С.Жавхлан: Миний үйл хэргийг сонгуультай харьцуулшгүй

3f5766f8b3d487eforiginalМУГЖ С.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр “ Монголд төрсөн мину” тоглолтоо энэ сарын 21, 23, 24-нд Бөхийн өргөөнд хийхээр болжээ.

-Та дэлхийгээр тарсан элэг нэгтнүүдээ огшоож “Хамаг Монгол” төслөө үргэлжлүүлэн хийхээр болжээ. Төслийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-“Хамаг Монгол” төслийн хүрээнд соёлын биет бус өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, Монгол туур гат- нуудын хамтын харилцааг сэргээн бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн соёлын биет өвийг хамгаалах зорилгоор гадаадад байгаа өөрийн улсын соёлын өвийг эх орон доо эргүүлж авчрахад анхаарч “Хамаг Монгол” төсөл маань өргөжин “Дэлхийн Монгол” болон үргэлжилнэ. Тиймээс бид одоо- хондоо судалгаагаа түлхүү хийж байгаа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ хамтран ажиллах, мэдээлэл солилцоход анхаар- лаа хандуулаад байна. Америк, Польшид амьдарч байгаа иргэдтэй холбоо тогтоосон. Монголд соё лын өвийг хамгаалах 400-аад байгууллага байдаг гэсэн баримт бий. Гэхдээ эдгээр байгууллага үнэхээр Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй байна уу, эсвэл ямар нэгэн далд санаа агуулж яваа юу гэдгийг бид бас давхар судлан ажиллах юм. Бидний хэрэгжүүлэхээр зорьсон төсөл үргэлжлэхэд хамтран ажиллах сонирхолтой хүмүүс байгаа учраас миний сэтгэл өег байна.

-Сүүлийн үед ССАЖЯ соёлын өвийг бүртгэх, энэ талаарх мэдээллийг иргэдэд түгээх ажилд анхаарлаа түлхүү хандуулж байгаа. Та хийх гэж байгаа ажлынхаа талаар салбарын сайддаа дуулгасан уу?
-Энэ талаар бодож байгаа. Юун тү рүүнд судалгаа шинжилгээний ажил болон харилцаа холбоогоо сайн бататгаж шийдвэрт хүрснийхээ дараа хэлье гэж бодож байна. Манай судалгааны багт “Хамаг Монгол”-д ажиллаж байсан хүмүүс багтсан. Тиймээс өмнө нь ажиллаж байсан хүмүүстэйгээ гар нийлэн их зүйл амжуулж чадна гэдэгт итгэж байна.

-Төслийн хүрээнд кино бүтээх гэж байгаа тухай сонссон. Ямар сэдэвтэй юм бол?

-Монгол Улсад автомашины ослоор жилд 500-800 хүүхэд гэмтэж, бэртдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь Чечень, Афганистаны дайнд амь үрэгд сэн хүмүүсийн тоотой тэн цэхүйц юм. Энэ талаар хүмүүст анхааруулга өгөх зорилгоор богино хэм жээний киног “Go” студийн найруулагч Галбаяртай хамтран бүтээхээр болсон. Одоохондоо нэр нь тодорхойгүй, киноны ажил дөнгөж эхний шатандаа байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Хаврын эхэн сард таны төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авъя гэж хүсч байна вэ?
-Төрсөн өдрийн бэлэг гэ хээр хамгийн түрүүнд цэцэг л төсөөлөгдөж байна. Гэхдээ хүний төрсөн өдрөөр цэцэг, ямар нэгэн бэлэг өгөх нь Монгол ёс заншил биш. Хэрвээ хүмүүс надад бэлэг өгмөөр байвал төрсөн өдрийн тоглолтод ирэхдээ монгол дээлээ л өмсөөд ирвэл сайхан бэлэг болно. Тэр нь миний хувьд Монголоороо бахархахын нэг үндэс юм.

-Танд “Өвөр монголын дуучин Уудам хүүтэй хамтран дуулаач” гэсэн санал ирсэн юм билээ. Гэхдээ “Хятад хэлээр дуул” гэсэн болохоор татгалзсан гэж ч сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?
-Иймэрхүү санал зөндөө ирдэг л дээ. Гэхдээ цаг хугацаа янз бүрийн асуудлаас болоод зарим зүйл дээр татгалздаг. Гэхдээ намайг “Хятад хэлээр дуул” гэж хэлээгүй. Тухайн үед миний боломж болоогүй юм. Ер нь надад жилд 7000 дууны санал ирдгээс 15- ыг нь л дуулж амждаг.

-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юү?
-Би өөрийн болон хувийн амьдралынхаа тухай нэг бус удаа ярьж байсан болохоор хүмүүс тодорхой хэмжээгээр мэдэх байх. Тэгээд ч би өөрийгөө одоо хүртэл хүүхэд гэж боддог. Миний хувьд, 34 нас бол идэр залуу нас юм. Харин би 60 гараад өөрийнхөө хүүхэд насны талаар ярьж өгч болох юм. Залуу хүнийхээ хувьд надад мэдэхгүй, чадахгүй зүйл их байна.

-Тэгвэл та 60 нас хүртлээ юу хийж, бүтээе гэж зорьж байна даа?
-Гадны орны соёл эх оронд минь нэвтэрснээр “ Монгол” гэдэг үндэстэн устаж үгүй болоход хүрч байна. Монголын гэх үнэт зүйл зөвхөн цагаан сар, наадам болохоор л “үнэрт дэг” болсон. Монгол гэдэг үг зөв хөн баяр баясгалантай үед л гарч ирдэг мөртлөө бусад үед гадаадаараа гуниглаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болж. Иймд жилийн 365 хоног тэр чигээрээ Монголд баяртай байх ёстой гэж бодож явдаг. Монголын энэ сайхан өв соёлоо бахархаад зүгээр нэг шүтээн болгоод явах биш, Жавхлан гэдэг хүний хувьд өвөг дээдсээ хүндэтгэсэн, ёс заншлаа дээдэлсэн сайхан түүхийг бичиж, үлдээхсэн. Энэ орон зайг олж харсан учраас үүнийг эрхэм зорилгоо болгоод явж байна даа. Та Монголын гэх то дотголтой ямар өв соёл, түүхийг үр хүүхэд, хойч үедээ үлдээх вэ, Та ны түүх юугаар бичигдэж байна вэ гэдгийг бодох ёстой гэж бодож байна.

-Та монгол залуусыг ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Залуу гэдэг үгийн утга нь залуур дах, залах гэсэн утгатай. Залуу хүн л эх орноо удирдаж залж явдаг. Тиймээс та бүхэн Монголын эзэн за яаг залуурдах эх орноо гэсэн сэтгэлийг өөртөө хуримтлуулж, Монголыг үргэлжлүүлж яваад байна уу, эсвэл хүнээр залуурдуулж, зөвхөн амин хувиа хичээгээд яваад байна уу гэдгийг залуучууд бодох хэрэгтэй.

-Удахгүй болох таны тоглолтын зохиомж их өвөрмөц болсон юм шиг санагдлаа?
-Батболд захиралтай “Борлуул Булгадар” компанийн хамт олон миний гаргасан санаан дээр үндэслэн тайз ны засалтыг хийсэн. Морин жилийг бэлгэдэж морь буусан 34 ширхэг шагайг тайзны голд байрлуулж, миний бага насны зургийг тавьсан. Монгол гэрийн доторхийг бэлгэдэж хийсэн болохоор тайзны голоос монгол хүүхдийн эсгий үнэгтэй тоглоомыг унжуулсан. Тоглолтын талаарх бусад мэдээллийг үзэгчид очоод харах болохоор нууц хэвээр үлдээе. Миний тоглолтыг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа олон хүнд баярлалаа гэж хэлье.

-Та тоглолтоороо үзэгчдэд юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?
-Миний гарын үсэгтэй нэг төгрөг үзэгч дэд үлдэж байгаа. Энэ нь бүх зүйл нэгээс эхэлдэг, юм болгон бага ба гаар өөрч лөгдөж байдгийг үзэгчдэд ойлгуулах гэсэн юм. Яагаад гэвэл, монголчууд тэнгэр шүтлэгтэй. Тиймээс ч 99 тэнгэр, цацлын есөн нүх байдаг. Энэ нь тэнгэртэй хийморьтой байхыг билэгдэж тасалбарынхаа үнийг 9999 болгосон юм. Хамгийн гол нь монгол хүн болж төрснөөрөө бахархдаг, Монголын төлөө гэсэн бага ч гэсэн зүйлийг хийгээсэй, үндсэрхэг үзэлтэй болоосой. Төр сөн өдөр гээд архи ууж, ил наргиж цэнгэх биш эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж, хэн нэгэнд туслаж дэмждэг болбол яасан юм бэ гэсэн зорилгоор тэмдэглэх гэж байна.

-Та сонгуульд нэр дэвшиж байсан. Хэрвээ УИХ -ын гишүүн болсон бол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан бол?
-Сонгуульд өрсөлдсөнөөрөө Жавхлан л ялагд сан болохоос мон гол дээл, өв соёл, газар шороо Монгол хэмээх нэр ялагдаагүй. Өвөг дээдсийнхээ алтан цадигийг үргэлжлүүлж явна гэдэг өөрөө их хариуцлага. Энэ нь сонгуульд ялаг дахаас илүү тэнгэр, газар шиг зөрүүтэй юм шүү дээ. Миний их үйл хэргийг сонгуультай харьцуулшгүй. Хэрвээ би УИХ -ын гишүүн бол сон бол өнөөдрийн хийж буй Монголчлолоо хийх л байсан. Яагаад гэвэл, “харьчлал”, ”гадаадчилал” Монголыг нө мөрч байна. Бидний хойч үед Монгол гэдэг үндэстэн, цэвэр ариун цус үлдэхгүй хэмжээнд хүрсэн байна. Миний хийж буй ажил бол цэвэр “Монголчлол” юм.

-“Хар хархан харц” дуу тань хит болсон.Тэгвэл одоо ямар бүтээл туурвиж байна вэ. Энэ клип их олон хүнд таалагдаж “like” дарсан байсан?
-Надад 10-аад дууны санал ирээд байна. Эдгээр дуунаас сонгож байгаад дуулна даа. Клипний санаа бол монголчуудын өдөр тутмын ажил. Агуу зүйл энгийн байдаг, энгийн зүйл агуу байдаг гэдэг. Одоо үед ганган чамин хэлбэрдсэн, хүнд таалагдах гэж хэт оролдсон иймэрхүү зүйл хүнд хүрэхээ больж байгаа. Энэ нь юуг хэлээд байна гэвэл Монголын цаг эхэлсэнтэй холбоотой. Монголын ёс заншил , билэг оюун, жудаг үнэд орох цаг тун удахгүй ирнэ. Цахим ертөн цөд хамгийн олон санал авсан гэсэн би сайн мэдэхгүй байна. Энэ нь юуг харуулж байна гэвэл Монголоо дагавал ямар хүчтэй, хийморьтой болдгийг би өөрийн биеэр мэдэрснээ онцлох гэсэн юм. Би одоо “Гишгэгдэл нь сайтай хээр” уртын дууг удахгүй олны хүртээл болгохоор ажиллаж байна. Намайг бага байхад эмээ минь дуулж өгдөг байсан их сайхан дуу юм.

-Та нэгэн ярилцлагадаа “мөрөөдөл” гэсэн үгийг “Мөрөө үлдээгээд өөдөлнө” гэсэн үг гэж тайлбарласан. Тийм болохоор таны мөрөөдлийг сонирхмоор санагдлаа?

-Миний мөрөөдөл бол Монголоор мөрөө үлдээж, түүхээ судалж мэдэх, ёс заншлаа ёсчлон дагаж мөрдөх хүсэл юм. Нэг үгээр хэлбэл, Монголоор мөрөө үлдээхийг л хүсч, бодож байна даа. Магадгүй би хэдэн жилийн дараа тэнгэрт байгаа өвөг дээдэс дээрээ очно. Тэр үед өвөг дээдэстээ “Монголоороо мөрөө үлдээчихээд ирлээ” гэж ам бардам хэлмээр байна.

-Та гал тахиж, тэнгэрээ шүтдэг. Тийм болохоор бөө шүтдэг байх?
-Би тэнгэр үзэлтэй хүн л дээ. Намайг Монгол гээд ярихаар бөө болсон гэх бодолтой хүмүүс цөөнгүй бай даг юм. “Миний энэ үйл хэргийг битгий шашинтай холбооч ээ. Би зүгээр л Монголынхоо өв соёл, зан занш лыг түгээн дэлгэрүүлэх зорилготой” гэж хэлмээр байна. Харин энэ зан заншлыг бөө, ламтай холбохоор надад нэг сонин бодол төрдөг. Үүнийг мушгин гуйвуулж байгаа хүмүүс Монголын минь гал голомтыг бадраахгүй гэсэн далд санаа явуулаад байдаг юм биш байгаа гэж бодогддог болсон.

-Ярилцсанд баярлалаа.
Б.БАТЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих