45,000$-ыг олсон ч сохор зоос ч өөртөө авалгүй цагдаагийн газар аваачиж өгчээ

1208785_531094463629593_439160293_nЭнэ хүнийг Глэн Жэймс гэдэг. Төрийн албан хаагч байсан бөгөөд 2005 онд ажилгүй болсны улмаас өдий хүртэл орох оронгүй байгаа ч төрийн албан хаагчид, ер нь хүнд байх ёстой шударга зарчмаа алдаагүйн улмаас өнөөдөр сая сая хүний талархлыг хүлээж, шударга үнэнчийн үлгэр жишээ болж байна.

Тэрээр TJ Maxx дэлгүүрийн гадаа хятад оюутны санамсаргүй орхисон 45,000$-ыг олсон ч сохор зоос ч өөртөө авалгүй Чикаго хотын цагдаагийн газар аваачиж өгчээ.

Түүний талаарх мэдээлэл нийтэд цацагдсаны дараа Этан Уитингтон хэмээх залуу түүний төлөө хандивын аян өрнүүлсэн бөгөөд 24 цагийн дотор 17,000$ цугларчээ.

Нэг хүний эрүүл хандлага нийгмийг ч зөв зам руу эргүүлж чадна.

1. Шударга иргэн
2. Шударга байдлыг дэмждэг төр
3. Талархаж чаддаг хүнлэг, санаачлагатай иргэн
4. Амар тайван нийгэмд харьялагдаж, эерэг зүйлийн төлөө алхам хийх хүсэл

Хамгийн сайхан нь үржин олширч буй маргаашд, хэн нэгэнд итгэх итгэл найдвар хэр чинээ, өнгө, тив алгасаж цуурайтсуу…

Өртөөлөгтүн!


URL:

Сэтгэгдэл бичих