МАХН-ын Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва тэргүүтэн бусдыг хуурч, хүчээр намдаа элсүүлдэг болсон уу?

527-1392871158fcef6aeb6bc4d537originalМАН-ын нийт 200 гаруй гишүүн намаасаа гарч, МАХН-д элсэнэ, тэдэн дунд  нэр нөлөө бүхий улс төрчид бий хэмээсэн яриаг МАХН-ын хэвлэл, мэдээллийн алба тараасан. МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Шийлэгдамба бүр “МАН-ын томоохон лидер манай намд элсэнэ. Хэн гэдгийг нь урьдчилан хэлчихвэл дарамт ирж магадгүй тул нууцлая” хэмээн өгүүлж байв.
Харамсалтай нь мөнөөх намын батлах гардуулах ёслол гэгч болоход ямар ч олны танил МАН-ын улс төрч МАХН-д  элсээгүй юм.
Намын батлах авч буй хүмүүс нь ч  сэтгүүлчдээс нуугдсан, төвөгшөөсөн байдалтай байсан бөгөөд гагц Олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг олны танил гэж болохуйц ганц хүн нь байж.
Гэтэл түүнийг ч хуурч, хүчээр МАХН-ын батлахыг гардуулсан бололтой.

С.Батцэцэг энэ тухай : “Би тэр өдөр хүнтэй хувийн ажлаар уулзах байсан юм. Тэр хүн маань МАХН-ын төв байранд дээр байсан . Гэтэл нөгөө хүнтэй уулзаж байсан өрөөнд МАХН-ын дарга нар нь ороод ирсэн. Тэгээд нэг тулгамдсан зүйл л болсон доо.   Олон хүмүүсийн дунд батлах өгсөн болохоор яаж ч чадаагүй.  Ер нь МАХН-ын гишүүний тэр батлахыг буцааж өгнө” гэжээ.

Ийнхүү МАН-аас МАХН- руу гишүүд урвуулж байгаа гэсэн мундаг ажил хийж, Н.Энхбаяр даргадаа таалагдах гэсэн Г.Шийлэгдамба, Ч.Чимидсүрэн нарын үйлдэл МАХН-ын нэр хүндийг бүр унагав бололтой.

М.Гал

http://www.sonin.mn/news/politics-economy/24121


URL:

Сэтгэгдэл бичих