Ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
Туул голын сав газарт ус,усан орчин ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд Усны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллана уу.
Үүнд 1-т Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу холбогдох материалаа бүрдүүлэн 2014 оны 3 сарын 20-ны дотор ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авах; 2-т Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу 2013 оны ус ашиглалтын мэдээ, тайланг ирүүлэх; Жич; Заасан хугацаанд ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд ус ашиглах эрх цуцлагдах үндэслэл болохыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар хот, БГДүүрэг,Чингүнжавын гудамж,Туул голын сав газрын захиргааны байр, өрөө 203,204,205, утас 363716,362592,
URL: