа. Бид өөрсдөө бас л учраа олох болж юу болсоноо ярилаа, гэхдээ бид албаны биш зөвхөн өөрсдийн хэмжээнд л оросоор байга сага ярьдаг билээ.
Энэ өмгөөлөгч одоохондоо гадаадын иргэдийг өмгөөлөх эрхгүй гэнэ. Өмгөөлөгчийн алдарыг Дулмаа гэдэг юм байна, танилцлаа. Буръяд эмэгтэй байлаа. Дулмаа эгч өөр нэг өмгөөлөгч зааж өгөв. 18 цагийн үед Бэорсоева гудамжинд байрлах ГЛОБУС нэртэй хувийн өмгөөлөгчийн товчоонд очиж өмгөөлөгч Станислава Эрдынееватай уулзлаа.
Дулмаа эгч тайлбарлаж бид ойлголцлоо. Эдгээр өмгөөлөгчид буръяад хүмүүс хэдий ч оросоор л ярьдаг юм байна. Тэр буръяд өмгөөлөгч Станислава Эрдынеева биднийг орчуулагчгүй байцаалт өгч гарын үсэг зурсан нь буруу, транзит визний хугацаа хэтэрсэн хүмүүсийг зөвхөн торгох ёстой гээд хууль эрхийн актуудыг харууллаа. Та нарын бөглөсөн зүйл анкет биш проткол бөгөөд заавал орчуулагч тайлбарлаж байж гарын үсэг зурах ёстой, та нар орчуулагч байгаад тайлбарлаж өгсөн ойлголоо гэсэн гэх мэтийн 4 гарын үсэг зурсан байна гээд та нарын нутаг нэгт орчуулагч юу бодож та нарт проткол хөтлөлтөнд оролцолгүй тайлбарлалгүй шүүх рүү дагуулж очсоныг би ойлгохгүй байна гэсээр толгой сэгсэрч байлаа. Эцэст нь монгол хүн мөн үү гэж биднийг ичээлээ.
Ингээд буръяд өмгөөлөгч Дулмаа эгч маань оройны 22 цагт утас цохиж үйлчилгээний төлбөр буюу өмгөөлөлийн хөлс хэд байхыг хэлэхээр боллоо. Орой нь буръяд өмгөөлөгч Дулмаа утасдсангүй. 10 хоногийн давж заалдах хугацаанаас 4 хоног нь өнгөрлөө. Бидний цаг урсаар … ОХУ-ын захиргааны хэргийн өмгөөлөлийн хөлс 1 хүний 30.000 рубль байна юм байна, 2 хүний 60.000 рубль шууд өгч газар дээр нь гэрээгээ хийж буръяд өмгөөлөгч Станислава Эрдынеева ажиллана, оройн 18 цагт өмгөөлөлийн хөлсөө шууд төл, гэрээгээ шууд хий хариу өгүүлсөн байна. Бас нэг асуудал нь монголын банкинд байгаа мөнгийг эзэн нь л очихгүй бол өөр хүнд олгохгүй.
Гаалиас бид зөвхөн гар тээштэйгээ гарсан хөөгдөх шахуу, хурдан мөнгө олох даалгавартай гарсан байдаг, өнөөдөр маш хүйтэн өдөр боллоо, малгай бээлий ороолт зузаан ноосон өмд хэрэгтэй байна. Уг нь машинд маань бүх өвлийн хувцас хүйтний бэлтгэлтэйгээ байгаа юмсан.
Зүгээр явж байгаад бид юунд холбогдчвоо. Машинаа хураалгалаа, газар мэдэхгүй явган зорчлоо. 12 цаг виз хоцорлоо гээд бүгд найрамдахаа уншууллаа, гарынхаа хээг өглөө цаана нь 60.000 рублийн өмгөөлөгчийн хөлс, худалдаж авсан машинаараа орос улсын нутаг дэвсгэрээр дамжин явсаны төлөө 30 сая төгрөгний барьцаа төлөх боллоо. Орос ороноор явах ийм л хүнд болчжээ. Бусад монгол иргэд бидэн шиг ийм байдалд битгий ороосой гэсэндээ ард иргэдээ хайрласандаа би энэ бүхнийг бичиж байна. Би сэтгүүлч биш ч гэлээ чадан ядан аль болох албаны сурвалжаас эх авч, иргэддээ сэрэмжлүүлэх гэж энэ бүхнийг бичиж байна. Зарим хэсэгт зарчмын бага зэргийн алдаа байхыг үгүйсгэхгүй. Дэлхийгээр нэг тарсан монгол иргэд бид зөвхөн амьдрал л хөөж ар энгийн амьдардаг. Биднээс илүү гарч баяжсан нь тун цөөн дөө. Гадаадад ажлын хөлс нэмэгддэггүй, юмны үнэ үргэлж өсөөд байдаггүй. Монголд юмны үнэ байнга өсдөг энэ нь бидэнд хүндээр тусч, ар гэр лүүгээ илгээсэн хэд юу ч бололгүй дуусчлаа гэсэн үгс л нутгаас сонсогдоно. Гэтэл ажиллаж ажиллаж гэрээ зорисон бидний аялалын царай энэ. Монгол орны иргэд бид дэлхийн аль өнцөгт ажиллаж амьдарч байгаа нь хамаагүй бүгд монголын төлөө ажиллана, тэдний миний цалин ар гэрийнхэний хэн нэгний сургалтын төлбөр, хагалгааны зардал, эмний мөнгө, байрны төлбөр, гэх мэтээр тусламж дэмжлэгэ амьжиргааны зардал болж монгол улсын сан хөмрөг рүү гадаад валют болж урсан очдогсон уг нь.
Өмгөөлөлийн хөлсөнд санаа нь зовсон дэд консул өөр хүмүүс лүү утасдаж хямд өмгөөлөгч хайсаар, Хямд өмгөөлөгч олдохгүй нь бололтой.
Явж байтал орчуулга хийсэн монгол залуутайгаа таарлаа. Хэллээ чи орчуулга хийгээгүй байж яагаад орчуулга хийсэн гэсэн гарын үсэг зурч, маш их чирэгдэл бидэнд учирлаа. Ахиж ийм зүйл бүү хийгээрэй гэж захилаа.
Бусад хүмүүс хар даруулаад оросод ахиж ирэхгүй гээд л яваад өгдөг, та нар шиг хөөцөлддөггүй, хүнд туслаад өөрт минь гай боллоо гэсээр л үлдлээ. Ахиж орчуулга хийхгүй гэсээр үлдлээ. Өөр юу ч хэлэхэв дээ энэ залуу сайн ойлгохгүй л байна. Тэгээд ч оросод гэрээгээр ажилладаг монгол орчуулагч байдаггүй юм байна. Бүгд л тохиролцож гуйлгаар орчуулга хийдэг гэнэ.
Танилцсан монгол эгч маань ирж банкнаас шилжүүлгийн минь хэдэн төгрөгийг авч өглөө. Бид банкнаас мөнгөө авлаа миний дээр өгүүлчилсэн биднээс бүртгэл нэхсэн учраас бөөн асуудал болж өөр хүний нэр дээр мөнгөө авч байгаа царай нь энэ. Орос улсын энэ их хүнд суртлыг яана , анх удаа орос оронд ирж байгаа хүмүүс энэ нийтлэлээс бага ч гэсэн санаа авахад илүүдэхгүй байхаа, байнга зорчдог хүмүүс бол мэддэг л болов уу даа.
Буудалдаа сууж байтал консулыг газар сууж байсан зүс мэдэх залуу буудлын өрөөнд сандрангуй орж ирлээ. Мэнд мэдэлцээд ахаа юу болж байна. Миний виз өнөөдөр дууслаа, барааны барьцаагаа хүлээж байгаа гээд л хандлаа, их зүйл мэдэхгүй ч монгол хурдан ор, виз хэтэрвэл хар тамга, 5 жил хориг болно, дараа өмгөөлөгч 60,000 рубль хурдан гарах нь зүйтэй, хагас сайн өдөр хандах байгууллага байхгүйг анхаарууллаа. Залуу ч санд мэнд гарлаа.
Өмгөөлөгчийн хөлсийн хурдан өгч, хурдан асуудлаа шийдэхгүй бол гаалиас тогтоосон хугацаа дуустал машин тэрэг бүх зүйл маань орос улсын дээрэмчин хуулийн золиос болох гээд байх шиг,
Хадны завсарт хавчуулагдвуу гэмээр …
Дулмаа эгч ирлээ, мөнгөө 100 хувь төлөх шаардлагатай гэж зарлигдлаа. Ингээд төлбөрөө 100 хувь төлүүлсэн, өмгөөлөгч маань бидний асуудлыг хөөцөлдөхөөр боллоо. Маргааш ахиж уулзана гэнэ. Дараа нь ахиад хэд хонох юм бол доо буудал өмгөөлөгч торгууль шийтгэвэр зардал, төлбөр …. Өмгөөлөгч цаг багатай тул мягмар гаригт бол амжихгүй лхагва гаригт уулзаж пүрэв гаригт шүүх хурал хийж өгөх боломжийг судлана гэж хэлснийг дамжууллаа.
Өмгөөлөгч маань хурдан ажиллаасай гэж хүсэж байна даа, сэтгэл тайван байхгүй дан нэг зүйлд санаа зовоостой, Өглөө нь консул орж юу болсоноо тайлбарлалаа
Буръяад улсын анхан шатны шүүхийн анханы шийдвэрийг гаргасан шүүгч эмэгтэй И.К.Кушнарева зөвлөсөний дагуу дараагийн шатны шүүхэд давж заалдахаар болж байгаа нь энэ.
дараагийн шатны шүүхээр орж асуудлыг нааштай шийдүүлэхээр тайлбар бас өөрөө нэсж бичлээ. Бидний визний 10 хоног яаж өнгөрсөн бэ?
1 дүгээр өдөр нь Бид визээ дараа өдрийн 15.00 цагт авах байтал дотоод хүлээн авалттай гээд элчин сайдын яам онгойгоогүй. Дараа өдөн нь виз эхэлж бйахад 15.00 цагт транзит виз авч бидний визний 1 хоног Польш улсдаа өнгөрсөн.
2 дугаар өдөр нь Бид монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтнаас Белорус-Украйн-Казакстан улсад монгол улсын иргэд визгүй зорчино гэж мэдээлэл авсан байсан. Ингээд бид зам ойр гэж польш белорусын хил дээр ирлээ. виз байхгүй байна, Белорус улсын хил биднээс виз шаардаж, 2 удаа оруулалгүй буцаасан. Энэ нь бидний пасспортонд байгаа.
3 дүгээр өдөр нь Украйны бид арайхийж 3 хоногийн транзит виз пасспортонд тавиулав. . Энэ нь бидний пасспортан дээр транзит 3 хоног гээд дурайтал байгаа.
4 дүгээр өдөр нь Ингээд бид Украйн орж оросын хил дээр ирлээ. Украйны хилээс гарсан.
5, 6 дүгээр өдөр нь Оросын хил дээр очерт бүтэн 1 өдөр 1 шөнө зарцуулж очтол, транзит номертой байсан байна хилийн цэрэг мэдэлгүй буруу очер өгсөн байна, ахиад өөр очерт оч
Ахиад шинэ дугаарт ТИР ангилалын очерт зогссоор очиход бидэнд 1 шөнө 1 өдөр зарцуулагдлаа .
Ингээд гаалийн шалгалт ортол биднээс машин болон гэрийн хэрэгсэлээ бүгдийг жигнүүлж 50 килограммаас дээш жин тутамд 5 евро татвар төлүүлэхээр байснаа больж барьцааны мөнгө байршуулж монгол ор гэсэн. Бид барьцаа тавихаар болж зөвшилцөлд хүрсэн.
гаалийн байцаагч энэ шийдьэрийг гаргахад 1 өдөр зарцуулсан
7 өдөр нь Ингээд биднийг шөнийн 02 цагт явганаар хил гарахыг зөвшөөрсөн. Бид үүрээр Москва хотод ирсэн.
8 өдөр нь Тасалбар олдохгүй байж хамгийн ойрын тасалбар 1 хоногийн дараа
8,9,10 дахь өдөр нь Өдрийн 12.10 минутаас галт тэргэнд сууж 4 өдөр явж, улаан үд хотод ирэхэд, бидний виз 12 цагаар хэтэрч ирсэн. Энэ өдөр бүтэн сайн өдөр амралтын өдөр байсан.
Үлдсэн өдрүүд
Маргааш нь бүх нийтийн баярын өдөр байсан.
Нөгөөдөр нь буюу Бид виз хоцорсон асуудлаа сайн мэдэж ойлгож, санаа зовж, байсан. бид эртлэн босож өөрсдөө виз хоцорсон асуудалаа, холбогдох бүх газраар орсон, гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хавсаргалаа.
Буръяд улсын дунд шатны шүүх 2 удаа хойшиллоо.
Хойшлогдож удааширсан Буръяд улсын дунд шатны шүүх буюу 2 дахь шүүх бидэнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Гэтэл ОХУ-ын гадаадын иргэдийн хуулийн 18.1-д транзит визний хугацаа хэтэрсэн гадаад иргэнийг 2000 рублээр торгох заалттай гэж бид ойлгоод байгаа. Буръяд улсын дунд шатны шүүхийн шүүгч О.М. Эрхетуева бидний транзит визээ авсаныг өдөрийг ОХУ-д ирсэн гэж протколд тэмдэглэсэн байгаа. Мөн орчуулагчгүй анхан шатны шүүх хурал хийгээд, давж заалдах шатны шүүхээ лицензгүй орчуулагчтай байна гээд хойшлуулсан. Давж заалдах шатны шүүх гэрчээр оролцох ёстой гадаадын харъяатын ажилчдыг буцааж зөвхөн бидэнд л хурал хийсэн. Бас нэмж хэлэхэд өнөө мундаг өмгөөлөгч маань шүүх хуралд надаас бага оролцож, хуулийн гаргалгаа биш, зөвхөн бидний аялалыг л ярьсан билээ. Хэл мэдэхгүй нэгнийг бол ингэж хуурах боломжтой л байх, ойлгоод байгаа учраас яагаад хуулийн гаргалгаа хэлсэнгүй бэ? Гээд асуудал боссон доо. Гэтэл нутаг буцъя гэтэл дунд шатны шүүхийн шийдвэр хэвлэж өгөхгүй 3 хоног явууллаа. Энэ шийдвэргүй бол бид хил гарах эрхгүй. Өмгөөлөгч зугтаад алга болсон. 10 хоногийн дотор орос улсаас гарах шаардлагатай байдаг. Дэд консул өөрийн биеэр хөөцөлдөж, шүүхийн даргатай уулзаж байж, бид өргөдөл бичиж арайхийж их хүндрэлтэйгээр шийдвэрээ хэвлүүлж авсан. Ер нь монгол иргэдийн үнэлэмж маш муу монгол иргэдийн хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Бид олон хоног орос улсад саатаж өмгөөлөгчид 60000 рубль төлж Буръяд улсын Улаан Үд хотод 22 хоног шүүхийн шийдвэр хүлээсэн. Буръяад улсад суух монгол улсын консулын газраас бидэнд маш их тусласан. Үүнд бид маш талархалтай байгаа.
Бид тодорхой шалтгааны улмаас тухайлбал оросын элчин визээ виз эхэлсэн өдрийн үдээс хойш өгсөн. Белерус улс виз нэхэж 2 удаа буцаасан, эргэж Польш орж цаг алдсан, Украйн улс виз нэхсэн, хилүүд өдөржин шөнөжин очерлох урт дараалалтай байсан, оросын хил дээр хэд хонов, шөнө дунд хилээс гарсан зэрэг нь хувь хүн биднээс хамаарал багатай байсан. Замаасаа огт хазайлгүй газар холын улмаас хоцорсон билээ. Энэ их хүндрэлийг бид тууллаа. Дараа дараагийн монгол иргэд бас энэ замыг туулж сэтгэл санаа эд материалаар хохирсоор, байх уу нэг талаар бидэнд тохиолдож байгаа боловч, маргааш өөр нэг монгол иргэнд, МАГАДГҮЙ өнөөдөр таны нэгэн танил энэ мөчид ийм асуудалд ороод явж байхыг үгүйсгэхгүй нь, өмнө гаалийн холбооны улс Белерус улсад хохирсон 25 иргэн чимээгүй байсан бол, өнөөдөр гаалийн холбооны улс ОХУ-д хохирч яваа иргэн би таньд сэрэмжлүүлье гэсэн юм. Үүнийг уншиж буй жирийн дундаж монгол хүн шууд ойлгож сэрэмжлээсэй, эд материал эдийн засгийн хохирол битгий амсаасай гэсэн сэтгэл билээ. Монгол төр гадаад харилцаандаа анхаарал нэмж хандуулаасай, ОХУ-ыг зорчиход эрсдэлтэй улсын тоонд албан ёсоор оруулъя гэсэн хэлэлцүүлэг санаа билээ.
Өнөөдөр гэр бүл тутмаас нэг нь гадаадад ажилладаг гэвэл энэ нь таньд ч бас хамаатай шүү.
Дэд бүлэг
Монгол улсдаа ирээд монгол улсын гадаад харилцааны яаманд очиж, консулын газрын даргад өргөдөл бичиж хандлаа. Дарга туслах боломж тун мууг дуулгаж, тус газрын ажилтандаа ажил үүргийн дагуу хувиарлаж, холбогдох туслалцааг үзүүлэхийг үүрэгдсэн. Гадаад харилцааны яамнаас бидэнд зөвхөн итгэмжлэл хийхэд туслах боломжтойг дуулгалаа.
Бид Буръяад улсад 22 хонохдоо зүгээр суугаагүй билээ. Улаан-Үд хотод байх Сибирийн гаалийн газарт очиж зөвлөгөө авсан. Бидний хувьд 6 сар гаалийн байгууллага үнэ төлбөргүй гаалийн баталгаат агуулахдаа хадгалах нь үнэн.
Гаалийн байгууллага итгэмжлэхээр машиныг чинь өөр хүнд өгөхгүй, нотариатч бол итгэмжлэх хийж өгч болно. Гааль машиныг чинь өөр хүнд өгөхгүй гэсэн зөвлөгөө өглөө.
Бас Сибирийн гаалийн газарын ойролцоохи гаалийн зуучлагч байгуулагуудаас зөвлөгөө авлаа.
Буръяадын гаалийн газраар бас орлоо, зөвлөгөө авлаа. Буръяадын гаалийн газрын гаалийн зуучлагч байгууллагуудаас зөвлөгөө авлаа. Асуудал нь бид 5 жил оросод орох эрхгүй болсон билээ.
Байдал ийм гадаад харилцааны яамны эрх зүйн туслалцаа зөвхөн договорность буюу итгэмжлэх хийж өгөхөөр хязгаарлагдаж байгаа тул туслаж эс чадах бөлгөө.
Гэхдээ зүгээр суусангүй Монгол улсад суух ОХУ-ын элчин сайдын яамнаас маш их хүндрэл туулж байж цаг захиалж уулзаад, элчин бол виз л хариуцна гээд амаа таглууллаа.
Тээвэр зуучын монгол улсдаа дээгүүрт орох нэгэн ложистек компанитай гэрээ байгуулж машин тэрэг ачаа бараагааа авах боллоо. Манай ложистек компанийн бизнесын түншүүд Москвагаас, Украйнаас, Герман улсаас хүртэл Оросын гаалийн байгууллага руу хэд хэдэн албан бичиг явуулж, бидний итгэмжлэлийн доор ачаа барааг эргүүлж Украйн улс руу татаж усан тээврээр хятадын Тянжин боомтоор дамжуулж монгол улс руу авчрах санал тавьж байгаа ч амжилт олохгүй байна.
Москвагаас ложистек компани давхар гарц хайж бай гэсний дагуу бид зүгээр суусангүй ээ.
Монгол улсын энх тайван ордонтой холбогдлоо, орос монголын найрамдлын нийгэмлэг, орос улсад хуульч мэргэжлээр төгсөгчдийн холбоо гэх мэтийн маш олон орос улстай харилцаатай ажилладаг газруудад хандаж хүндрэлээс гарах мэдээлэл хайлаа.
Гадаад худалдааны чиглэлээр арилжаа наймаа эрхэлдаг хувийн секторүүдээс ч зөвлөгөө авлаа.
Зовлон үзээгүй эмчээс, жор мэддэг чавганц дээр гэдэгчлэн, хувийн компаниудын гаалийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс хүртэл туршлага судаллаа. Гарцаа одоо болтол олсонгүй.
Гаалийн холбооны гишүүн орнуудын тухай цөөхөн үг
Евразийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдааны үеэр гурван орны төрийн тэргүүн нар 2007-2010 онд Гаалийн холбоо байгуулах төлөвлөгөөг баталсан юм. Орос, Беларус, Казахстан улсууд эдийн засгийн нийтийн орон зай буюу гаалийн холбоонд нэгдлээ.Түүнчлэн Орос, Беларус, Казахстан дахь төмөр замын тээвэрлэлтийн нэгдсэн нэг тариф тогтоож, Гаалийн холбоонд нэгдсэн бүх гурван улсын мэдээллийн нийтийн цахим санг байгуулагдлаа. Гурван орон Гаалийн Холбоо байгуулсан нь анхны алхам юм. Яваандаа евразийн эдийн засгийн нийгэмлэгийн бусад орон тус холбооны гишүүн нь болох боломжтой учраас Гаалийн Холбоонд гайхалтай ирээдүй бий гэж тэмдэглэжээ. ОХУ-ын тэргүүний зорилт гаалийн холбоог өргөтгөх. Орос, Белорус, Казахстан зэрэг улсаас гадна Тажикистан, Узбекистан, Киргиз зэрэг улс Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт багтдаг. Молдав, Украин, Армен зэрэг улс тус нийгэмлэгт ажиглагчийн статустай юм. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эдийн засаг глобалчлагдаж байгаа энэ үед ганц улс хаалттай орчинд оршин байх аргагүй тэмдэглэн хэлсэн байдаг. Бид телевизороор ОХУ-ын ерөнхийлөгч Путин оны өмнө вьяатнам, өмнөд солонгост айлчлахдаа гаалийн холбоонд нэгдэхийг уриалж байгааг байнга л харж байгаа. Гаалийн холбоонд нэгдэх орнуудад гайхамшигтай үнээр түлш нийлүүлэхийг санал болгож байгаа. Монгол улс маань их гүрний түлшинд болж гаалийн холбоонд битгий нэгдээсэй билээ. Гаалийн хувьд нэг газартай болж байгаа, нэг хуультай болж байгаа нь зөвлөлт улс эргэж нийлж байгаа юм шиг сэтгэгдэл жирийн иргэн надад төрсөнийг нуух юун.
Өнөөдөр газар дээрээ гаалийн холбоонд нэгдээгүй орны иргэд их хохирч байна. Хууль харилцан тэгш үйлчлэхгүй байна.
Бидэнтэй хамт хил дээр машин тэргээ барьцаанд орхиод явж байсан Киргиз иргэд нутагтаа очоод 3 хоногийн дараа л мэдээлэл хийж, бүр баримтат кино хүртэл хийгээд сайт дээрээ анхааруулга, сэрэмжлүүлэгэ тавьж байна.
Өнөөдөр цөөхөн монголчууд бид бие биедээ сэрэмжлүүлжхгүй юм бол 6 тэрбум хүн амтай дэлхийд 3 сая гаруй хүний ярьдаг хэл дээр хэн мэдээлэл тавьж сэрэмжлүүлэх юм бэ?
Хууль гэж юу юм бэ? бид өдөр бүр талх иддэг шиг өдөр бүр л хуулийн доор амьдардаг, энэ хуулийг бид боловсруулахад батлан гаргахад оролцох боломжтой.
Миний аялал хуулийн доор хуульчлагдаж хамгаалагдсан дээрмийн доор явж өндөрлөллөө.
Нийтлэл бичсэн У.Уудамаас
URL: