Хоёр одтой зочид буудлуудын орлого хоёр дахин өсчээ

19329671824c5387d1ce96bece65cb3c_LҮйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд эзлэх хувь 3.1 гарчээ. Тодруулбал 336 зочид буудлын орлого 16 тэрбум төгрөгийг давж, сүүлийн гурван жилийнхээ хамгийн сайн өсөлтийг үзүүлсэнийг албаныхан онцоллоо.

Түүнчлэн өнгөрсөн оны Үндэсний статистикийн хорооны статистик нэгтгэлд хамрагдсан 336 аж ахуйн нэгжийн 289 нь энгийн буудал байсан бол 22 нь хоёр одтой, үлдсэн нь гурав болон түүнээс дээш одтой зочид буудал байжээ. Мөн хоёр одтой буудлуудын орлого хоёр дахин өсч, өсөлтөөрөө тэргүүлсэн байна. Харин энгийн зочид буудлын цэвэр орлого 3.1 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 68.5 хувиар нэмэгджээ. Гурав болон түүнээс дээш ангиллын зочид буудлууд хамгийн их зочин хүлээн авсан буюу нэг буудалд 7007 зочин ногдож байгаа бол хоёр одтой зочид буудал жилд 1743 зочин, энгийн буудал дунджаар 1336 зочин хүлээн авсан гэж тооцоолсон байна.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих