“Сүү” ХК хөгшидийнхээ тэтгэврийн хэдэн цаасыг мултлах аргаа олжээ.

svvӨнгөрөгч долоо хоногт “Сүү” ХК бүтээгдэхүүн нэг бүрийнхээ үнийг 50-100 төгрөгөөр нэмлээ. Энэхүү нэмэх болсон шалтгаанаа сүүний гарц багассан хийгээд малчид сүүнийхээ үнийг нэмсэнтэй холбогдуулан тайлбарлаад байгаа.

Гэтэл засгийн газраас энэ оныг сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэх тэдгээрийн алдагдлыг нөхөж хэрэглэгчдэд хямд үнээр сүү сүүн бүтээгдэхүүнийг хүргэх  мөн түүнчлэн дэлхийн зах зээл дээр гаргах тухай он гарахад ам уралдан шуугиж байсан. Үнэн бодит амьдрал дээрээ ийнхүү засгийн газрын хийсэн шийдвэр тогтоомж хэрэгжихгүй байгаа нөхцөл нь юу вэ? Хэрэв зээ гаргасан шийдвэр тогтоомжийнхоо хэргэжилтийг эргэж хардаг бол энэхүү хууль тогтоомжийг улан доороо гишгэх мэт эдгээр бизнес эрхлэгчид аашлахгүй л байсан.

Энэ асуултын хариуг тооцоолоход манай бизнес эрхлэгчид аливаа бүтээгдэхүүнийхээ үнийн хөөрөгдлийг бие биетэйгээ уралдан, эсвэл өөрийн зах зээл дээрх монополл байдлаа ашиглан шийдвэрлэж байгаа нь ард иргэдийн амьдрал ахуй ямархан төвшинд явж байгааг тооцоолохгүй байгаа мэт. Энэхүү үнийн өсөлт нь хэдэн ахмад настны тэтгэврийн  наймхан хувиар мөнгө нэмсэнтэй холбоотой ч байж магадгүй.

Алдагдалтай ажиллаж байгаа нэрийн доор ард иргэдийнхээ халаасыг хоослох болсон эдгээр бизнес эрхлэгчдэд төрийн ямар нэгэн хууль үйлчлэхгүй болсоор удаж байгаатай холбоотой ч гэж үзэх нэгэн өнөөдөр байна. Ер нь цалин тэтгэвэр цөөхөн хэдэн төгрөгөөр нэмэгдэхэд л зах зээл дээрх бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дагаад өсгөдөг мөн тэдний бас нэг үнээ нэмэх бодит шалтгаан нь бинзений үнийн өсөлттэй хамаааралтай байдаг нь нууц биш.

Өнөөдөр “Сүү” ХК нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмлээ маргааш ямар байгууллага нь бас үнээ өсгөсөн байхыг хэн ч таашгүй энэ бол өнөөгийн манай нийгмийн нэгэн бичигдээгүй хууль болоод байна. Дээрээ толгойгүй мэт аашлах бизнесийхэнд дориухан хазаар хэрэгтэй л байна даа.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих