Э.Бат-Үүл дарга 25 саяар ахмадуудаа шоудуулна

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, нийслэлийн ахмадуудад тоглолт үзүүлэх болжээ. Нийслэл, дүүргийн 500 ахмадад “Монгол мөхөшгүй” тоглолтыг үзүүлэх ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газар /Б.Батцэнгэл/-т даалгасугай гэж захирамжид заасан байна.

 Мөн тоглолтын билет авахад шаардагдах хорин таван сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй гэсэн байна. Сонирхолтой нь хэдийнэ болоод өнгөрсөн уламжлалт сар шинийн баярт зориулан энэ захирамжийг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих