Манай улсад 40 гаруй нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байна



09081iibutsbts01002_c3a518e6

Манай улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, зөв бодлоготой ажиллаж чадвал дэлхийн зах зээл дээр том тоглогч болох боломжтой билээ. Эдийн засаг, улсын төсвийн гол бүрдүүлэгч болсон салбарыг уруудуулчихгүйхэн шиг өсч дэвших бодлогоор ажиллаж чадвал ашгаа авах учиртай. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар руу анхаарал хандуулж буй эрх мэдэлтнүүд зөвхөн өөрсдийн эрх ашгийг урдаа тавьж ард түмэнд хүртээлгүй зүйлийг хийсээр байгаа юм.

Угтаа бол тус салбараас ард түмэн ашиг авах ёстой атал өнөөдөр эрх мэдэлтнүүд хуваан идэж байгаа бололтой. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх тэр үед манай эдийн засагт өөрчлөлт гарах буюу эдийн засгийн дархлаа сайжирна. Нүүрсний үйлдвэрлэлээрээ манай улс өнгөрсөн онд экспортын бүтээгдэхүүний 26.1 хувь, улсын төсвийн орлогын 27.7 хувийг бүрдүүлжээ. Нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бөгөөд цаашдаа өсөх магадлалтай гэж тогтоосон.

Харин нүүрсний нөөцийг урьдчилсан хайгуулын үр дүнгээр 21.5 гаруй тэрбум тонн хэмээн тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийт 141 аж ахуйн нэгж нүүрсний 213 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Үүнээс 93 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хамарсан төрийн өмчит 1, төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмчит 3, хувийн хэвшлийн 40 гаруй нүүрсний уурхайнууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн оны байдлаар 18.18 сая тонн нүүрс экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 88.9 хувьтай гарчээ.

Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих