Машиндаа нас бараад дөрөв хоносон хоёр хүн цогцос олджээ
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс зүүн талд, 100 метр орчимд хар бараан өнгийн жижиг тэрэг сүүлийн дөрөв хоног огт хөдөлгөөнгүй зогсчээ.
Тус автомашиныг анзаарсан өвчтөнүүд хэн нэг нь машинаа эвдчихээд явж дээ. тонож дуусч байгаа байхдаа гэсэн шүү юм ярьж байжээ. Сүүлдээ машины орчимд хүн хар явж харагдахгүй удаад байхаар нь өвчтнүүд манаачид хэлж, манаач цагдаагийнханд мэдэгдсэн байна.
Харин цагдаагийнхан дуудлагын мөрөөр очиход автомашин дотроо нас бараад дөрөв хоносон хоёр хүний цогцос байжээ. Уг цогцосыг цагдаагийнхан мягмар гарагийн 09.30 цагийн үед очиж авахын зэрэгцээ автомашиныг ч ачаад явжээ.
Ойр орчмынхон болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хэлж байгаагаар тэрхүү хар хөх өнгийн авто машиныг яг хэдийд ирж тэнд зогссоныг мэдэхгүй хэмээж байгаа ч өнгөрсөн баасан гарагаас хойш тэр газраасаа огт хөдлөөгүй гэдгийг хэлсэн юм. Юутай ч хэргийн газарт очсон эх сурвалжийн хэлж байгаагаар уг автомашинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байдалтай байсан бөгөөд машины хаалга түгжээтэй байсан гэнэ.
URL: