Нэг хүн шиг байх нь тийм ч амар зүйл биш юм

beautiful-coupleЭр эм хоёр хүн учирснаар зөвхөн бие биенийхээ төлөө амьдрах ёстой болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг бүтэн зүйлийн хоёр хэсэг гэж ойлгож болох юм. Мэдээж хэрэг анхандаа бүх зүйл романтик сайхан байдаг.

Харин төд удалгүй хямрал болох нь тэр. Гэсэн хэдий ч бие биенээсээ салж чаддаггүй шүү дээ. Шалтгаан нь “Чи түүнгүйгээр сайхан амьдарч чадах уу?” гэсэн асуултанд оршино. Тиймээс ч хамтдаа байхгүй л бол бүх зүйл болж бүтэхгүй юм шиг санагддаг.

Хамтын амьдралаас эхлээд “Бид нэг нэгнээсээ нуух зүйл байхгүй”, “Бид нэг хүн болсон учраас ингэх ёстой, тийм байх ёстой” гэсэн уриаг тунхагладаг. Хэдий бие биендээ хайртай байгаад суусан ч гэсэн гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин харилцан адилгүй бол янз бүрийн асуудлууд гарч ирдэг.

Мэдээж хэрэг сэтгэл хөдлөлөөсөө болоод хэн ч хожим гарах үр дагаврыг нь тооцоолдоггүй шүү дээ. Нэг хүн боллоо гээд нэгнийхээ утсыг байнга шалгаж мессэжийг нь унших, хаа явсан газарт нь мөрдөж мөшгихийн нэр биш юм. Иймд аливаад ухаалаг хандах нь зүйтэй. Тэгвэл ямар тохиолдолд хосууд нэг хүн шиг байж чадах вэ?

- Бие биенээ харилцан хүндэлдэг,
- Нэгнийхээ үгийг сонсож чаддаг,
- Өөрийнхөөрөө хэт зүтгэхгүй байх,

- Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа харилцан зөвшилцөх,
-Та буруу зүйл хийсэн бол тэр даруйдаа уучлал гуйх,
- Зайлшгүй буулт хийж өгөх шаардлага гарвал уян хатан байдлыг боддог байх,

- Харилцан ойлголцохгүй байгаа асуудал дээрээ илэн далангүй ярилцаж байж учрыг нь олохоос биш муйхарлаж өөрийнхөөрөө зүтгээд байвал хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй,
- “Би” гэхээсээ илүүтэйгээр “бид” гэж ярьж байх,
- Ямар ч бэрхшээл тохиолдсон байсан нэгэн сэтгэлийн үзүүрээр хамтдаа сөрж чаддаг байх хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих