Юнителийн ажилчид монголоор бичих “чадваргүй”

6c0dd6859d37876cbig
“Юнител” компани 2006 оноос үйлчилгээгээ хэрэглэгч нартаа хүргэж эхэлснээр монголын үүрэн холбооны зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон. Өөрөөр хэлбэл,Монгол Улсын бүх аймаг болон сум, суурин газруудыг хамарсан нийт 302 газар сүлжээгээ оруулсан манай үндэсний том компани юм.

Тус компани уг нь чадварлаг залуусыг сонгон шалгаруулж л ажилд авдаг гэсэн. Гэтэл сүлжээнд нь гэмтэл гарсан, засвар хийж байна гэдгийг хэрэглэгчддээ хүргэх ажилтан нь монголоор шивэх чадваргүй байдаг бололтой.

Учир нь Юнител компаний албан ёсны фэйсбүүк хуудсанд гэмтэл гарсан гэх мэдээг бичихдээ монголоор шивэх чадваргүй ажилтан гэдгээ нуугаагүй шуудхан хэлсэн байх юм.

Тодруулбал, “Гэмтэл гарсан байна. Хэрэглэгчдээсээ хүлцэл өчие. Манай инженерүүд ажиллаж байна. Шалтгааныг нь тодруулаад удахгүй хэвийн ажиллагаанд оруулах болно. Хэрэглэгчиддээ хурдан мэдээлэл хүргэх үүднээс монголоор бичсэнгүй уучлаарай…” гэжээ. Энэ байдал нь фэйсбүүкээр уг мэдээллийг авсан олон хүнийг бухимдуулаад авсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих