Гуравхан өдрийн дотор шинэчлэгдсэн “Харри Потер”-ууд маань гуравт гэж байгаа
Манай тамирчдын хувцас гуравт жагслаа
10. Италийн баг тамирчдын өмсгөл, хувцас хэрэглэлийн загварыг алдарт ARMANI гаргажээ.
09. Час улаан өнгө давамгайлсан Канадын баг тамирчдын хувцасны загварын Hudson’s bay зохион бүтээсэн байна.
08. Их Британийн Олимпт оролцох тамирчдын хувцсыг ADIDAS компани 1984 оноос хойш хариуцан ажиллаж байгаа аж.
07. Загварлаг, залуу стилийн хувцасаар гоёсон Шведийн багийн ар талд H&M бий.
06. Болгарын баг тамирчдын дүрэмт хувцсыг AGRESSIA харин спорт өмсгөлийнх нь загварыг VIST гаргажээ.
05. Америкийн Олимпийн баг тамирчдын хувцас эрээн мяраанаар сүлэлдсэнээрээ онцлог байлаа. Америкийн төрийн далбаатай ижил загварын энэ өмсгөл дээр Ralph Lauren ажиллажээ.
04. Энэ жил Бразилийн баг тамирчдыг NIKE өмсгөл зүүлтээр хангасан байна.
03. Хамгийн их сонирхол татсан хувцаснуудын нэг болон манай улсын баг тамирчдын хувцасны загварыг гаргахад Гоёо болон загвар зохион бүтээгч Стефано Угеттитэй хамтран ажилласан байна.
02. Эстонийн баг тамирчдын өвлийн сэнгэнэсэн уур амьсгалд улам жавар нэмэх мэт цагаан өнгийн өмсгөлийн загварыг MONTON гаргажээ.
01. Өвлийн Олимпийн наадмын хамгийн загварлагаар Франц улсын баг тамирчид шалгарсан байна. Тамирчдын хувцасны загварыг LACOSTE брэндийн дизайнерууд гаргасан юм.
URL: