АПУ компанийн ашиг дөрвөн тэрбумд хүрчээ

apu

“АПУ” компани ус, ундааны үйлдвэрлэл болон үйл ажиллагааныхаа өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. 2013 онд “АПУ” компани 193 тэрбум 715 гаруй сая төгрөгийн архи, пиво, ус, ундаа болон сүүний борлуулалтыг хийсэн байна. Энэ нь 2012 онд хийсэн борлуулалтынх нь 68 хувьтай тэнцэж, буурсан дүн болжээ. Харин борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хувьд огцом өөрчлөлтгүй буюу 142 тэрбум төгрөгөөс 139 тэрбум төгрөг болсон байна.

Борлуулалтаас өртөг болон бусад зардлыг хасч тооцсоны дараах цэвэр ашиг нь дөрвөн тэрбум 24.3 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх жилийн ашгийн хэмжээ болох 23 тэрбум 455 саяас зургаа дахин буурсан үзүүлэлт болсон байна. Тус компанийн ашиг орлогын хэмжээ буурахад борлуулалт, маркетингийн зардал есөн тэрбум төгрөгөөр, удирдлагын зардал гурван тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

С.Санчир


URL:

Сэтгэгдэл бичих