Өмнөд Солонгосчууд Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ

b816a0b20549f2d8bigЭнэ мэдээлэл хэдийгээр Солонгост тавдугаар сард цацагдсан ч монголчуудын хувьд сонсоход оройтоогүй шинэ мэдээ байх.

Бид гадны хүмүүсийг байнга буцалтгүй тусламж бидэнд өгч, тусалж байдаг гэж ойлгож болохгүйг энэ үйл явдал тодхон харуулах биз ээ. Солонгосчууд Дорнод аймгийн хэсэг газар нутгийг албан ёсоор худалдаж авснаа ийнхүү Солонгосын үндэсний мэдээгээр, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацжээ.

Ингээд 2012 оны тавдугаар сарын 21-нд цацагдсан энэ мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2012 оны 5-р сарын 21, Даваа гариг, 11:33
Дорнод аймгийн орлогч дарга Дамдинбазар, KMADI-ийн ерөнхийлөгч Ким Хак Сү нар. Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй. Харин газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас газраас үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо дөрвөн га газар, түүн дээрх балгасын төлөө Тайланд, Кампучи улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм үнэтэй юм. Харин хоёр онцгой тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж асар их баялагтай нутгаа үүрд алдсан тухай. Харин нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зүгээр шахуу худалдсан түүх. Өнөөдөр нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.

Гэтэл энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын түүхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03.11-нд дэлгэрэнгүй мэдээг байрлуулжээ.

Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, түрээслэх бус харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр Монгол Улс газар нутгаа үүрд алдаж байгаа хэрэг. Солонгосчууд 30.000 га газарт тандалт явуулж байна. Жилийн өмнө солонгосчууд Монголын хамгийн шимтэй гэгдэх Халх голын савд 170.000 га газар түрээслэн авсан боловч Монголын хуулийг зөрчсөн тэдний үйлдэл ба авлигын асуудал сөхөгдөж, газар түрээслэх шийдвэр нь цуцлагдсан юм. Гэтэл энэ онд Халх голын савд Өмнөд Солонгос үүнээс ч их газар буюу 270.000 га хөрс шороог Монголын тариаланг хөгжүүлэх төсөл нэрийн дор ашиглахаар Монгол Улсын Их хурал, Засгийн газраар зөвшөөрүүлсэн байна.

Ийнхүү монголчууд бид төрөл бүрийн учир нь мэдэгдэхгүй гэрээнүүдэд гарын үсэг үзэгдэхийг бидэнд ирж байгаа тусламж хэмээн ойлгож суух зуур харийнхан газар нутгийг маань албан ёсоор худалдаж аваад эхэлчихжээ. Энэ бүхнийг ирээдүй хойч үеийн өмнө хэрхэн, юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм.
П.Сүндэр (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих