Татварын Ч.Гансүхийг өнөөдөр шүүнэ
17 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа ҮТЕГ-ын дарга нарын хэргийг шүүх хурал өнөөдөр болно.
Баянзүрх дүүргийн шүүхээр нэгдүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэх ёстой байсан эл хэрэг яллагдагчдын өмгөөлөгчдөд ажил гарсан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон юм.
ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болон О.Бямбасүрэн, Н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнийг бусдаас авлига авсан, улсын санд орох байсан их хэмжээний татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТ Г-аас шалгаж эхэлсэн юм.
Одоогоор шүүгдэгчдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан Ч.Гансүхийн хүү гэх Г.Ганзулд хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Х.Өнөр
МОНГОЛЫН МЭДЭЭ
URL: