Улсад 200 тэрбумын хохирол учруулсан “Тавантолгой”-н захирал асан Х.Түмэнбаяр “хоосон болжээ”

527-13928601474bbv25b6knfu7g5ujau5p3vhosТөрийн ажилд то­ми­логдон, тохоогдсон бол хоёр­гүй сэтгэлээр зүтгэж чадахгүй, хоноцын сэтгэл гарган, улсын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтан цөөнгүй бий. Тэдгээрийг хуулийн байгууллагынхан шал­гаж, заримд нь ха­риуцлага тооцсон. Харин зарим нэг хүнийг одоо хэр нь шалгаж байгаа билээ.

Тэдний нэг нь улсад хэдэн зуун тэрбумын хохирол уч­руулсан гэгдээд байгаа “Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярыг сар шинийн өмнө батлан даалтад гарсан тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл мань хүнийг уржигдар УНА 06-68 улсын дугаартай хар өнгийн “G-500” маркийн бенз жийптэй салхи татуулж явахтай нь таарсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс, нийт ард түмний баялгаар гараа угааж, хөрөнгөжсөн Х.Түмэнбаяр мэтийн нөхөд сүр дуулиантайгаар таслан сэргийлэгдэх арга хэмжээ авагдсан мөртлөө яагаад ингэж хурдан батлан даал­тад гарч, ямар ч хэрэг хийгээгүй мэт тар­валздаг байна аа гэж олон хүн гайхсаар байгаа юм. Бид өнгөрсөн долоодугаар сард түүнтэй холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.

Тэрхүү мэдээлэлтэй хол­­боо­той асуудлаар АТГ-аас түүнд Эрүүгийн хэрэг үүс­­гэсэн гэдгийг хэлэх нь зүй­тэй болов уу.

Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АТГ-аас түүнийг улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүү­гийн хэрэг үүсгэн ба­рив­чилсан.

Тэр­­­бээр БНХАУ-ын 100 ху­вийн хө­рөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөн­­­­­­хий захирал Ван Же Чан­тай Нүүрс худалдах, ху­­дал­­­дан авах тухай гэрээ, мөн тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг бай­гуулжээ. Үүнээс болж “Эр­дэнэс Та­ван­толгой” ком­панийн “МY-011943” тоот тусгай зөв­­шөөрөл бүхий тал­байд хөрс­­ний овоолгоо байр­шуулж, хулгайгаар нүүрс ол­­бор­­­лосон гэх асуу­­дал үүс­­сэ­ний улмаас түү­нийг ийн­­хүү шалгагдах үн­­­дэс­­­лэл бий болжээ.

Өөрөөр хэлбэл орон нут­гийн өмчит “Таван­толгой” хувьцаат компанийн зүгээс “Тавантолгой Транс”, “Цон Лун”, “Сүн Фан”, “Пүшин говь”, “Зун гу мин” зэрэг арав гаруй компанид нэг тонн нүүрсийг 5-8 ам.доллараар худалдан хууль бусаар хө­рөнгөжсөн гэсэн үг.

Тухайн үед нэг тонн нүүрс дам­жин өнгөрөх “Цагаан хад” цэг дээр 90 ам.доллар хүрч байсан гэдэг. Тиймээс л тэрбээр иймэрхүү цадиггүй аргаар орон нутгийн өмчөөс хулгай хийсэн гэдгийг олон хүн нотолдог. Гэхдээ “Эрдэнэс-Таван толгой” ком­­панийн талбайгаас хул­гай хийснээс гадна “Та­ван толгой” хувьцаат ком­па­нийн санхүүгийн тайланг хуурамчаар гаргаж байсан хэмээн буруутгагдаж байгаа.

Өмнө нь АТГ-аас хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг шалгадаг байсан ч АН-ын нөлөө бүхий эрх­мүүдийн буянаар хэргээс амархан гэгч нь мултардаг байсныг өдгөө ч ярьж байна. Одоо харин түүнийг энэ хэргээс яаж мултрах арга замаа хайгаад олон хүн­­тэй уулзаж яваа гэж эх сурвал­жууд мэдээлж байна.

Уг нь цагтаа зүгээр л нэг алт мөнгөний дархан хийж явсан энэ эрхмийн хэр­­хэн хөлжсөн түүх нь маш богинохон. Нэг л өдөр тэн­гэ­рийн од шүүрч хар алтны магнат болсныг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр уур­­­хайд ямар ч тендер зар­лал­гүйгээр өө­рийнхөө “Уран ухаан” ком­­­панид жилд 30-40 тэр­бум төгрөгийн шата­хуун нийлүүлэх гэрээ хийж асар их ашиг олж байсан түүхтэй. Түүнчлэн уурхайн 600 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрс хуулалт, тээвэрлэгч компаниудад давуу эрх олгох гэх мэт ашигтай гэрээнүүд ар араасаа хөвөрсөөр 2008 он гэхэд тэрбээр “Хар алтны магнат” тэрбумтан Х.Түмэнбаяр гэж цоллогдох болсон юм.

Тэрбээр Өмнөговь аймаг дахь “Хан-Уул” нэртэй до­лоон давхар тансаг зэрэг­лэлийн зочид буудлыг 100 хувь эзэмшдэг. Хамгийн хачирхалтай нь эл буудлаа хөрөнгийн ямар эх үүсвэрээр барьж босгосноо одоог хүртэл тайлбарлаж чаддаггүй юм билээ.

Мөн биднийг Орон нут­гийн сонгуулийн үеэр тус аймагт очиход хөрөнгө мөн­гө эрх мэдлээрээ да­лайл­ган “Хан-Уул” зочид бууд­лынхаа хажууханд байр­­лах авто зогсоол дээр тан­саг зэрэглэлийн барилга бари­­хаар зэхсэнийг нь олон хүн эсэргүүцэж, түүнтэй хол­боотой баримтуудыг хол­богдох газарт нь хүргүүлс­нээр тэрхүү увайгүй үйлд­­лийг зогсоосон хэмээн нут­­­­­гийн зон олон ч хэлж бай­сан юм. Түүнчлэн Цогт-Овоо су­манд нэлээн том талбайд адууны жүчээ ба­риулж олны хэл ам болж бай­сан удаатай.

Х.Түмэнбаярыг “Таван­толгой”-н захирлын сэн­тийд заларсны дараа ийн хөрөнгөжсөн хэмээдэг. Харин өдгөө хуулийн байгууллагын үүдээр эргэлдэх болсон нь олныг ихэд гайхшруулдаг. Гэхдээ учир мэдэх, ойр тойрныхон нь хударгагүй зангаас нь болсон гэх юм билээ.

Тодруулбал Х.Түмэн­бая­рыг “Хөлийг нь дөрөөнд га­рыг нь ганзаганд” хүргэх мэт хөлжих замд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хөтөлсөн гэнэ. Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж Д.Бат-Эр­дэнийн эсрэг хор най­руулж, өөрийгөө бооми­лох уяагаа чангатгасан гэдэг.

Гэсэн ч мань эр илүү эрх мэдэлтэй болохын тулд “Ажнай”-гаас өршөөл хүл­цэл гуйн байж 2012 оны Орон нутгийн сонгуульд өр­сөл­­дөх “эрхээ” авчээ.

Ингээд мөн­гөөр бороо оруу­лах шахам байж сон­гуульд ялалт бай­гуулан, айм­гийн ИТХ-ын дарга болж байсан. Гэхдээ удалгүй түүнд энэ албан тушаал нь гологдож Засаг даргын суудалд санаархан АН-ын найм, МАН-ын 10 хүнийг өөрийн болгож дар­гын сууд­­лыг булаан авах хор най­руулсан ч амжилтад хү­рээгүй билээ.

Энэ бүх үйл явдлаас болж түүний улстөр, эрх мэдлийн карьер дууссан гэдгийг Х.Түмэнбаярын ша­­­дар­лаж явсан нөхөд нь ярьдаг.

Ямартай ч улсад 200 гаруй тэрбум төгрөгийн хо­­хирол учруулсан Х.Түмэн­баяр өөрт байгаа хөрөнгөө үнэлүүлж “хоосон” хү­нээр тодрох гэж байгаа бо­лол­той. Тиймээс тэрбээр ар­даа хэн нэгэн асаалттай танкийг турхируулж “Би хоо­­сор­чихсон хүн. Хоосон надаас хоёр чихийг минь авбал ав” гээд зогсож мэдэх л нэгэн.

Гэхдээ АТГ-ынхан түүний нуун далдалсан уул овоо шиг хөрөнгийг хараандаа нэгэнт авсан нь тодорхой.

Энэ удаа Монгол Улсын бүх ард түмний өмч болсон Таван­толгойн нүүрсийг тон­ныг нь 6-8 ам.доллараар хулгайлан зарж түнтийтлээ баяжсан Х.Түмэнбаяр гэгч нөхрийн хэрэг хэрхэн ший­дэгдэхийг цаг хугацаа л харуулах үлд­лээ.

Р.Саруул

http://sonin.mn/news/politics-economy/24119


URL:

Сэтгэгдэл бичих