Хайрт чинь хүүхэдтэй болохыг зөвшөөрөхгүй байвал яах вэ?

javierbardemcruzmainЗарим нэгэн эрчүүд хүүхэдтэй болохыг яардаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд хүмүүжүүлэх ажлаас нэг хэсэгтээ л чөлөөтэй байхыг хүсдэг. Учир нь тэд эцэг болоход өөрийгөө эрт байна хэмээн үздэг байна. Иймэрхүү бодол нь өөрт нь таатай мэт боловч эмэгтэй хүнд хүлээхэд бэрх байдаг.

- Эр хүний биологийн цаг нь удаан явж байсан ч гэсэн үр удмаа үлдээх бүрэн чадвартай байдаг.
- Эмэгтэй хүний хувьд төрөх хамгийн тохиромжтой нас нь 20-30 нас юм.

- Иймд гэрлэснээс хойш жил хагасаас илүү хугацаагаар эр хүнийг хүлээж суух хэрэггүй.
- Нөхөр тань хүүхэдтэй болохыг хүсэхгүй байлаа гээд уйлж унжих, уурлаж бухимдсаны хэрэггүй.

- Ийм тохиолдолд аль болох арга эвийг нь олж, харилцан илэн далангүй ярилцаж, ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй.
- Хэрэв анхны буултыг хайртынхаа зүгээс мэдэрвэл та хоёр харилцан бие биенээ хүндэлж, ойлгодог гэдэг нь эргэлзээгүй юм.

- Иймд хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд найдвар байна.
- Хэрэв нөхрийгөө гуйгаад, харилцан ярилцаад ямар ч үр дүнд хүрэхгүй бол хоёулаа хамтдаа эмэгтэйчүүдийн эмчид очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Эр нөхөр тань эмчийн зөвлөгөөнөөс хожуу үеийн төрөлтийн хүндрэл ямар ямар таагүй үр дүн дагуулж болохыг ойлгож авах нь чухал юм.

- Эр хүн эхний ээлжинд өөрийгөө, дараагаар нь санхүүгийн асуудлаа, ирээдүйн зарлагаа, өөрийн карьерын асуудал, гэр орноо хэрхэн авч явахаа бодож явдгийн улмаас өөрийн хувийн амьдралдаа тэр бүр анхаарлаа хандуулах нь бага байдаг.

Энэ мэт олон зүйлийг бодож явдгаас стресст орж, улмаар хүүхдийн асуудлыг төвөгшөөдөг байна.


URL:

Сэтгэгдэл бичих