Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэх үү?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн намар албан тушаал урвуулан ашигласан хэргээр ял эдэлж байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн билээ.
Үүний дараахан Н.Энхбаяр Солонгос улсыг зорьж, эмчлүүлэхээр явсан.
Харин оны өмнөхнөөс эхлэн Н.Энхбаярын тухай мэдээлэл хэвлэлээс салахаа больсон юм.
Улс төрийн хүрээнийхний дунд яригдаж буйгаар “дан дээлтэй” шинэ Засгийн газарт шадар сайдаар ажиллахаар төлөвлөж буй ч гэх.
Мөн үүнтэй зэрэгцэн, түүнийг дахин улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулахын эсрэг тодорхой бүлэглэлүүд нэгдэн ажиллаж эхэлсэн хэмээн эх сурвалж өгүүлж байна.
Тэр бүү МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авлига, хээл хахуулийн хэрэг шинээр үүсгэж ч болзошгүй аж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зөвлөх Л.Эрдэнэтуулын сайн найз гэгдэх М.Ганзоригийн өгүүлж буйгаар МАХН-ын дарга өнгөрсөн шинэ жилийн өмнө Монгол руу орох гэж Бээжинд ирчихсэн байсан ч шинээр хавтаст хэрэг бүрдүүлснийг мэдээд Солонгос руу буцсан гэнэ.
Хэрэв үнэхээр Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэвэл түүний Шадар сайд болох, улмаар дахин Засгийн эрхийг авахын төлөө явах төлөвлөгөө талаар болох нь гарцаагүй.
Э.Мягмар
http://sonin.mn/news/politics-economy/24105
URL: