Олны танил Хулангууд

Чингис, Хасар, Хулан, Өгөөдэй, Есүхэй гэдэг нэртэй хүмүүсийг та таних уу. Түүхэн хүмүүс гэхээс илүүтэй ойр дотны хэн нэгэн чинь ийм нэртэй учраас танд илүү дотно сонсогдож байж магадгүй. Тэгвэл  УБЕГ-ын  мэдээллээр түүхэн алдартнуудын амидайнуудаас хамгийн олон нь Хулан нэртнүүд гэнэ. Тэд 7689-үүлээ. Харин 3987 Тэмүүжин тэдний араас хамгийн ойрхон нэхэж явна.

Улстөрчийн “хайр”  Х.Хулан

С.Баярын удаах албан ёсны эхнэр бол Х.Хулан хэмээх бүсгүй. Х.Хуланг УИХ-ын гишүүн байхад тэд  гэр бүл болсноороо Монголын парламентын түүхэнд нэгэн хуудас нэмсэн юм. Эрх баригч намын нөлөө бүхий эмэгтэйг сөрөг намын  гишүүн эхнэрээ болгосон нь тухайн үедээ л ёстой дуулиан болж байсан гэдэг. Энэ бvсгvйн өндөр боловсролын өмнө эрчvvд хvртэл толгой бөхийж байсан удаатай. УИХ-ын байнгын хорооны дарга, эрх баригч эвслийн нөлөө бүхий гишүүн Х.Хулан МАХН-ын залуу лидер С.Баяртай парламентын танхимаас тэврэлдэн гарч ирэх нь тухайн үеийн гол сенсааци байв. Харин өдгөө чуулганы танхимд шавилхан биетэй шаг хийсэн үгтэй, цүдгэр гэдэстэй эмэгтэй улс төрч ажиллаж байсан нь түүх болон үлдэж дээ. Удалгүй Х.Хулан амаржиж С.Баяр бас нэгэн охинтой болсон юм.

Гэвч тэдний амьдрал амар тайван байсангүй. Зарим нэг улстөрийн бүлэглэлээс тэдэнд дарамт шахалт үзүүлж утсаар хүртэл заналхийлж байсан удаатай. Энэ тухай С.Баяр “Хууль батлах үед янз бүрийн үзэл бодолтой хүмүүс утсаар заналхийлдэг… Биднээр оролдоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд ингэлээ гээд бид айхгүй, Хулан бид хоёр хэнд ч бууж өгөхгүй” гэж ярьсан байдаг. Харин хэнд ч бууж өгөхгүй тэдний хайр юунд бүдэрч, салж сарнисан талаар тэдний хэн нь ч өдгөө ам нээгээгүй байна. Залуу хос Москвад элчингээр одсоны дараахан С.Баяр архи хэтрүүлэн хэрэглэж,  эхнэр хүүхдээ зовоох болсон талаар нэг хэсэг шуугиж байв. Харин үүний дараахан нэгэн сонинд  “Хулан маш хатуу зарчимч. Яг л улстөрч эмэгтэйд байх ёстой бvх шинж тvvнд байдаг. Гэвч гэргий хvнд энэ нь хэр зохимжтой юм бол доо” гэж ярьсан удаатай. Удалгүй Х.Хулан элчин сайд нөхрөө хаян хүүхдээ дагуулан эх орондоо ирсэн билээ. Тэдний хайр нэгэнт бүтэхгүй нь илэрхий болж С.Баяр ч буцаж ирсэн ч тэд эргэж  нийлээгүй юм. Харин  Х.Хулан улс төрөө орхилгүй 2004 оны сонгуульд “Эрэл”-ийн намаас Баянзүрх дүүрэгт  нэр дэвшсэн ч Т.Ганди гишvvнд “өвдөг шороодсон”. Сонгуулийн санал хураалт будлиантсан хэмээн Монголын улс төрч хоёр эмэгтэй шvvхдэлцсэн билээ. Энэ цагаас Х.Хулан улстөрийн карерьтаа цэг тавьсан юм.

“Цэцгэн толгойтой отвертка” буюу яруу найрагч  Ц.Хулан

Цоодолын Хулан гэх энэ эмэгтэйг монголд танихгүй хүн гэж үгүй. Түүний бичсэн  “Ганцхан ээждээ унших шүлэг”, “Аавдаа”, “Би дургүй”, “Хүүдээ” зэрэг олон арван шүлэг нь яруу найрагт дурлагчдын цээжний шүлэг болсон.Тэрбээр Цоодол найрагчийн гурван охины дундах нь. Түүний эгч нь ХБНГУ-ын иргэн болсон.  Тэрбээр МЗЭ-ийн шагналт, Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой аварга. Харин  аав нь “Болор цом”-ын гурван удаагийн шагналтай. Түүнийг олны танил харчуудтай холбон сэжиглэх дуршил олон нийтэд тун түгээмэл байдаг.

Тиймээс ч шар хэвлэлүүд хамба лам Д.Чойжамц, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нартай хүртэл холбон бичиж байв. Түүнд нэг залуу “Цэцгэн толгойтой отвертка” хоч өгчээ. Энэ нь зөвхөн түүний цуглуулга болсон олон ганган малгайнаас ч болсон хэрэг биш. Отверткаар залуусын толгойг чангалдаг гэсэн утгаар өгсөн тул энэ тодорхойлолтын эзэн өөрөө бас дуртай байгаа бололтой. Ц.Хулангийн хувийн амьдрал дардан байсангүй. Ц.Хулан хүү, охин хоёртой. Анхны нөхрөөсөө Дөрвөн-Уул хэмээх хүүтэй үлдсэн бол хоёр дахь удаагаа нөхөрт гарч Удвал хэмээх хөөрхөн охинтой болсон. Харин  түүний хүү У.Дөрвөн-Уул нь энэ жил 23 настай бөгөөд Цагдаагийн академид суралцдаг аж. Тэрбээр нөхрийнхөө тухайд “Манай нөхөр яахав, халхын нэг дүүлгэр бор залуу бий. Нүдэнд дулаахан, боловсрол сайтай, эхнэр хүүхэддээ толгойгоо мэдүүлчихсэн, хуучин xүн шиг аливаад хариуцлагатай нь дэндсэн ч гэмээр ийм xүн. Өглөө эрт яг цагтаа босоод ажилдаа явдаг. Заримдаа би хөөе, ганц удаа хоцорч болдоггүй юм уу гээд хүзүүгээр нь тэврээд буцаж унагадаг ч яаж ийж аяглаж байгаад л босч цагтаа явдаг “коммунист” золиг байгаа юм” хэмээн дурссан байдаг.

Тэрбээр МАН-ын гишүүн. “Намайг улс төр гэдэг “жижигхэн” зүйл хэзээ ч бохирдуулахгүй. “Би өөрөө улс төрөөс том шүү” гэж ер нь хэн маань ч бодож байх уг нь зүйтэй. Xүн л улс төрийг хийдэг болохоос, улс төрийн гар хөл болчихоод, хүний жудгаасаа урвадаг олон тохиолдол амьдралд гардаг. Миний хувьд эвдрээгүй, бохирлогдоогүй, хамгаалалттай болчихсон юм чинь цаашдаа юу гэж өөр болох вэ” хэмээсэн байдаг. 2008 онд “Хүнд хэрэгтэй  үг” шагналын  анхдагчаар Ц.Хуланг тодорч, 999999 төгрөгийгөөр шагнуулж байжээ. Ц.Хулан хатагтай улаан өнгөнд дуртай. Учир нь тэрбээр энэ өнгийг бадрангуй, гал цогтой, секси, гал халуун гэж боддог аж.


Анхны фото мисс, жүжигчин Б.Хулан

14 настай “Ирээдүй” цогцолборын сурагч бяцхан охин 1997 онд монголын анхны фото миссээр тодорч байсан нь саяхан. Дэрвэгэр алаг нүдтэй, хөрслөг бор хөөрхөн охиныг харсан ямар ч эр сэтгэл алдрахгүй байхын аргагүй. Тиймээс ч олон эрийн харцыг булааж, хайрыг татаж явдаг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгийг яахын аргагүй  Б.Хуланг   гэлцдэг. 1997 онд анх эгчтэйгээ”Үнсгэлжин”-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан гэдэг. Эгч нь түүний хамгийн сайн зөвлөгч, найз нь юм. Түүний эгч нь дизайнер Халиун. Тэр цаг үеэс л урлагийн сайханд татагдсан гэдэг.  Ингэж явсаар жүжигчин  мэргэжлийг сонгосон. Сургуулиа 2006 онд төгсөөд л “Х Түц” хамтлагт орсон байна.

Харин түүнийг Т.Бархүүтэй нэр холбогдсоноос болж хамтлагаасаа хөөгдсөн гэх яриа одоо ч амнаас ам дамжин яригдаж байгаа билээ. Түүний хувьд “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” гэх мэт кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн. Тэрбээр  “Black Morgan” хэмээх компанид ажилладаг Жавхлан гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон. Гэтэл хамгийн ихээр хайрлаж, итгэж явсан нөхөр нь эхнэр хүүхэдтэй байсныг хожим мэдэж, гэр бүлдээ эргэж очихыг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Үүний дараахан нисгэгч залуутай суулаа гэх яриа олны дунд тархаад байсан. Гэтэл түүний амьдралд онгоцны нисгэгч залуу байхгүй гэдгийг жүжигчин бүсгүй маань ний нуугүй хэлж байсан юм. Харин сүүлийн үед түүнийг 60 настай өвөрлөгч эрийн хүүхдийг тээж байгаа гэх таагүй мэдээлэл тархаад байна.



Драмын театрын “Лусын дагина” Т.Хулан

Шинэ үеийн тайз дэлгэцийн урлагийн нүүр царай болсон авьяаслаг залуу жүжигчдийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Т.Хулан. Тэрбээр  1983 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн. Ганц дүүтэй, айлын ууган охин. Мөн 2000 онд 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн байна. Сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны аравдугаар сард драмын театрт жүжигчнээр орсон гэдэг. Тэрбээр “Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээв.  Харин драмын театр орсноосоо хойш “Нууц амраг чинь больё”, “Суудал”  жүжигт тоглосон ч анх удаа “Лусын дагина”-д гол дүрд бүтээжээ. Уг бүтээлээрээ 2009 онд “Гэгээн Муза”-гийн эзэн болсон байна.

“Гэгээн муза” авсныхаа дараа “Би улам илүү их эрч хүч, урам зоригтой ажиллаж байгаа. Өглөө оройд музагаа харж түүндээ мөргөж бас маргааш хийх ажлынхаа талаар боддог болсон. Олны танил гэдэгтээ биш хүмүүсээс сайхан энерги ирэх нь надад их таалагдаж байгаа” хэмээн ярьж байжээ. Харин “Гэгээн муза” авсных нь дараа түүнд шагнал нь хүндэдсэн. Улам илүү биеэ тоох болсон хэмээн хэвлэлээр бичиж байв. Мөн 2011 онд Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойгоор СТА болов.  Тэрбээр    10 жилдээ нэг ч удаа хайрын захиа авч байгаагүй гэдэг. Т.Хулан ягаан өнгөнд дуртай, мөн цуйванд нугасгүй.  “Өнгөт инээд” продакшны “Харамсалтай нь хайртай” жүжгийн Мөрөн хэмээх танхай охины дүрийг бүтээхээр үсээ хусуулсан. Мөн унаган үсээ авахуулаагүй учир хусуулсан гэдэг. Т.Хулан гоё, чамин хийцтэй бэлэг дурсгалын зүйлс цуглуулах дуртай. Түүнийг бага байхад нь ээж нь янз бүрийн хэлбэр дүрстэй бэлэг дурсгалын зүйл авчирч, гэрээ гоёдог байсан нь түүний хобби болсон гэнэ. Тэрбээр “Go” студийн захирал Д.Галбаяртай олон жилийн хугацаанд үерхсэний эцэст ханилж, хөөрхөн хүүтэй болжээ.  Түүний нөхөр Д.Галбаяр анхны эхнэрээ “Х-Түц” хамтлагийн жүжигчин Л.Баттулгад алдаж, долоон настай бяцхан охиноо өөр дээрээ авч үлдсэн.  Тэрбээр төрөхийнхөө өмнө 12 кг нэмсэн ч төрснийхөө дараа бага багаар жин хассаар хэвийн жиндээ хүрсэн гэдэг.





Царай муутай ч авъяастай гэгддэг дуучин Ц.Хулан

“Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг кино, жүжгийн дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч Ц.Хуланг сайн хоолойтой боловч харамсалтай нь царай муутай гэдэг. Гадаад төрхнөөсөө болж рок попын ертөнцөд амжилт гаргаж чадаагүй гэх нь ч бий. Тэрбээр 2005 онд “My World” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш хэсэг хугацаанд нам гүм байсан билээ.  Харин өдгөө анхны бие даасан жааз цомгоо гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Урлагийн мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг дуучин бүсгүйн охин “Эрэл” сургуульд  суралцдаг  хэдий ч, тэрбээр дахиж амьдрал зохиох талаар бодолгүй гэдэг.  “Залуу насанд нөхрийн хэрэг алга” гэж толгой сэгсэрсэн Ц.Хулан уран бүтээлээс өөр зүйлд анхаарал хандуулахыг хүсэхгүй байгаагаа дуулгажээ. Үүгээр ч зогсохгүй, олонд танигдсан бүсгүйчүүд болон шинээр гарч ирсэн охидын хамтлагуудад сануулга өгч “Хажуугаар дайрчих шахаад өнгөрдөг нусгайнууд рок попын тогоонд хайруулаад ирэхээрээ аяндаа мэдрэх байлгүй” гэж шүд зуужээ.




Мисс О.Хулангоо

“Мисс Монголиа-2008”  тэмцээний гранпри шагналт мисс О.Хулангоо энэ  тэмцээнд оролцох бэлтгэлээ бүхэл бүтэн дөрвөн жил хийсэн гэдэг. Харин түүнийг өөлөх юмгүй сайхан төрсөн энэ охиныг үзэгчид баг зүүчихсэн аятай ямар хөшүүн царайтай юм бэ, бараг инээдэггүй байх хэмээн шүүмжилж байв. Түүний хувьд ирэх  сарын эхээр Япон улсад зохиогдох “Мисс интернэшнл” тэмцээнд оролцох эрхтэй болсон тэрбээр нэн түрүүнд инээж сурахаар хичээллэж байгаа төдийгүй тэмцээний бэлтгэл болгож  эх орныхоо түүхийн талаар уншиж, судалж эхэлсэн байна. Мэдээж олон улсын миссүүд өөр өөрийн улс үндэстний онцлогоор гайхуулдаг хойно тэр  биз.

Түүнээс гадна отгон мисс маань цаг барихдаа германчуудаас нэг их дутахгүй чанга гэсэн. Тэр ч утгаараа аливаа асуудалд тун ч нухацтай ханддаг бөгөөд Хүмүүнлэгийн их сургуулийн франц хэлний төгсөх ангийн оюутан юм. Хэдийгээр оюутан ч гэсэн тэрбээр цалингаараа өөрийнхөө хэрэгцээг хэний ч гар харалгүй болгоод байдаг овсгоотой нэгэн. Түүнчлэн тэрбээр нөхөрлөлийг хүний амьдралын хамгийн нандин зүйл гэдэгт итгэдэг болохоор найзуудаа хүндэлж,  тэр хэрээрээ тэднийхээ хайрыг татдагтаа  сэтгэл хангалуун явдаг гэх. Тэрбээр  найз залуугүй бөгөөд баян эрийн нөмөрт амьдардаг бүсгүйчүүдийг хараад өрөвддөг хэмээн ярьж байсан удаатай.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих