Ерөнхийлөгчийг гранат харвагчаар шархдуулав

Йеменийн ерөнхийлөгчийн ордонд амжилттай довтоллоо, ерөнхийлөгч  Али Абдалла Салех алагдлаа гэж сөрөг хүчин мэдээлсэн байна. Гэтэл Салех богино хэмжээний дуут илгээмжээ явуулжээ. Мөн тэр шархаа эмчүүлэхээр гадаадад гарсан гэх мэдээлэл бямба гаригт тархсан байна. Бусад албан тушаалтнууд ч хэлмэгджээ. Парламентын спикер Яхъя аль-Райи хүнд шархдаад биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ. Засгийн газрын тэргүүн ба түүний орлогч шархадсан байна. Тус оронд хэдэн сар үргэлжилж байгаа үймээн зэвсэгт мөргөлдөөнд хүргэжээ.

Сүүлийн хэдэн сарын үймээн маш хурцатмал хэлбэрт шилжээд байна. Сөрөг хүчин  ээлжгүй сууж байгаа ерөн­хийлөгч  Али Абдалла Салехын эсрэг шийдэмгий довтол­гоо­ныг  хийлээ. Баасан гаригийн өдөр нийслэл Сана хот дахь төрийн тэргүүний байрыг  ширүүн бууджээ. Цог­­цол­­бо­рыг гранат харвагчийн сумаар буудсан бөгөөд тус ор­ны бараг бүх удирдлага шархадсан байна. Ерөнхий сайд Али Мухаммед Муджавар ба парламетын дарга хүнд шар­хад­сан Яхъя аль-Райи нарын талаарх мэдээлэл баттай бол­сон бөгөөд ерөнхий сайдын орлогч, парламентын орлогч дар­­га нар шархдаж, ерөнхийлөгчийни дөрвөн хамгаалагч алагд­­жээ.

Салехын тухайд мэдээлэл зөрөлдөөнтэй, эхлээд түүнийг хөнгөн шархадсан гэж Reuters мэдээлсэн байв. Дараа нь Йеменийн сөрөг хүчин түүнийг алагдсан гэлээ. Гэтэл тэр мэдээлллийг Сана хотын орлогч дарга үгүйсгээд түүнийг удалгүй хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэсэн юм.

Ерөнхийлөгчийн орны утас хариу өгөхгүй байна. Мөн түүний хүрээллээс ямар нэгэн тайлбар гараагүй байв. Хожим тэрээр богино хугацааны дуут бичлэг өгсөн ажээ. Халдлагын хариуцлагыг тэрээр шейх Садик Ахмарт хүнч талынханд өгөөд Засгийн газрын цэрэгт хандан омгийн отрядуудын эсрэг зогсохыг уриалжээ. Тэр сөрөг хүчний шейх Садик Ахмарын талынхныг хууль бус дээрэмчид гээд залуу хувьсгалтай огт хамаагүй гэсэн байв. Гадаадын сурвалжлагч нарын яриагаар түүний яриа хүнд амьсгал нь тасалдсан сонсогдож байсан гэнэ.

Al Arabiya телевиз бямба гаригт түүнийг Саудын Аравид эмчлүүлэхээр явсан гэж мэдээлсэн ч эх сурвалжууд түүнийг нутагтаа байгаа гэв.

Ш.МЯГМАР

URL:

Сэтгэгдэл бичих