АНУ-ын 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхлэв

ecfb05b1f812f2b8bigАНУ-ын Ардчилсан намын нөлөө бүхий улстөрчдийн нэг Билл Клинтон Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ Цагаан ордны залуу мэргэжилтэн Моника Левинскитэй нэр холбогдсон ичгүүрт хэрэг болсон билээ. Тухайн үед гэргий Хиллари Клинтон нь энэ тал дээр дуугүй өнгөрсөн. Харин Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромни Билл Клинтоны талаар “М.Лэвинскитэй учир ургуулсан ичгүүрт хэрэг нь улсын нэр хүндийг унагалаа. Гэхдээ энэ нь 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа Хиллари Клинтоны нэр хүндэд нөлөөлөхгүй байх гэж би бодож байна. Хилари Клин¬тон Ерөнхийлөгчид нэр дэвших зорилготой байгаа. Гэхдээ 2016 он хүртэл энэ сэдэв ихээхэн маргаан үүсгэх болно” хэмээн шүүмжилжээ.

Бүгд найрамдах намын сенатор Рон Пол “Ардчилсан намынхан нэг том асуудал дээр ажиллаж байгаа. Харин Бүгд найрамдах намынхан “Хүүхний маргаан” дээр л хамаг анхаарлаа хандуулж байна. Хуулийн болон тушаал гаргах ажлын байранд ажиллаж байгаа залуухан эмэгтэйчүүдийг олзлох нь тийм ч сайн хэрэг гэж би бодохгуй бай¬на. Энэ бол уучилж болшгүй асуудал. Билл Клинто¬ны хувьд энэ асуудал хамгийн том алдаа нь боллоо. Гэхдээ Хиллари Клинтон үүнд ямар ч буруугуй” гэжээ. Хоёр жилийн дараа АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэхүү сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадаалтай хүн нь Хиллари Клинтоныг гэж таамаглаж байгаа юм. Үүнээс үзвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн далд өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих