Т.Цогтбаатар: Хууль бусаар хувьчилсан өмчөө төр буцааж авна
Төрийн өмчийн хорооны дарга Т.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Төрийн өмч үнэгүйдсэн гэхээр бараа материал гэж харах юм
-Төрийн өмчит компаниуд ойрын үед хөл хөдөлгөөнтэй байна. Төрийн өмчийн хэд хэдэн үйлдвэрийн дарга хэрэгт холбогдож бас “Монголын хөрөнгийн бирж”-ийн удирдлага үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Олон нийт ч энэ бүхнийг улс төрийн өнцгөөс харж, янз янзаар тайлбарлах юм. Та үүнд тодорхой тайлбар өгөөч?
-Мэдээж үйлдвэр, аж ахуйн газар алдагдалтай ажиллаж байгаа нь тухайн байгууллагын дарга, удирдлагатай шууд холбоотой байдаг. Иймээс удирдлага, зохион байгуулалтгыг нь өөрчлөх, солих асуудал гарч ирнэ шүү дээ. Та яг тодорхой зүйл дээр гэж асууж байгаа бол “Биокомбинат”, “Монголын хөрөнгийн бирж” мөн “Монсам” гээд компани байна л даа. Тухайлбал, “Биокомбинат” улсын онцгой обьект. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хэдэн сая толгой мал эрүүл байх эсэхийг хариуцсан онцгой обьект. Энэ ч утгаараа тэнд ажиллаж байсан удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай байх ёстой. Гэтэл салбарын яам, холбогдох албаны хүмүүстэй очоод шалгалт хийхэд тодорхой зөрчлүүд гарч ирсэн. Иймээс даргыг нь өөрчилсөн. Энэ бол зайлшгүй асуудал шүү дээ.
-“Монголын хөрөнгийн бирж”-ийн даргын тухайд…?
-Тэр хүн “Би хийдгээ хийсэн” гэж ярьсан байна билээ. Магадгүй тэр хүн өргөддлө өгсөн байж болно л доо. Хамгийн гол нь бид тэр хүний хийж байсан ажлыг илүү сайжруулах ёстой юм байна гэж харсан. Бид өнгөрснийг бус ирээдүйгээ харж, төлөвлөж ажиллах ёстой. Тэгэхээр энэ тухай олон зүйл яриад хэрэггүй болов уу. Бидний хувьд олон зүйлд шинэчлэл хийхээр ажиллаж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газраас олон ажил хийж байгаа. Төрийн өмчийн хороо ч гэсэн энэ шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн компаниудад үгүй болоод байсан хариуцлагын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.
-Хариуцлагын тогтолцоо гэхээр яг юу гэж ойлгох вэ. Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн нөхөдтэй хариуцлага тооцоод байна гэсэн үг үү, эсвэл арай өөр байдлаар ойлгох ёстой юу?
-Төрийн өмчит компани үнэгүйдэж байна гэхээр манайхан зөвхөн бараа материал дээр хараад байдаг. Гэтэл үүний цаана төрийн ажил, төрийн үнэ цэнэ эзгүйдээд, үнэгүйдээд байгаа юм шүү дээ. Би өөрөө инженер. Үйлдвэр, аж ахуйн газруудад ажиллаж л байсан. Энэ ч утгаараа үйлдвэр, аж ахуйн газруудын Захиргааны хэлтэст шинэчлэлт хийх ёстой гэж харж байгаа. Энэхүү шинэчлэлийн эхний шат нь хууль эрхзүйн өөрчлөлт. Үүнийг би зориуд онцолж хариуцлагын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа юм. Юуны өмнө энэ ажлын эхлэл болгож оны өмнө тушаал гарган нэгдүгээр сарыг “Эрхзүйн шинэчлэлийн cap” болгосон. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад эрх зүйн шинэчлэл хийх, дээрх тушаалийн дагуу ямар ажил хийж байна вэ гэдгийг харж, хянах юм. Энэ ажлыг мэдээж нэг сар хийгээд дуусгахгүй. Нэг жил магадгүй түүнээс удаан хугацаанд үргэлжилнэ.
Миний ойлгож мэдсэнээр төрийн ажлын суурь нь эрхзүйн шинэчлэл. Тодруулж хэлбэл, төрийн менежерийн ажлын суурь нь эрхзүйн шинэчлэл юм. Тухайлбал, манай төрийн байгууллагууд хууль эрхзүйн акт, баримт бичгийг мөрдөж ажиллагаагүйгээс болж гологдол их гаргадаг. Түүнчлэн үйлдвэр аж ахуйн газрууд гэрээ хийлээ гэхэд бичиг баримтыг нь дутуу боловсруулснаас үүдэн хохирол амсдаг. Иймээс ямар нэг зөрчил гаргасан л бол тухайн албан тушаалтан заавал хариуцлага хүлээх ёстой.
-Тэгэхээр таныг мартагдах шахаад байсан хариуцлагын тогголцоог дахин сэргээж байна гэж ойлгож болох нь ээ?
-Бид заримдаа алдаа гаргадаг. Нэг албан тушаалтан алдаа гаргалаа гэхэд түүнийгээ аврах гарц хайж байгаа нь энэ гээд гаргасан зөрчлийг нь бүрэн дүүрэн тэмдэглээгүйгээс эргээд унах тохиолдолд гардаг. Иймээс эрх зүйн бичиг баримтыг анхаарах ёстой. Зөрчил алдаа гаргасан албан тушаалтан ч хариуцлага хүлээх ёстой. Дарханбаатар ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүд солигдож байгаа нууцыг засгийн газрын гишүүнд задалсан
-Уучлаарай та ийм жишээ хэлж болох уу. Жишээ нь та алдаа гаргасан уу?
-Шударга ярих юм бол манай хороон дээр асуудал гарсан. Манай газрын даргаар ажиллаж байсан Дарханбаатар ажилдаа маш хариуцлагагүй хандсан. Тэр хүн салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, сайд алдагдалтай ажиллаж буй компаниудын жагсаалтыг гарга гэхэд тэр хүн гаргаагүй. Энэ мэтчилэн тэр хүн удаа дараа хариуцлага алдсан. Гэтэл бид тэр хүнийг алдаа гаргачихаад байхад олон жил ажилласан хэмээн энэрэнгүй хандаад удаа дараа зөрчил гаргасан гэлгүйгээр боловсруулалтын шатанд мэдээлэл задруулсан гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулсан. Гэтэл тэр хүн гурван шатны шүүхээр яваад шүүх ялсан.
-Тэгээд одоо яана гэсэн үг вэ?
-Яах вэ, би шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Ажилд нь буцааж томилно. Уг нь би тэр хүнийг хариуцлага алдсаных нь төлөө халах байтал шүүхийн шийдвэр ингэж гарсан. Манай хууль, захиргааны хэлтсийнхний тэр хүнийг ажлаас нь халахгүйн тулд сонгосон заалт нь эргээд алдаа болсон.
-Яг үнэндээ Дарханбаатар Цогтбаатар гэдэг хоёр хүний хувьд багагүй хугацаанд маргаан өрнөсөн шүү дээ. Ингэхэд тэр хүн яг ямар алдаа гаргасан юм бэ. Хэлж болох уу?
-Төрийн өмчийн хорооны дарга миний мэдээгүй байсан асуудлыг Засгийн газрын гишүүнд хэл-чихсэн байсан. Тэр хүн шууд над руу залгаад “Танай дээр ийм асуудал гараад байгаа юм биш үү” гэж асуусан. Гэтэл тэр асуудлыг нь тухайн үед би мэдээгүй байж таарсан. Түүнийгээ хэлсэн. Гэтэл тэр хүн намайг “Та энэ хүн мэдээгүй байх үндэслэл байхгүй юу” гэж ойлгосон. Аргагүй шүү дээ. Ажилтан нь мэдээд байхад дарга нь мэдээгүй байна гэхээр хэн ч тэгэх байх..
-Яг хэн юм бэ. Ямар асуудлаас болж үл ойлголцол үүсэв?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Шинэбаатарыг өөрчлөх тухай ярьж байсан юм билээ. Яагаав, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Бас тухайн үед МИАТ-ийн ТУЗ-д өөрчлөлт орж байсан. Гэтэл Засгийн газрын гишүүн надаас энэ тухай асуусан. Би мэдээгүй байсан. Түүнийгээ хэлсэн. Ийм л юм болсон. Энэ бол Дарханбаатарын бичиг баримтын нууцыг боловсруулалтын шатанд задалснаас болсон хэрэг шүү дээ. Гэтэл шүүх Дарханбаатартай холбоотой хэргийг шийдэхдээ энэ бүхнийг нотлох гэж яваагүй. Засгийн газрын гишүүн рүү залгаад “Энэ үнэн үү” гэж асуулгүйгээр шийдчихсэн.\
-Яг наад асуудлаас чинь ургуулаад асуухад Төрийн өмчийн хорооны дарш иймэрхүү шийдвэр гаргах тохиолдолд яг яах ёстой юм бэ. Сайдад заавал хэлэх ёстой юм уу. Бие дааж шийдвэр гаргах эрх танд байдаггүй юм уу?
-Салбарын сайдтай зөвшилцөнө гэсэн заалт бий л дээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Төрийн өмчийн хорооны дарга гаргадаг. Бас гаргасан шийдвэрээсээ үүсэх хариуцлагыг өөрөө 100 хувь үүрдэг. “Биокомпанит”-ын хувьд мөн адил. Одоо яг ийм асуудал үүсээд явж байгаа. Тэр хүн зөрчил гаргасан. Гэвч намайг хууль бусаар халсан гээд шүүхдэлцээд явж байна.
-Одоо тэгээд яах ёстой вэ. Та ажлаа хийж чадахгүй байна гээд хүмүүсийг халаад байдаг. Гэтэл нөгөө хүмүүс шүүхдээд таныг унагаад байдаг. Та арай өөр гарц хайж байна уу?
-Арга хэмжээ авч байгаа. Тухайлбал,”Биокомбинат”, “Хөрөнгийн бирж”, “Монсам” зэрэг төрийн өмчит үйлдвэрүүдэд төрийн төлөөлөл ажиллуулж байна. Үүнийг хүмүүс олон янзаар харж байгаа. Төрийн өмчийн хорооны хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчит компаниудаа удирдах ёстой. Энэ ч утгаараа төрийн төлөөлөл томилоод тухайн үйлдвэр, аж ахуй нэгжид ямар зөрчил, доголдол байгааг судлуулж мониторинг хийлгээд дараагийн хүн ирэхэд танилцуулж байхаар арга хэмжээ авч байна. Ингэснээр төрийн өмчит үйлдвэрт дарга ирлээ гэхэд ажилтайгаа танилцах гэж цаг алдахгүй, харин томилогдоод ирэхэд нь тусгай баг угтаад ‘Танайд яг одоо ийм зөрчил, ийм давуу тал байна” гээд танилцуулах юм.
-Тэгвэл Хөрөнгийн бирж дээр ажиллаж байна. Болормаа дарга яг наад үүргийг чинь гүйцэтгээд ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Дараагийн хүн ирэхэд бүгдийг танилцуулна. Бас “Биокомбинат”, “Монсам” зэрэг төрийн өмчит үйлдвэрүүдэд ийм төлөөлөгч ажиллаж байгаа. Дараагийн хүн ирэхэд бүх зүйлийг нь бэлтгээд өгч байгаа юм.
Хэдхэн хүний явцуу ашиг сонирхлоос зүү тариурын “Монсам” компани хүнд байдалд орсон
-Ингэхэд “Монсам” гэж компанитай холбоотой янз бүрийн мэдээлэл гарах юм. Олны яриад байгаа шиг үнэхээр сэхэл авахаасаа өнгөрсөн компани уу, эсвэл…?
-Уг нь энэ компани цагтаа маш сайн ажиллаж байсан юм билээ. Гэтэл хэдхэн хүний хувийн ашиг сонирхлоос болоод бүхэл бүтэн төрийн өмчит компани дампуурчихсан. Үүнийгээ бид өөд татах ёстой. Та боддоо. Бид зүү тариураа гаднаас оруулж ирээд байна гэдэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал шүү дээ. Үүнийг харах, бодох ёстой. Одоогоор зүү тариурыг хэдхэн хүн гаднаас оруулж ирдэг юм билээ. Монопол компаниуд гэсэн үг шүү дээ. Төр өөрөө энэ компаниа ашигтай ажиллуулна гэж бодож байгаа гарц хайх, өөд нь татах хэрэгтэй байна. Ер нь Төрийн өмчит компаниуад зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэцүү л дээ.
-Үнэхээр шинэчлэл хийе гэхээр тоног төхөөрөмж шинэчлэх гээд хөрөнгө мөнгө-ний асуудал гарч ирдэг үү?
-Энэ бол тухайн компанийн удирдлагатай холбоотой асуудал. Тухайн компани үнэхээр сайн менежертэй бол гадна, дотны хөрөнгө оруулагч татаад үйлдвэрээ босгоод л ирнэ.
“Эрдэнэт” үйлдвэр 1.2 тэрбумыг хэмнэж чадсан
-Сонирхоод асуухад та анх энэ албанд ирэхдээ зоригтой гэж болохоор томоохон ажил олныг эхлүүсэн. Түүний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон шинэчлэл. Ойрын үед энэ үйлдвэрт юу болж байна?
-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Мэдээж санхүүгийн хувьд хүндрэл бий. Ер нь энэ үйлдвэр маш том хариуцлага үүрдэг шүү дээ. Монголын Улсын эдийн засагт том хөшүүрэг болдог. Олон хүнийг бас Эрдэнэт гэсэн том хотыг тэжээдэг. Шинэ удирдлага томилогдсоноос хойш шахааны худалдан авалт гэдэг зүйл үгүй болсон. Өмнөх шиг хэдэн жилийн хэрэгцээний 00 цаас, уруулын будаг гээд хөгийн юм шахаад байхааргүй болсон. Мөн алдагдал 1.2 тэрбумаар буурсан.
-Тэр нь юу гэсэн үг билээ?
-Анх үхмэл хөрөнгө гэж 10 тэрбум төгрөгийн бараа материал агуулахад нь байсан шүү дээ. Тэгвэл түүнээс 1.2 тэрбумын эд материалыг хэрэгцээт газар нь өгсөн. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжраад ирэхээр ажил нь жигдрээд ирж байгаа юм. Шинэ удирдлага нь ч сайн менежмент явуулж байгаа. Өмнө нь байсан хүнд суртал арилсан. Үйлдвэрийнхээ шинэчлэлийг хийж байгаа. Тэрнээс ажил нь зогссон зүйл байхгүй. Компаниудын удирдлагууд хэд хэдэн чиглэлээр менежмент хийцгээж байна. Ер нь энэ мэтчилэн төрийн өмчит компаниудын ажил урагшилж байгаа. Тоочоод байвал их зүйл бий. Ямар ч байсан бид тодорхой зорилт дэвшүүлээд эрхзүйн баримт бичгийг батлаад өгчихсөн. Түүний дагуу ажил сайн явж байна л гэж хэлнэ дээ.
МИАТ, “Хөрөнгийн бирж”, Төрийн банкийг хувьчлах асуудлыг ярих байх
-Энэ онд хувьчлах компаниудын жагсаалтыг батал-сан уу. Нэр нь нууц гээд байсан. Гэхдээ Төрийн банк. МИАТ-ийн нэр дуулдаж байна?
-Бид төслөө боловсруулаад Засгийн газарт өгсөн. УИХ батална. Хувьчлах жагсаалтыг эцэслэн батлаагүй байгаа учраас энэ тэр гээд нэрлэх боломжгүй. Гэхдээ таны асууж байгаачлан МИАТ, Төрийн банк, “Хөрөнгийн 4, биржийг хувьчлах асуудлыг ярих байх.
-Гэхдээ хувьчиллаа гэхэд төр өөртөө овоо хэдэн хувийг үлдээнэ биз?
-Манайханд нэг ойлголт байдаг юм. Тэр нь төр 51-ээс дээш хувиа зарчихаар өмчлөгч нь биш болчихлоо гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр төр 15-30 хувийг эзэмшиж болно шүү дээ. Хамгийн гол нь хяналтаа сайн тавих хэрэгтэй. Иймээс төр бүгдийг барьдаг, хянадаг гэдэг сэтгэхүйнээс салмаар байна. Бас тухайн компани дээр нэмэлт хувьцаа гаргаад арилжиж болно. Энэ мэт олон гарц байгаа. Ингэснээр олон талын ашигтай гэж бодож байгаа.
-Тухайлбал, ямар?
-Өнөөдөр “Хөрөнгийн бирж”-д таваар алга. Гэтэл бид төрийн өмчит компаниудад нэмэлт хувьцаа гаргаад түүнийг нь арилжиж болохоор байгаа. Бас төрийн өмчит компаниудыг .дэмжээд хөрөнгө оруулалт хийгээд амин чухал стратегийн гэж үздэг компаниудаа босгоод ирэх боломж бас байна. Ер нь иймэрхүү түншлэл байх хэрэгтэй. Тэгээд ч манайхан төрийнх, хувийн хэвшлийнхэн гэж их ялгадаг. Гэтэл бид яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж. Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн уриа дэвшүүлсэн. Тэгэхээр төрийн үүрдэг ачааг хувийн хэвшлийнхэнд үүрүүлэх боломж бас бий. Гэхдээ мэдээж бүх ачааг биш тодорхой салбарт хамтарч ажиллах, дэмжиж асуудал байж болно шүү дээ.
-Тэгэхээр төрийн болон хувийн хэвшлийнхэн цаашид хамтарч ажиллана гэсэн үг байх нь ээ?
-2014 онд төр хувийн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана. Өөр олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Ер нь тэгээд өнгөрсөн онд манай хамт олон чухал ажил хийж гүйцэтгэсэн. Нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх олон ажлыг эхлүүллээ. Тухайлбал, бид хоёр ч удаа олон нийтэд төрийн өмчит компаниуд ямар байдалтай байгаа талаар нээлттэй мэдээлэл хийсэн. Үүнийг дагаад алдагдалтай ажиллаж буй үйлдвэрүүдийн талаар мэдээлэл өгсөн. Үүнээс улбаалаад төрийн өмчит компанид тавих ард түмний хяналт дээшилсэн болов уу гэж бодож байна. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улс анх удаа өөрийн гэсэн онгоцтой болсон. Хэдийгээр зээлээр авсан ч гэсэн энэ бол том ажил. Энэ ажилд холбогдох яамныхны үүрэг оролцоо их байсан. Энэ бол хамтын ажиллагааны үр дүн. Бас Лениний музейг төрийн мэдэлд эргүүлж авлаа.
Одоо тэнд ганцхан Монголд л байдаг Т.Батаарын музейг байгуулахаар болж байна. Энэ ажилд ССАЖ-ын сайдын тус их байсан. Одоо бид энэ байгаа зүйл дээрээ хөрөнгө босгож болохоор болсон. Магадгүй зарим нь биднийг шүүмжилж болно. Гэхдээ нэг байгууллагын эрх ашиг уу, үндэсний хэмжээний эрх ашгаа бодох уу гэдгээ бас ойлгомоор байгаа юм. Энэ мэт бид хууль бусаар хувьчлагдсан олон төрийн өмчөө буцааж авахаар ажиллаж байна. Гэхдээ дарангуйллаар биш хууль журмаараа явах юм.
URL: