1.9 сая “Prius” маркийн автомашинаа эргүүлэн татахаар болжээ
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motors” корпораци зах зээлд нийлүүлсэн 1.9 сая “Prius” маркийн автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
Учир нь эко хэмээн нэрлэгддэг “Prius” автомашины комптютерийн системд доголдол үүссэн учир корпораци ийнхүү автомашинуудаа үйлдвэртээ эргүүлэн авч ирэхээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн лхагва гарагт “Toyota” корпораци “Prius” маркийн суудлын тэрэгт гарсан доголдлын талаар мэдээлэл хийхдээ энэ тухай мэдээлжээ.
Тус корпораци 2009 оноос хойш “Toyota Prius” загварыг зах зээлд нэлээд амжилттай борлуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийнх нь “Prius 30” хэмээх загвар юм.
Түлш бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй уг автомашин барууны орнуудад эрэлттэй байдаг юм. Тус корпораци 2010 онд 397 мянган автомашинаа үйлдвэрлэлийн алдаанаас үүдэж буцаан татаж байсан удаатай. Харин “Prius” маркийн автомашин анх удаа ийм асуудалд орж байгаа юм.
URL: