“Цагаан-Уул”-ыг “Болор цом”-оос илүүд үзэх болжээ
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам өнгөрөгч баасан гарагт болж өнгөрсөн ч өдгөө хүртэл шуугиан нь тасраагүй байна. Учир нь тус наадмын хүрээнд аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулсан явдал юм. Наадам мэдээжийн хэрэг залуусын дунд болж өнгөрсөн учраас нэгэн үед бүтээж туурвиж яваа Д.Энхболд тэргүүтэй таван шүлэгч тус наадмыг өнгөлсөн.
Өдгөөг хүртэл шуугиан дэгдээж байгаагийн учир нь Монгол Улсыг хамрах хэмжээний наадам боллоо хэмээн үзжээ. Тус наадам нь 1991 оноос хойш өдгөөг хүртэл зохион байгуулагдахад утга учраа алдаагүйд олон хүн баярлаж байгаа. Хамгийн гол нь тэд “Цагаан-Уул” наадам “Болор цом”-оос ч чанартай, чансаатай болж байгаад талархаж байгаа юм. “Болор цом”-ын хувьд улсын хэмжээний наадам байсан бол өдгөө хөдөө орон нутагт аялан зохиогдож, зохион байгуулсан аймгийн уугуул найрагчид цом гардуулдаг болсонтой холбон тайлбарлаж байна. Хайрын шүлгийн наадмын хувьд ямар нэгэн лобби үгүй, мөнгөний уралдаан болдоггүй, шүүгчдийн хувьд харьцангуй бодит байдлыг эрхэмлэдэгт хамаг учир байгаа аж.
Л.Болд
URL: