Шинэ элсэлт зохион байгуулсан МАХН хурган дарга нараар хүчээ зузаатгаж байгаа бололтой

20140217130228
МАН-ын гишүүд өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардан авлаа. Шинээр гишүүн элсүүлэх ажиллагаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга нар оролцов.

Тэд 200 гаруй хүнд намын үнэмлэхийг нь гардуулсан. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “МАХН-ын үйл ажиллагаа сүүлийн сар, жилүүдэд улам бүр дэвжиж байгаа. Бид Монгол Улсын Засгийн газрыг хамтран удирдаж байна. Түүхэн намаа сэргээн ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэсэн намын удирдлагууддаа талархлаа. Мөн намд шинээр элсэж буй бүх хүмүүстээ талархаж байна” гэлээ.

Харин МАН-аас гарч МАХН-д элсэж байгаа нөлөө бүхий гишүүд олон байгааг зохион байгуулагчид хэлж байсан ч өнөөдрийн арга хэмжээнд онцлох хүн байсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Загджав МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж байгаа гэсэн мэдээлэл байсан ч тэрээр үзэгдсэнгүй. МАХН-ынхны хэлж буйгаар МАН-ын аймаг, дүүргийн дарга нараар ажиллаж байсан олон хүн тус намд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих