Монголын морин жил Вашингтон хотноо

1010109_10201401930871061_1707726649_n_200_200Энэ өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд Монгол урлаг соёлын амт, онцлогийг олонд таниулсан нэгэн сонирхолтой үйл явдал болж байна.  “Каос он Ф” нэртэй үзэсгэлэнгийн танхимд хоёр монгол зураач олны нүдэн дээр зураг, уран бүтээлээ туурвин суугаа юм.

Монгол Улсын Терийн шагналт, Урлагийн Гавьяат Зvтгэлтэн, зураач Шагдаржавын Чимиддорж, АНУ-д Монголынхоо уран зураг, соёл урлагийг сvvлийн 15 жил сурталчлан, уран бvтээлээ туурвиж буй авьяаслаг зураач Дамбын Цолмон нар “2 Horse 1″ нэртэй хамтарсан vзэсгэлэнгээ нээхээр уран бүтээлээ туурвиж байгаа нь энэ.

Зураачид маань Морин жил гарсан анхны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайхан едреес эхлэн зураач хvний гол зэвсэг болох бийр будгаас өөр юу ч үгүйгээр, өөрөөр хэлбэл нэг ч бэлэн болсон бvтээлгvйгээр тус галлерейд сууж, уран бүтээлээ шууд туурвиж эхэлсэн юм. Үзэсгэлэнгийн уран бүтээлүүд ийнхүү олны нүдэн дээр амилж байгаа учраас урлагт дуртай америкчууд ихэд сонирхон үзэж байна. Манай хоёр зураач 21 хоногийн турш ажиллан, дан морины зургаас бүтсэн бие даасан үзэсгэлэнгээ нээнэ. Энэ нь энэ 2 сарын 21-ний өдөр болох юм.

“2 Horse 1″ нэрийн хувьд зураачид “морин жилийг бэлгэдсэн, 2 зураачийн хамтарсан анхны (№1) vзэсгэлэн, бvтэн 21 хоногийн турш хоеулаа зевхен морь зурна, 21-р зуун” гэх мэт олон утга санааг агуулж байгаа юм байна. Мен бvтээл туурвих vйл явц нь галлерейн хяналт хангамжийн дор, едер бvр vзэж сонирхохыг хvссэн хvн бvрт нээлттэй vргэлжилж байгаагаараа онцлогтой юм.

Бүтээж туурвиж буй явцыг нь харсан ч, зураачдын чансааг бодсон ч тус үзэсгэлэн нь енеегийн Монголын уран зураг, урлагийн тевшинг дэлхийд таниулан сурталчлах бас нэгэн чухал, томоохон үйл ажиллагаа болох нь тодорхой байна.

М. Саруул-Эрдэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих