“Юнивишн”-ийнхэн хэрэглэгчдээ дорд үзлээ

c6189bbdba11670d2ff04352a76efcdddfbd68cf

Монголд анх удаа Iptv, Интернэт, Суурин утсыг хослуулан, гурвалсан үйл­чилгээг нэвтрүүлэгч гэгд­дэг “Юнивишн” ком­пани сүүлийн өдрүүдэд хэрэг­лэгчдээ хэтэрхий дорд үз­­сэнийхээ хариуд муу дүн аваад байна. Учир нь өн­гөрөгч ням гараг буюу 16-ны оройноос гурвалсан үйл­чилгээ нь гуйвж эхэлсэн.

Интернэт тасарч, теле­визийн сувгууд тасалдаж, суурин утас бүр таг болсон. Гайхаж хоцорсон хэрэг­лэгчид тэдний лавлах утас болох 1424 болон 77118811 дугаарын утсууд руу залгаж, тодруулахыг хүссэн ч хариу сонссон нь тун цөөхөн. Арга ядахдаа айл хөршийнхөө хаал­гыг тогшиж, ах дүү рүүгээ гар утсаараа залгаж байж л нийтдээ тасалдаж, гэм­тэл гарчээ гэсэн таамаг дэвшүүлсэн.

Ашгүй лавлах утсууддаа хариу хэлчих боломжтой хүн олдохгүй байсан ч “Техникийн саатал гарч, үйлчилгээ доголдсон тул хүлцэл өчье. Манай ин­же­­нерүүд шалтгааныг тодруулан ажиллаж байна” гэсэн мессежийг хэ­рэг­лэгчиддээ илгээчих мэр­­гэжилтэн ганц байсан бо­лолтой юм билээ.

Ингэж л интернэт болоод кабелийн телевиз, суурин утас маань орц, байр­­ны хон­гил дахь шугамандаа бус гэрээлэгч “Юнивишн”-ээс болж та­салд­­саныг мэдсэн. Хүлцэл өчсөн шигээ “Юнивишн”-ийнхэн 16-18-ны өдрүүдэд хэрэглэг­чиддээ найдвартай үйлчилгээ үзүүлэх байтугай ядаж хэзээ засварлаж дуусгахаа ч дуулгаагүй. Өрхийн хэрэглэгчид ч яах вэ хийсэн сонголтдоо харамсан бухимдсаар ажил эсвэл интернэт кафег зорьж ажлаа амжуулсан. Харин албан байгууллагууд бол харилцагчидтайгаа холбогдож чадахгүй багагүй алдагдал хүлээж, баахан бухимдсан хэмээж байлаа.

Үнэн хэрэгтээ “Юнивишн”-ийнхэн үйлчилгээ нь тасалдаж, доголдож бай­гааг тэр бүр анхаардаггүй хэрнээ төлбө­рийн асуудал гарвал гавшгай түргэн арга хэмжээ авдаг. Цаг нартай уралдан ажиллаж, замын түгжрэлд бухимдаж яваа иргэдийн хувьд ганц хоног кабелийн телевизийн мөнгөө төлө­хөө мартах нь энүүхэнд. Гэвч хэрэг­лэгч төлбөрөө тухайн өдрөө төлж амжаагүй бол шөнө 00:00 цагт шууд л автоматаар хаагддаг. Тиймээс иргэд төлбөрөө аль болохоор хугацаанаас нь өмнө урьдчилж төлөхийг хичээдэг болсон нь нууц биш.

Өөрөөр хэлбэл “Юнивишн”-ийнхэн оператор хэмээх давуу эрхээ эдлэн хэрэглэгчдийн хүндэтгэх шалтгааныг ч үл тоон үйлчилгээгээ хаадаг. Энэ нь Монголдоо тэргүүлэгч гэгддэг тус компанийн хувьд “хаан” болсон хэрэг­лэгчдээ хэтэрхий дорд үзэж буй явдал юм. Түүгээр ч зогсохгүй миний л мэдэ­хийн төлбөрөө урьдчилж төлсөн танд баярлалаа гэж мессеж ч ирдэггүй л юм билээ. Энэ нь тэгээд шударга явдал юм байх даа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярла


URL:

Сэтгэгдэл бичих