Ким Чен Ун сонгогчдод хандан ил захидал нийтлэв

ким-чен-ун-снимка   Солонгосын Төвийн цахилгаан мэдээ агентлагийн 19-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 18-нд сонгогчдод хандан ил захидал нийтлэхдээ, Ардын дээд хурлын 13-р сонгуулийн төлөөлөгчдийг сонгох ажиллагаанд бүх сонгогчид идэвхтэй оролцож, ардын төрийн эрх үүргийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалав.

Ким Чен Ун уриалга захидалдаа, бүх улсын сонгуулийн тойргийн сонгогчдын хурлаас түүнийг уг сонгуулийн тойргийн Ардын дээд хурлын гишүүний нэр дэвшигчээр нэр дэвшүүлсэн бөгөөд түүнд итгэл хайрласан бүх сонгогчид баярлаж байгаагаа илэрхийлжээ. БНАСАУ-ын сонгуулийн хуульд зааснаар, нэр дэвшигч сонгуулийн зөвхөн нэг тойрогт нэрээ бүртгүүлдэг. Иймээс тэрээр 111 дүгээр тойрог буюу Баек сонгуулийн тойрогт нэр дэвшжээ.

Ким Чен Ун ил захиандаа, ард түмний төрийн эрхийг улам бэхжүүлж, түүний чадавх, үүрэг хариуцлагыг байнга дээшлүүлэхийг уриалаад, бүх улсын сонгогчид Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгуульд идэвхтэй оролцож, иргэний эрх үүргээ бадруулан, улс орон нийгмийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүслээ.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих