Монголын шинэ баячууд жийпнийхээ чадлыг гайхуулцгаав
Гадаадын орнуудад өндөр бооцоотой, амь амьдралаараа дэнчин тавьсан автомашины уралдаанууд олон зохиогддог.
Тэгвэл сүүлийн жилүүдэд монголчууд ч бас энэхүү эрсдэлтэй спортод дурлах болсон.
Энэ сарын 15-нд Монголын Land-тангууд Төв аймгийн Лүнд цугларч, төмөр хүлгийнхээ хурд, хүчийг сорьцгоожээ.
“Ямар ч машин Монголд ирээд л зам гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг” гэдэг.
Энэ удаа тэгвэл бартаат замын уралдаан, машиныхаа хүч чадлыг үзүүлсэн чирэх, татах гээд олон үзүүлбэрийг тэд жинхэнэ утгаар нь харуулжээ.
Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Олон зүйлийг нуршихын оронд энэ тухай зарим зургуудыг сонирхуулъя. Харин ч нэг эдээрээ тоглох шиг болж дээ.
URL: