АНДУУРСАН АРДЧИЛАЛ БА ХИЙРХЭСЭН МОНГОЛЧУУД

527-1370933338middle(Ёс Бусын Эрх Чөлөө надад хэрэггүй зөвхөн газар нутаг минь хэрэгтэй. Эх нутагтаа би хамгаас илүү эрх чөлөөтэй) Д.Хишигдэлгэр

Ардчилалыг Америкаар төсөөлдөг. Харин америкт Монголчууд ирээд юуных нь ардчилалтай учрах билээ дээ. Шууд боолын нийгмээс эхэлнэ. Гайгүй мөнгөтэй хүний үрс нь Монголын хөрөнгийг машин, хүүхэн, хар тамхинд үрж дуусгана. Америк бол үндсэн хуулиараа Хувь хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүү хувь хүний эрх ашиг гэсэн үзэл баримтлал суулгаж өгсөнийг номноос, практикаар ч мэдэрлээ. Тиймч учраас ардчилсан америкт буу эзэмших эрх үгээ хэлэхээс илүү чухал байдаг. Кредитийн систем нь “боломж” боловч шууд утгаараа эдийн засгийн хорих лагерьт “алба хаах” нөхцлийг бүрдүүлдэг. Манай монгол одоо хувийн хөрөнгөжих хэлбэр дээд цэгтээ хүрч байна.

Үе залгамжлах асуудал гараад эхэлчихсан энэ нь зэрлэг капитализмаас феодализм руу орж буйн баталгаа. Одоо л харин ядарсан ардууд ардчилал байдгүйг ухаарч эхэлж байна. Хөгжвөл норвеги, швед, швецарь шиг байх хэрэгтэй байх. Та бүхэн бурууг нь хаяад зөвийг нь тунгаана биз.

Латин америкийн нэг улсад их бөглүү ширэнгэнд одоо хир нь хэд хэдэн омог эвтэй найртай суудаг юм байх. Харин тэд омгийн ахлагчийн их энгийнээр сонгодог гэнэ. Юу гэхээр өөрийгөө мундаг гэж бодсон нас биенд нь хүрсэн ямар ч эр олны өмнө гарч үзсэн харсанаа яриж асуултанд хариулах бөгөөд харин нэг л сорилт нь маш хүнд. Тэр нь модонд хурдан авирах ба дээр өлгөсөн шүтээнийн түрүүлж авах. Тиймээс уран цэцэн бус авхаалжтай нь ялагч байсаар ирсэн байна. Нийгэмшлийн талаасаа энэ нь ухаалаг ардчилалын жишээ хэмээн хичээл дээр заав. Миний бодлоор ардчилал бол бараг социализмын түүхий хэлбэр юм. Харин сонгодог хөгжлүүд дандаа хаант засаглал эсвэл хүчтэй удирдагчийг сонгосноор олддог хэмээн улс төрчид томъёолдог юм билээ. Цөөхөн Монголчуудад нэг эцэг шиг хүн гарч ирэхэд хангалттай юм.

Харийн газар сурч, ажиллаж, амьдар явахад янз бүрийн зан төрхтэй олон үндэстэний найз нөхөдтэй болсон байдаг. Тэдэнд байдаг нийтлэг нэг араншин бол яг л байгаагаараа байх буюу хүнээрээ байдаг явдал юм. Яасан ч сайхан уужуу сэтгэл, ямар ч их хүндэтгэл гэхээрээ тэдэнд ийхүү зан ааш болтолоо төлөвшсөн юм бол. Уул нь манай Монголчууд мань өөрсдийгөө дуу шүлэг найргаар зөндөө л магтдаг, бараг бенз ба бусад гэдэгтэй адил Монгол хүн ба бусад гэсэн байдлаар сагсуурсаар юу хожив юу ч алга. Ядахдаа гар утасны гэр за болъё ядаж хэдэн хүүхдүүддээ улсын хөрөнгөөр эмнэлэг бариад өгөх иргэний зориг бидэнд даанч алга. Одоо тэр сонгосон хүмүүсийг нь хар энэ ямар хутга мэсээр бие биенээ айлган сүрдүүлдэг 70, 80-иад оны учир мэдэхгүй банди нарын жаалж явдаг цаг үе үү.

Юм л болвол учир утгагүй хийрхэл, ааг омгоор бусдыг дарах дийлэх гэдэг зан Монгол брэнд болчихож. Муулаад байдаг хятадуудыг хар даа, улс ороноо тэд ямар их хайрлаж байна вэ? Ханз үсэгээ тэд ямар их судална вэ?

Ингээд хэлчихээр намайг ад үзэх хүн олон. Эх орон ч л гэнэ жинхэнэ эх оронч хүн өөрөө бүтээлч байх хэрэгтэй. Олон нийтийн хэрэгслээр өөрийгөө од болгох гэсэн хуурам ч эх оронч залуусыг хараад өмнөөс нь ичнэ. Эх ороныхоо тухай ярих гэж байгаа бол бусад үндэстэнүүдийг бүү муул. Хэрэв чи хүний газар хоол ундгүй, хормойдоо мөнгөггүй муужирч унах шахам явахыг чинь магадгүй ази хүмүүс л хараад ойлгоно. Тэд чамаас асуулгүй хоол аманд чинь хийж, унтах газар олж өгнө. Энэ бол бодит амьдрал. Жаахан ухаалаг бай залуусаа. Ядахдаа Монгол залуус гудамжиндаа хогоо бүү хая. Эхлээд Монгол бичгээрээ уншиж, бичиж сурчаад дараа нь Монголын тухай чи хоёр гурван үг амнаасаа унагаж болно. Харин эрдмийн оргилд гарсан хойноо Монголынхоо тухай “хийрхэж” болох юм.

Чи соёлтой байхгүй бол бусад чинь бүдүүлэг байна, бүгдээрээ балмад байвал Монгол хүний нэр хүнд навс унана. Монгол нэрээ өргөцгөөе насан идэр дүү нар минь.

Монголчуудад сайн муу бүхий л зан төрх бий харин байхгүй нэг араншин нь хүн чанар юм. Хийрхэлээс салж Монгол хүн Монголоороо байцгаая. Цагаа тулахад Монголчуудыг уул уурхай биш буянт мал минь тэжээнэ. Цагаа тулахад аагтай омогтой Монголчууд тусгаар эх ороныхоо хилийн дотор дураар амьдарна, цагаа тулахад Монгол хэл соёл минь биднийг хэн гэдэгийг үүрд мөнхөлнө.

Д.Хишигдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих