Гадаад нөхөртэй сайдаар өрөвдүүлэх “гадуурхагдсан” хүн байна уу?

369cf2f0e5b69026bigСпортын төв ордонд  боксын улсын аварга шалгаруулах  тэмцээн нас насны ангилалд болж  шуугиан, дуулиан ихтэй байна. Энэ дундуур дуулдсан шинэ мэдээлэл гэвэл Боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, саяхан Ази тивийн шилдэг дасгалжуулагч болсон Д.Ганзориг ажлаасаа халагдсан сурагтай. Шигшээ багийнхантай хамт бэлтгэл сургуулилт хийлгээд явж байх ёстой хүн тэмцээний үеэр харагдахгүй байсан нь ийм учиртай гэнэ.  Учрыг лавлавал  боксын ахлах дасгалжуулагч  салбарын сайд бүсгүйд таалагдаагүй учраас тэр хэмээн тоглоом, шоглоомын үг шидэлцэх аж. Хэзээ ийм шийдвэр гарсан бэ гэвэл, сайдын тушаал  хүмүүсийн анхаарал шинэ жилийн баяр, цагаан сар руу хандсан үед гарсан бололтой.

Тиймээс хүмүүсийн олонх нь мэдээгүй, үнэн юм уу гэх хүн  ч олон таарав.  Харин боксын хүрээнийхэн бол “Тийм юм болсон шүү дээ. Яагаад ажлаас нь  халж байгааг  ойлгоогүй. Гавьяат цагаан сарын баярын өмнө Ази тивийн шилдэг дасгалжуулагчийн цомоо Тайландад очиж аваад ирсэн байна лээ. Бид нар  гэрт нь очиж золгосон.  Даруухан хүн болохоор чимээгүй л байна шүү дээ” гэцгээлээ.  Тэгэхээр дээрх мэдээлэл хуучин атлаа шинэ мэдээлэл болж таарч байна. Учир нь хүмүүс баяр тэмдэглэхээр бужигнаж байх зуур сайдын тушаал төлөвлөж гарын үсгээ зурж байжээ.

Энэ бүхнээс үүдэж “Яагаад,  ямар учраас салбарын сайд Боксын ахлах дасгалжуулагчийг ажлаас халдаг билээ. Эсвэл боксын спортод улс төр орж эхлэв үү” гэсэн асуултууд гарч байна. Салбарын яамнаас тодруулахад  нэрээ хэлэхийг хүсээгүй мэргэжилтэн “Олимпийн харти  зөрчсөн ч бил үү нэг тийм утгатай сайдын  тушаал гарч ажлаас нь халсан” гэснээс өөр юм хэлсэнгүй. Ер нь бол гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн ээж Н.Уранчимэг гуай салбарын сайдын өрөөнд уйлж ороод “Миний хүүг ганцаардуулаад, хавчаад байна” гэснээс үүдсэн гэх албан бус сураг дуулдав. Монголын боксын холбоо руу утас цохиход  Д.Ганзориг дасгалжуулагчийн утасны дугаарыг өгөв, тэр нь холбогдох боломжгүй байв. Спортын төв ордонд болж буй боксын тэмцээнд дээр очиж  Монголын боксчдын нэрийг өндөрт өргөж яваа  хэд хэдэн эрхмээс асуулаа.  Дасгалжуулагч багш нараас ч асуулаа. Өнгөрсөн намар “Дэлхийн аваргын тэмцээнд намайг явуулахгүй байна”  хэмээн  хэвлэлийн хурал зарлаж багагүй асуудал дэгдээсэн У.Мөнх-Эрдэнийн эхлүүлсэн хэл ам  яван явсаар, арьсны үзэл ч гэх шиг хачин үндэслэлээр  Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “сор залсан” гэцгээж байна.

Үнэндээ бол Монголын боксын холбооны дүрмээр Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин тэр жилийнхээ томоохон тэмцээн, уралдаануудад улсаа төлөөлж оролцох ёстой. Тэгвэл  өнгөрсөн намрын хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ  З.Энхзориг  түрүүлсэн учраас Дэлхийн аваргын тэмцээнд явуулахаар бэлтгэл сургуулилт хийлгэж байсан.  У.Мөнх-Эрдэнэ  тэр тэмцээнд ялагдсан учраас явах боломжгүй болсон. Тэгсэн атлаа явна хэмээн улайрч, янз бүрийн юм ярин хэвлэлийн хурал хүртэл  хийлгэж   байгаад Дэлхийн аваргын тэмцээнд явсан  нь тэр ажээ.

Тэгвэл “Намайг гадуурхаж хавчаад байна” гэсэн У.Мөнх-Эрдэнийн үг Ц.Оюунгэрэл сайдын зүрхийг сүрхий эмзэглүүлсэн бололтой юм. Сайд гадаад нөхөртэй У.Мөнх-Эрдэнэ гадаад цустай. Тэгээд ч Ц.Оюунгэрэл сайд  хаа хамаагүй нэг гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийг  хүртэл өөр дээрээ татаж намайг гадаад нөхөртэй болохоор хавчиж, УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан гадаад нөхөр, эхнэртэй байж болохгүй тухай хууль гаргах гэж байна гэж Ж.Батзандан руу цахим хуудсаар  давшилж байсан хүн. Өөртэй нь ижил юм яриад орж байгаа хүнийг яаж хүлээж авах нь ойлгомжтой. Ингээд Боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзоригийг тамирчнаа  арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, хавчсан хэрэгт “унагасан” бололтой.” Олимпийн харти  зөрчсөн”  гэж байгаа нь  тэгж ойлгогдож байна.

Монголдоо салбарын сайд нь ийм шийдвэр гаргасан бол  Д.Ганзориг дагсгалжуулагчийн  ажлын амжилт, тамирчидаа  оны туршид тэмцээн  уралдаанд  болгонд амжилттай оролцуулсныг нь Азийн боксын холбоо  үнэлж, Ази тивийн шилдэг дагсгалжуулагчаар шалгаруулсан байх юм. Өөр нэг асуулт бол 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад арьсны үзэл гэгч байгаад,  бүр улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч нь  тамирчнаа арьс өнгөөр ялгаварлан эрлийз хурлийзаар нь дуудан хавчиж гадуурхсан “Олимпийн харти  зөрчсөн” асуудал байх аваас  зүгээр нэг сайд бус  Олимпийн олон улсын байгууллагууд  шат дараатай авч хэлэлцэж шийдвэрлэх ёстой баймаар. Ийнхүү  хэл амтай, танил талтай  нь биш,  хэн ялалт байгуулсан нь урагшлах ёстой, хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажиллах ёстой   тамирчдын  асуудалд салбарын  сайд  оролцохоор юу болох вэ. Улс төрчийн хувьд  У.Мөнх-Эрдэнэ гадуурхагдаж байсныг өмгөөлж хамгаалсан гэдгээрээ дараагийн сонгуульд дагуулаад  явах  юм уу.

Түүнийг  өөртөө  оноо цуглуулах боломж  гэж тооцоолсон уу.  Эсвэл юм болгоныг өөртөө хамаатуулж, бүр хаа хамаагүй асуудлыг ч гэсэн намайг гадаад нөхөртэй болохоор тэгж байна, ингэж байна гэхчлэн гомдоллож явдаг Ц.Оюунгэрэл сайдын хувьд тэр хэл ам  өөрт нь ойрхон санагдсан уу. Ер нь тэгээд түүний  гомдол гэх үү төрийн сайд болсны омтгойрол гэх үү энэ үйлдэл  үргэжлээд л  байх уу. Ц.Оюунгэрэл сайдын   гадаад нөхөртэй байгаад  монголчууд буруутай юм уу. Цаашид ч гэсэн гадуурхагдлаа, нүд үзүүрлэгдлээ  гэж хошуу хүргэсэн болгоныг гадаад нөхөртэй сайд маань   буруу, зөвгүй өмөөрөөд байх уу?

/Захидал задлахад/


URL:

Сэтгэгдэл бичих