Солонгосчууд Монгол эмэгтэйг сонингийн зараас л олж авч болдог

961f15a935760f2fbigСүүлийн үед Монголчууд Олон улсын иргэдтэй гэр бүл болох болсон. Ийм гэрлэлтийг Олон улсын гэрлэлт гэх нь ч бий. Харин Монголчуудын хамгийн ихээр зорчиж байдаг Өмнөд Солонгост бэр болон очих монгол бүсгүйчүүдийн цуваа хөвөрсөөр, өнөөдрийн байдлаар 2287 эмэгтэй харьд одсон гэсэн албан ёсны статистик мэдээлэл байдаг байна.

Гэхдээ энэ үйл явц хэрхэн өрнөж байгаа нь сонин. Монгол бүсгүйчүүд солонгосчуудтай хэрхэн харилцаа холбоо тогтоон, улмаар гэр бүл болж байгаа нь үнэхээр хачирхалтай байдаг. Учир нь тухайн улсын иргэдтэй гэр бүл болоход зуучлалын байгууллагуудаар дамжин гэрээ байгуулан, зүс царайгаа шалгуулан, видео ярилцлага хийсний эцэст таалагдвал уулзан гэр бүл болдог байна. Зарим тохиолдолд уулзалт байхгүйгээр шууд Солонгосыг зорин, сохроор хэн нэгэнтэй гэр бүл болдог нь нууц биш юм.

Гэвч энэхүү гэрлэлтийн цаана манай охид, бүсгүйчүүдийн эрх ашиг хохирсоор байгаа талаар мэдээлэл олонтоо дуулддаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн цаашлаад амь насаа алдсан тохиолдол ч хэд хэд гарсан.

Харин саяхан Солонгосын нэгэн өдөр тутмын зарын сонин дээр “Аз жаргалтай Монголын хурим. Бид Олон улсын гэрлэлтээ Монголчуудтай хийнэ” гэсэн зарлал гарчээ. Иймэрхүү сонины зараар зуучлагч байгууллагад мөнгө төлөн Монгол эмэгтэйчүүдийг эхнэр болгон авахыг хүссэн Солонгос эрчүүд нь бидний төсөөлж байгаа шиг их хотын соёлт хүмүүн байдаггүй гэдгийг хүн бүр, ялангуяа харь нутагт жаргал хайн одож байгаа охид, бүсгүйчүүд ойлгох хэрэгтэй байна.

С.Дөлгөөн


URL:

Сэтгэгдэл бичих