Өрийн банкны “ӨР” дэлбэрэх болжээ
Өр гэдэг бол зээл юм. Зээл гэдэг бол санхүүгийн дэмжлэг. Санхүүгийн дэмжлэг авч ямар нэгэн амьдралдаа хэрэгтэй ашиг орлого өгдөг, зарлагадсан мөнгөө хэд дахин нугалаад цаашид урт хугацаандаа үр өгөөжөө өгөх ажил хийдэг нь хувь хүний, компаниудын, бизнесийн хамтрагчдын ердийн л нэгэн хэрэглээ байдаг.
Харин өр төлж чадахгүй бол юу болох вэ? Дампуурал болно. Өрийг зээл гэдэг. Зээлээд авсан өрөө төлж чадахгүй бол шууд л дампуурал. Анод банкыг дампуураагүй гэж хэн хэлэх юм бэ? Үй олон найдваргүй зээл буюу хугацаа хэтэрсэн эргэн төлөгдөх боломжгүй өр л болоод л үлдсэн гэвч энэ их хэмжээний тэрбум тэрбумаар яригдах өр хэнд үлдэв? Анодын хэргийн 58 тэрбум 612 сая төгрөгийн асуудал хаа явна? 12.7 тэрбумыг Эрх хүлээн авагчаас гаргуулах Улсын дээд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангах вэ?
Зоос банкны нийт өр төлбөр 195.3 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй гэсэн ангилалд байсан аймшигтай дампуурлын шарх сорвийг хэрхэн яаж нуух вэ? Нуух ямар ч бололцоогүй байсаар байтал хэр удаан тэсэх вэ? Хэр том тэсрэх вэ?
Хадгаламж банкны 80 тэрбумын хөрөнгөтэй хэрнээ Өмнөд Африкын Стандарт банкнаас авсан 109 сая $ ыг Ш.Батхүүгийн авсан гэх 160 тэрбум төгрөгийн зээлийн хэрэг гээд Монголын банк санхүүгийн хамаг л луйвар булхай, хэрэг төвөг, болохгүй бүтэхгүй бүхнийг “ТӨРИЙН” гэсэн сайхан нэрээр халхавчлан суугааг гэнэ итгэмтгий Монголчууд маань мэдсэн ч мэдээгүй мэт суугаа нь ёстой л тэнэгийн дотор уужуу гэгчийн үлгэр болох буйзаа.
Монголын банк санхүүгийн ертөнц сүүлийн үед дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын гол төвд байгаа бөгөөд хэд хэдэн нийтлэлүүд гарч Монголын томоохон банкуудыг хүнд байдалд оруулаад байгаа төдийгүй удахгүй “Өрийн Банкны тэсрэлт” болхыг үгүйсгэхгүй юм.
Нэгэнт алдсан алдааг хаацайлан хааж нууж болж байна хэмээн будлиантуулах нь цаашдаа ихээхэн хор уршигтай бөгөөд жамаараа дампуурах нь хамаагүй аюул багатай байдгийг популист Засаг түүний гар хөл утсан хүүхэлтэй болсон Өрийн банкныхан огт мэдэхгүй бололтой.
Эх сурвалж: Tsag.mn
URL: