УЛСЫН ХЭМЖЭЭНД НҮҮРСНИЙ 213 АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БИЙ

 Нүүрсний үйлдвэрлэлээрээ  манай улс  өнгөрсөн онд экспортын бүтээгдэхүүний 26.1 хувь, улсын төсвийн орлогын 27.7 хувийг бүрдүүлжээ.

Нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бөгөөд цаашдаа өсөх магадлалтай гэж тогтоосон. Харин  нүүрсний нөөцийг урьдчилсан хайгуулын үр дүнгээр  21.5 гаруй тэрбум тонн хэмээн  тогтоожээ.

Өнөөдрийн байдлаар нийт 141 аж ахуйн нэгж нүүрсний 213 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Үүнээс 93 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хамарсан  төрийн өмчит 1, төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмчит 3, хувийн хэвшлийн 40 гаруй нүүрсний уурхайнууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй юм.  Өнгөрсөн оны байдлаар 18.18 сая тонн нүүрс экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 88.9 хувьтай гарчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих