ХОЕР ЖИЛИЙН ДОТОР ДЭЛХИЙД МОНГОЛ БРЭНД ГАРГАНА
Хөдөлмөрийн яам, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Жижиг дунд үйлдвэр-Монгол брэнд” хэлэлцуүлгийг баасан гарагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт гоо сайхан, ноос ноолуур, арьс шир, оёдлын салбарын 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож дэлхийн зах зээлд амжилт олох монгол брэндийг хэрхэн бий болгох талаар ярилцаж щийдлийг хайв.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа гол асуудал бол борлуулалт юм. Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй бол хөнгөн үйлдвэрлэлээр монгол брэнд буй болгож дэлхийн зах зээл.дээр гаргах боломжгүй. Гадаад улс орны техник технологайг нэвтрүүлж компаниудаар нь дамжуулан монгол брэндийг дэлхийн зах зээл дээр гаргах гарц байгаа бөгөөд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төрийн бодлоготои уялдуулах гарц байгааг үйлдвэр эрхлэгчид хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын Үндэсний маркетинг зохицуулалтын газрын захирал Стивен Креппел “Монголчууд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Ялангуяа ааруулыгдэлхийн зах зээлд гаргах юм бол амжилт олно. Учир нь аарууланд их хэмжээний кальци агуулагддаг бөгөөд энэ бутээгдэхүүнииг Монгол Улс үйлдвэрлэдгээрээ ‘ онцлогтой. Мөн савхин эдлэлийг ч өндөр зэрэглэлийн брэндүүдтэй өрсөлдүүлэх боломжтой” гэж онцолсон. Салбар бүрийн төлөөллүүд ижил төрлийн бизнес эрхлэгчдийг хамтын зохион байгуулалтад оруулснаар тухайн бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэж их хэмжээгээр экспортлох боломжтой гэдэг дээр санал нэгдэж байв. Үүний нэг жишээ нь Чингэлтэйд оёмол бүтээгдэхүун үйлдвэрл.эгчдийг нэгтгэн монгол брэнд бий болгох асуудлыг Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагаас санаачилжээ. Хөдөлмөрийн яамны Жижиг дунд уйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан “Хамгийн гол нь судалгаа мэдээлэл дээр тулгуурлан Жижир дунд үйлдвэрлэлийг хөгжүүлбэл шийдэлд хүрнэ. Бүх салбарынхан нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай. Монгол брэндийг Олон -улсын жишигт нийцсэн монгоЛ онцлогтойгоор нийлүүлэх хэрэгтэй. Тэр онцлог нь цэвэр эко бүтээгдэхүүн байх болно. Жишээ нь ТайландтОргыг монгол ноолууртай холих ‘ цаашлаад салбар бүр дээр брэнд гаргах тал дээр анхаарч ажиллана. Үндэсний үйлдвэрлэлээр монгол брэнд буй болгох төлөвдөгөөг энэ ондоо
багтаж гаргаад Засгийн газрийн дэмжлэгийг авах юм бол хоёр жилийн дотор үр дүнг харах боломжтой” гэж хэлсэн юм. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлийн нэр төрөл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Монголд 90 мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгч байгаагийн 45 мянга нь идэвхтэй үйлдвэрлэгч байна. Нийслэлийн баруун, зүүн талд бага түрээстэй, байнгын үйл ажиллагаатай төвлөр-сөн жижиг дунд уйлд-вэрлэлийн томоохон худалдааны төвтэй болох асуудлыг Хөдөлмөрийн яамнаассанаачилжээ. Эхний ээлжинд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн эрх чөлөөг олгож урт хугацааны бага хүүтэй зээл олгохыг оролцогчид дэмжлээ. Цаашид яамдамгынгазар, судлаач, мэргэжилтнүүд, салбарын төлөөллүүдийг үгийг сонсож туршлага х у в а а л ц а х т о. м хэмжээний форум зохион байгуулахаар болсон юм.
С.УЯНГА
/Зууны мэдээ/
URL: