Монголчуудыг хагалан бутаргах санаа бүхий хөтөлбөр батлагчдад хэрхэн хариуцлага тооцох вэ?

527-1392689416yopНийгмийн сүлжээ сайтуудаар нэгэн сэтгүүлийн хэсгийн тухай шүүмжлэлт яриа хүчтэй дэгдээд байна.
“… Увс хүн мө­рөөд­лийн байшингаа ба­рих болно… Өрлөг түүхээ­рээ бахархагч Увс хүн, Ойрад түмний соёлыг тээгч, хөгжүүлэгч Увс хүн, Дотроосоо гэрэлтэгч Увс хүн, Эрхэмсэг оршигч Увс хүн, Найрсан зохицогч Увс хүн, Манлайлан тэр­гүүлэгч, үүрэг хүлээсэн Увс хүн…хатуу сорилтуудаас Увс хүнийг хамгаалах, тийм нөхцөлд ажиллаж, амьдарч чадах болом­жийг УВС ХҮНД буй бол­гох шаардлагатай тулга­раад байна… УВС чанар гэж УВС хүнд байх унаган онцгой чанар болой. Увс­чууд хүний үнэргүй хүн гэлцдэг. Увс хүнд хүний үнэр бий. Түүнийг УВС ЧАНАР хэмээмой” гэсэн үгсийг уншихад л ямар нэг үндэстнийг дээд төрөлтөн, онцгой гэж үздэг НАЦИЗМ “нэвт ханхална”.
Дээрх үгсийг бичигсэд үндэстэн дотор ямар нэг ястныг дээд төрөлтөн мэтээр бичсэнээрээ л А.Гитлерээс ялгаатай юм.
Энэ мэтээр зэрвэсхэн уншихад л  Монгол үндэстнийг шууд хагалан бутаргах санаатай мэт уг үгс “Увс хүн хөгжлийн загвар” хөтөлбөр гэх товхимолд багтсан аж.
Ерөөс Увс хүн хөгжлийн хөтөч загвар гэгчийг боловсруулж, 2011 онд Увс аймгийн ИТХ-аар батлуулсан байх юм.
Түүхийн ухааны доктор, Ойрад судлаач, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш На.Сүхбаатар , Анагаах ухааны доктор, аймгийн ЭМГ-ын орлогч дарга Л.Тулгаа, “Хан -Уул” дээд сургуулийн захирал, доктор Ц.Дэмбэрэл нар уг хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд ИТХ-аар батлах үед аймгийн засаг дарга нь А.Цасчихэр, ИТХ-ын дарга нь Д.Батсайхан байжээ.
Монгол хүний нутаг орноо гэх сайхан сэтгэл хамгийн эрхэм.
Нутаг орноо гэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулж буй нь ч  дэмжүүштэй зүйл.
Гагцхүү нэг аймгийн иргэдийг Монголчуудын доторхи онцгой дээд төрөлтөн мэтээр бичиж, УВС ХҮН гэж нэршүүлэн хэрэглэх нь яахын аргагүй Монгол үндэстнийг хагалан бутаргаж буй явдал гэхээс өөр аргагүй.
Учир нь Увс хүн, Архангай хүн, Булган хүн гэж үгүй, гагц Монгол хүн л гэж бий.

М.Гал

 

 

Сонинмн


URL:

Сэтгэгдэл бичих