Улаанбаатар хотод зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглээр захирамж гаргалаа.
2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” талаар авах арга хэмжээний тухай А/97 тоот захирамж гаргажээ. Уг захирамжинд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, шаардлагатай байршлуудад явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага хийж байршуулах, гарцын тэмдэг, тэмдэглэгээг сэргээн засварлах, явган зорчигчдыг чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бусад шаардлагатай газарт явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гарамыг хийж гүйцэтгэх.
Мөн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэлт суудлыг хэрэглэж хэвшүүлэх, хяналт тавих ерөнхий болосвролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбай ялангуяа явган хүний зам дээр зөвшөөрөлгүй баригдсан объект хашаа буулгах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс дүүрэг бүрт ажлын хэсэг байгуулан ажиллах, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулан зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллаагааг зогсоох хяналт тавих, нийтийн эзэмшлийн гудамж замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэрэлтүүлэггүй газар гэрэлтүүлгийг асаах, шинээр нэмж тавих ажлыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг тухайн ажил хариуцсан байгууллагын дарга удирдлагуудад тус тус үүрэг болгосон байна.
URL: