Өөрөө үдэгддэг пүүз худалдаанд гарлаа

0491e636927cc650bigNike компани “Ирээдүй рүү буцсан нь” кинонд гардаг шиг пүүз үйлдвэрлэсэн бөгөөд 2011 Nike Mag дуудлага худалдаагаар 1500 хос пүүз худалдах гэнэ. Дуудлага худалдаагаар цугларсан мөнгийг Паркинсоны өвчнийг судлах санд зориулагдах юм. Учир нь “Ирээдүй рүү буцсан нь” киноны гол дүрийн жүжигчин Майкл Джей Фокс энэ өвчинд нэрвэгдээд байгаа юм байна.

Киноны хоёрдугаар ангид гол дүр болох Марти Макфлай 2015 онд өөрөө үдэгддэг, тод ногоон өнгийн гэрэлтэй, “Nike”-ын лого бүхий пүүзтэй гардаг. Харин дуудлага худалдааны пүүзнүүд өөрөө үддэг механизмгүй гэдгийг үйлдвэрлэгчдийн зүгээс анхааруулж байна. Бусдаар бол яг л кинонд гардагтай адил гэнэ.

Сонирхуулахад, нэг хос пүүзийг 75 мянган ам.доллараар авах санал дуудлага худалдааны үеэр гарсан тухай мэдээлэл ирсэн байна.

Б.Нандиа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих