Хамгийн халуун… Хамгийн хүйтэн…

Зарим нэг хүмүүс хүйтэнд дургүй байдаг бол зарим нэг нь халуунд дургүй. Тэглээ гээд хүн бүрийн тааллаар цаг агаарын байдлыг өөрчилөх боломжгүй зүйл. Хэрвээ та ямар нэгэн санаандгүй байдлаар доорх нэр нь дурдагдсан газруудад очвол яах байсан бэ? Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

Ингээд уншигчдынхаа танин мэдэхүйн мэдлэгт зориулж манай гаригийн хамгийн халуун болон хамгийн хүйтэн газруудын жагсаалтыг хүргэе.

Дэлхийн хамгийн хүйтэн тав:
Өмнөд туйл,  Антарктид

 

Өмнөд туйл нь Антарктид тивд далайн төшнөөс дээш 3500 метр өргөгдсөн мөсөн дээр байрлана. Мөсний нийт зузаан 2,700 метр учир жинхэнэ хуурай газар нь ойролцоогоор далайн төвшинтэй тэнцүү юм. Антарктид манай дэлхийн хүйтэн тив. Умард туйлаас илүү хүйтэн. Учир нь умард туйл далайд байрлах ба далайн ус дулаан их шингээдэг нь температурт нөлөөлдөг аж. 1983 оны долдугаар сарын 21-нд энд  агаарын температур -89,2 хэм хүрч байв. Энэ нь манай гаригийн агаарын температурын хамгийн доогуур үзүүлэлт юм.

Эврика, Канад

 

Эврика – Канадын Эллесмер арлын ойролцоо байрлах судалгааны суурин газар. Эврикаг дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг хэмээн үздэг байна. Энэнхүү сууринг  анх 1947 онд цаг уур судлалын хүрээлэн нэрээр байгуулж байжээ. Жилийн турш Эврикад дундаж температура -20 хэм байдаг аж. Харин өвлийн улиралд байнга 40 градустай байдаг юм. Хэдийгээр ийм хүйтэн байдаг ч жуулчдын тоо огт буурч байгаагүй. Хэрвээ та Эрика руу явахыг хүсэж байвал зөвхөн онгоцонд 20 мянган ам.доллар зарцуулах нээ.

Оймякон, ОХУ

 

ОХУ-ын Якут улсын Оймякон суурин бол дэлхийн бөмбөрцгийн умард хагасын хамгийн хүйтэн газар юм. Агаарын дундаж температур -68 хэм. 1926 онд энд агаарын температур -71,2 хэм хүрч байжээ. Далайн түвшинээс дээш 741 метрт орших энэ сууринд 2013 оны байдлаар 600 гаруй хүн амьдран суудаг юм байна.

Денали, АНУ

Деналийн Үндэсний паркад оршдог Мак-Кинли уул нь Хойд Америкийн хамгийн өндөр оргил юм. Уг газрыг бүүр дээр үеэс “Дэлхийн хамгийн хүйтэн уул” хэмээн нэрлэж ирсэн юм. Мак-Кинли уул нь 6194 метрийн өндөртэй бөгөөд өвлийн улиралд агаарын температур тогтмол -40 хэм байх аж.

Улаанбаатар, Монгол

 

Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1350 метр өндөрт Номхон далайгаас 1600 орчим км алсад, Дэлхийн экватороос хойш 5310 км, хойд туйлаас урагш 4690 км зайтай буюу дэлхийн хойд өргөргийн 47055I, зүүн уртрагийн 106055I-ын солбицолд, дэлхийн цагийн долдугаар бүсэд оршиж байна. Хотын жилийн дундаж температур нь -30 хэм, хамгийн хүйтэнд тооцогддог нэгдүгээр сарын температур  -26 хэм байх бөгөөд -30 хэмээс бууж хүйтрэх өдрийн тоо жилд ердөө л 40 орчим байна. Тиймээс Улаанбаатар хотыг “Дэлхийн хамгийн хүйтэн хот”-оор нэрлэдэг аж.

Дэлхийн хамгийн халуун газрууд
Эль-Азиз, Ливи

 

Ливи улсын нийслэл Триполь хотын өмнөд зүгээс  40 километр яваад Эль-Азиз хот хүрэх боломжтой. 1922 оны есдүгээр сарын 13-нд энд хотын цаг уурын станц агаарын хэм сүүдэрт 57,8 байсныг бүртгэн авчээ. Гэхдээ агаарын хэмийг газраас таван метрийн өндөрт хэмжсэн байна. Харин тухайн өдөр тус хотод 66 хэм хүрч халжээ.

Хамгийн сонирхолтой нь Эль-Азиз Газрын дундад тэнгисээс ердөө л нэг цагийн зайтай газар байрладаг юм байна. Эл хотод одоогоор 280 мянган хүн аж төрж байгаа юм.

Даллол, Этиопи

 

Даллол бүс нь Этиоп улсад, төвшнөөс дээш  116 метр 1350 метр өндөрт оршдог байна. Дундаж температур нь 34,4 хэм. Энэхүү бүс нь галт уулсын гол бүс учраас давсаар бүрхэгдсэн байдаг бөгөөд ямар ч амьд организм байдаггүй.

Дашти-Лут, Ливи

 

2004-2005 онуудад Дашти-Лутын элсэн цөлд агаарын температур 70 хэм хүрч, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн халуун өдөр тохиож байсан түүхтэй.

Дашти-Лут дэлхийн хамгийн хуурай газарт тооцогддог Чили улсын Атакама цөлтэй өрсөлдөж чаддаг байна. Таны харж байгаачлан энд нэг ч амьд организм, бактери хүртэл байхгүй. Хэзээ нэгэн цагт танд энэхүү элсэн  цөлийг зорих аз завшаан тохиовол 500 метр  хүрдэг гайхамшигтай элсэн манхануудыг үзэх боломжтой юм байна шүү.

Үхлийн хөндий, АНУ

“Үхлийн хөндий” хэмээн нэрлэгдээд удаж байгаа Калифорнийн цөл хамгийн өндөр температуртай газрын хоёрт бичигдэж байна. АНУ-ын хамгийн нам дор газар ба далайн төвшнөөс доош 86 метрт оршдог аж. Энд агаарын температур 56,7 хэм хүрч байжээ. Зуны улиралд агаарын дундаж температур 47 хэм байдаг аж. Ийм халуунд “Үхлийн хөндий”-г чиглэх жуулчдын тоо маш цөөхөн биз ээ.

Бангкок, Тайланд

 

Олон улсын цаг уурын байгууллага дэлхийн хамгийн халуун хотоор Тайландын нийслэлийг нэрлэжээ. Бангкок хотод агаарын дундаж температур 28 хэм. Хамгийн халуун үе нь гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг байна. Энэ үед 34 хэм хүртэл халж, чийгшил нь 90 хувьтай байдаг аж.


Т.Жанерке

- See more at: http://world.time.mn/content/41829.shtml#sthash.U1Vc4OnA.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих